Ч.Дугаржав: Хүлэрт намгийн экосистем мянган жилээр оршин тогтнох боломжтой

2020-04-02
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Т.БАТСАЙХАН

 

ШУА-ийн академич,  Биологийн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Дугаржавтай ярилцлаа.

 

-Та хүлэрт намагтай холбоотой судалгаа, шинжилгээний ажил хийж байгаа юм байна. Хүлэрт намаг гэж чухам юуг хэлж байна вэ.  Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Дэлхийн  олон орон  хүлрийг өргөн хүрээнд ашигладаг боллоо.  Хамгийн их нөөцтэй ОХУ, Финлянд, Канад, АНУ зэрэг оронд хүлэрт намгийг хатаан тариалангийн талбай, бэлчээрт ашигладаг. Мөн хүлрийг үйлдвэрлэлийн аргаар олдворлон бордоо, шахмал түлш, дулаан тусгаарлагч материалд ашиглаж байна.

Манай орны хувьд хүлрийг шууд авч ашиглаж чаддаггүй.  Гэвч өргөн хөндий, голын хүлэрт намагтай газрыг хатааж, тариалангийн талбай болгосон, малын бэлчээрт ашигладаг, хадлан авдаг практик туршлага бий.  Байнгын илүүдэл ус, чийгтэй, намгийн нөхцөлд хагас ялзарсан ургамалан материал хуримтлагдан хөвөн мэт хөвсгөр зузаан үе давхаргатай хүлэр үүсдэг. Өөрөөр хэлбэл, ургамал, хүлэр ба усны хооронд маш нягт харилцан үйлдэл явагдана. Энэ харилцан үйлдэл өөрийгөө зохицуулах механизм мэт ажиллаж, янз бүрийн уур амьсгалын нөхцөлд хүлэрт намгийн экосистем мянган жилээр оршин тогтнох боломжтой.

-Тэгэхээр экосисте­мийн хувьд хүлэрт намаг өргөн ач холбогдолтой байх нь.  Манай улсын хувьд хамгаалалт, ашиглалт дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Уур амьсгалыг зөөлрүүлэх,усны эх үүсвэрийг хангах,мөнх цэвдэг хайлахаас хамгаалах, хүлэмжийн хийг шингээх,нүүрс төрөгч, биологийн олон янз байдлыг хадгалах гээд хүлэрт намгийн экосистем, байгалийн үүрэг асар их юм. Түүнээс гадна хүлэрт намаг нийгэм,эдийн засагт ач холбогдолтой. Харин дэлхийн дулаарал,хүний буруутай үйл ажиллагаа хүлэрт намаг багасах гол шалтгаан болж байна. Манайд ч ялгаагүй. Ой хээрийн түймэр гарах, мод огтлоход хүлэр шатаж хөрс хуурайшиж, цэвдэг хайлж,намгийн экосистемийн үйлчилгээ буурч ногоон төгөл устах эрсдэлтэй. Хортон шавжийн сөрөг нөлөө ч үүснэ. Өөр нэг шалтгаан нь малын тоо толгой олон болсонтой холбоотой. Өвлөөс бусад улиралд хүлэрт намагтай бэлчээрт тэмээнээс бусад мал бэлчиж, талхалж, доройтолд оруулж байна. Ерөө,Бугант,Орхон голын эх ай савд ашигт малтмал их олборлож намаг,хөрсийг ухаж сүйтгэж, биологийн нөхөн сэргээлт хийхгүй байна. Түүнчлэн автомашин,төмөр зам тавихдаа хүлэрт намгийг сүйтгэх боллоо. Зам тавихдаа газрын дээд хэсгийн намгаас гарч байгаа усыг хаачихдаг учраас замын доод талын намаг хатчихдаг. Хүлэрт намгийн “судас”-ыг тасалчихаар хүлэр нь хатаж устах, цаашлаад гол мөрний экосистем алдагдах аюултай .

-Танай хүрээлэн Олон улсын хөрөнгө оруулалтын банкны (ОУХОБ) санхүүгийн дэмжлэгтэйгээр Туул голын эхний ай савын хүлэрт намгийн талаар төсөл хэрэгжүүлж байгаа гэсэн. Энэ талаар товч мэдээлэл өгөхгүй юу.  ОУХОБ -наас хэрхэн санхүүгийн дэмжлэг авсан бэ?

-1970 онд гишүүн орнууд хамтарч Олон Улсын Хөрөнгө оруулалтын банкийг байгуулжээ. Тус банкны төв байгууллага Москва хотод байдаг. Одоо байгаа түүхэн харилцаагаа ашиглан үндэсний эдийн засгийн өрсөлдөх чадвар бөгөөд бүх талын хамтын хөгжлийн өсөлтөд  хүрэх зорилгоор банкны гишүүн орнуудын эдийн засгийн хоорондын интеграц, харилцаа холбоонд дэмжлэг үзүүлэхэд тус банкны эрхэм зорилго оршдог байна.  Банкны хувь нийлүүлэгчдэд ОХУ,Болгар, Унгар,Словак, Румын, Чех, Куб, Монгол, Вьетнам зэрэг есөн орон ордог. Тус банкны 2018 оны тайланд Монгол Улсын цахилгаан эрчим хүч барилга,хүнсний үйлдвэрийн төсөлд таван жилийн хугацаанд 50 сая еврогийн дэмжлэг үзүүлсэн тухай дурджээ. 2017 онд Олон Улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр доктор Д.Моломжамц, доктор Т.Минаева бид уулзаж, Монгол оронд хүлэрт намгийг нөхөн сэргээх судалгаа,туршилт явуулах талаар санал солилцсон юм. Тэгээд надад төсөл бичиж хандахыг зөвлөсөн.  2018 оны арваннэгдүгээр сард ОУХОБ-ны Ерөнхий хорооны дарга Н.Косов, Монголын ШУА-ийн ерөнхийлөгч,академич Д.Рэгдэл бид хоёрыг хүлээн авч,бидний дэвшүүлсэн төсөлд 100 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурснаар энэ төсөл эхэлсэн түүхтэй. Энэ дашрамд тус банкны ерөнхий хорооны дарга, гишүүдэд гүн талархал илэрхийлмээр байна.

Намгийг хамгаалах стратегийн төлөвлөгөө боловсруулах, батлах, хууль эрхзүйн үндсийг боловсронгуй болгох, сургалт сурталчилгааг өргөн далайцтай явуулах хэрэгтэй байна.

 

-Туул голын эхний хүлэрт намгийг судлах нөхөн сэргээх болсон нь ямар учиртай юм бэ?

-Хатан Туул нийслэлийн дундуур урсдаг том гол юм. 1967 онд Туул гол их үерлэж, түүнээс хойш урсгал ус, багассаар, зарим хавар хотын орчимд ус тасарч байлаа. Энэ нь голын ай савыг гэмтээсэн. Модыг огтолсон,түймэр гарсан, хортон шавж олширсон. Олон хүлэрт намаг хатсан зэрэг олон шалтгаанаас болсон гэж үздэг. Иймээс судалгааны баг бүрдүүлж 2019 оноос Гачуурт голын эхний ай савын хүлэрт намгийг хайгуулаар судалж эхэлсэн юм. Нийслэлд хамгийн ойр болон ойгүй зургаан талбайг хашиж хамгаалан агаар ба хөрсний чийг температур,хүлэрийн хэмжээ,усны түвшин, чанар, ургамлын зүйлийн бүрэлдэхүүн, өсөлт, зэрэг иж бүрэн судалгаа хийсэн. Намгийг сэргээх зорилгоор голын урсгалд жижиг далан байгуулах,сөөг, ургамал тарих туршилт хийлээ. Хүлэрт намгийг хамгаалах ач холбогдлын талаар иргэдэд  тодорхой мэдээлэл хүргэлээ.  Төслийн хүрээнд хүлэрт намаг судлах залуу боловсон хүчин бэлтгээд эхэлснийг онцолмоор байна.

-Төслийн үр дүнг та хэрхэн харж байна вэ?

-Тус банкнаас бидэнд хоёр жилийн хугацаатай санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Энэ онд өмнөх иж бүрэн судалгааг үргэлжлүүлэхийн зэрэгцээ хөрсний гүний усны төвшин, мөнх цэвдэг, хүлэмжийн хийн ялгарал ба шингээлтийн талаар нэмж судалгаа хийнэ. Туул голын эхний хүлэрт намгийг хайгуулаар судлахын зэрэгцээ нийгэм-эдийн засгийн судалгаа хийхээр төлөвлөж байна. Хүлэрт намгийг нөхөн сэргээхэд урт хугацаа шаардана. Ямар ч гэсэн 5-10 жилийн дараа эхний үр дүн гарна. Иймээс манай Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн цаашид экологийн урт хугацааны мониторингийн судалгаа хийнэ.

-Улсын хэмжээнд хүлэрт намгийн тархацтай холбоотой судалгаа байдаг уу?

-Монгол орны төв, хойд хэсгээр ой модтой газар ялангуяа тайгын ой, том голын хөндийн эхээр,уулс нурууны оройн тэгш газар,царам,ойн дээд хэсэг,усны хагалбар газраар хүлэрт намаг голдуу тархана. Хүлэрт намгийн эдэлбэр газар дэлхийн газрын талбайн гурван хувийг бүрхэж байна. Дэлхийн хүлэрт намгийн санаачлага төслийн хүрээнд 2004 явуулсан судалгаагаар хүлэр намаг тус улсын газар нутгийн 1.7 хувийг хамарна гэдэг урьдчилсан мэдээ гарсан. Энэ нь 1960 -1970 оны судалгааны дүнтэй харьцуулахад нилээд буурсныг харуулж байгаа юм.   Индонезийн суматр, калимантаны хүлэрт намаг сүүлийн 11 мянган жилийн хугацаанд үүсч, хүлэрийн зузаан 25-30 метрт хүрдэг. Польш улсын хүлэрийн дундаж зузаан хоёр метр байна. Уганда улсын хүлэрийн дундаж зузаан 2-3 метр боловч зарим газартаа 20 метр хүрнэ. ОХУ-ын Европын хэсэгт хүлэрийн дундаж үе давхарга 20-24 метр байдаг. Хүлэрт намгийн хүлэрийн давхарга Бразилид 1.5 метр, Перуд нэг метр гаруй байдаг. Манай орны Хэнтийн нурууны баруун хойт хэсэг Ерөө сумын нутагт Нуур намагт зургаан мянган жилийн настай  3-3.5 метр зузаан хүлэр байдаг. Манай орны хүлэрийн дундаж давхарга 0.5-1.0 метр байх нь бий.

-Хүлэрт намгийг хамгаалах мөн доройтсон байдлыг нөхөн сэргээдэг гадаад орны  туршлага ямар  байна вэ?

-Хүлэрт намгийг олон улсын болон үндэсний, орон нутгийн тусгай хамгаалалтад авдаг түгээмэл арга бий.  Намгийг хашиж хамгаалах, ашиглалтаас чөлөөлөх, дахин чийгтүүлэх арга хэмжээ авах, мод, сөөг, ашигт өвслөг ургамал тарих зэргээр нөхөн сэргээдэг туршлага байна.  Өөр олон арга бий. Манай орны хувьд юуны түрүүнд хүлэрт намгийг хамгаалах стратегийн төлөвлөгөө боловсруулах, батлах, хууль эрхзүйн үндсийг боловсронгуй болгох, сургалт сурталчилгааг өргөн далайцтай явуулах хэрэгтэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.2  ПҮРЭВ  № 64 (6289)

Профессор Ч.Дугаржавтай хэрхэн холбоо тогтоох вэ?
Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

10 цаг 2 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

10 цаг 29 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

10 цаг 32 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

10 цаг 35 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

10 цаг 39 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

10 цаг 56 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

17 цаг 4 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

17 цаг 9 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

17 цаг 15 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

17 цаг 25 мин