ЭМЯ-ний ээлжит /03.25/ мэдээлэл дэлгэрэнгүй

2020-03-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.  ДЭМБ-ын мэдээлснээр коронавирусын халдварын хоёр дахь давалгаа Азийн орнуудад зонхилж магадгүй гэдгийг анхааруулсан байна.  Үүнтэй холбогдуулан ЭМЯ-ны мэдээлснээр Монгол Улс коронавирусын нэг дэх давалгаанд өртөөгүй ч хоёр дахь давалгаанаас урьдчилан сэргийлж бэлэн байдлаа хангах хэрэгтэй гэдгийг мэдээлэв. Мөн гадуур хүүхдүүдээ дагуулаад дэлгүүр хоршоо болохгүй гэдгийг дахин анхаарууллаа.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

-Гуравдугаар сарын 23-нд нийслэлийн зургаан дүүргийн эмнэлэгт эмчлүүлсэн томуугаар өвчилсөн гэх 28 хүнээс түүврийн аргаар шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Уушгины хатгалгаагаар өвчилсөн хүмүүс "Covid-19"-ийн халдвараар өвчилсөн үү гэдгийг тандан хянаж байна. Гуравдугаар сарын 23-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн гурван хүнд коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 186 хүн хяналтад байна. Одоогоор Станбул-УБ онгоцоор ирсэн хүмүүсийн шинжилгээг хийж байна. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байна. Мөн тусгаарлалтаас гарч буй хүмүүс гэрийн хорио сахих дэглэмд гарын үсэг зуруулсан. Тэднийг цагдаа, тагнуулынхантай хамт хянана. Хамгийн гол нь гэрт ажиглалтад гарч буй хүмүүс өөрийгөө хуурч болохгүй.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:

-Нэгдүгээр сараас хойш нийт 3413 иргэн тусгаарлан ажиглалтад авсан. Өнөөдрийн байдлаар  2083 иргэн тусгаарлах байрт байна. Дархан-Уул аймагт 26 иргэн ажиглалтаас гарсан. Баян-Өлгий аймагт дөрвөн иргэн тусгаарлагдсан. Тусгаарлах байранд орж буй иргэдийн хөдөлгөөнтэй хамт  эмч эмнэлгийн 300 ажилтан тусгаарлагдсан. Амбулоторийн үзлэгт томуу томуу төст өвчний дэгдэлт 2.9 хувьтай бага байна. Бид коронавирусийн эхний давалгааг амжилттай давсан. Хоёр дахь давалгааг эрсдэл багатай давах судалгаа, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Эмнэлгийн орнуудын тоо хүн амын тохиолдлын тоотой харьцуулж нийт 5000 ор бэлтгэхээр төлөвлөсөн. Орнуудын 5-10 хувь нь эрчимт эмчилгээнийх гэж тооцож хангамжуудыг хийж байна. Шаардлагатай үед төлөвлөгөөт мэс засал, сэргээн засах эмчилгээг түр хугацаанд хойшлуулна. Одоо батлагдсан тохиолдолд үндэслэн нэг өвчтөнд зарцуулах эмийн тооцоог гаргаж байна. Гэрийн ажиглалтад гарч буй иргэдэд хатуу сануулга, зөвлөмж өгч байна. Үүнд цагдаа, тагнуул болон бусад хуулийн байгууллагатай хамтран ажиллаж байна.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

-Өвчилсөн хүмүүсийн 30 гаруй хувь шинж тэмдэггүй хэлбэртэй байна. Өөрийгөө өвчилснийг мэдэхгүй халдвар тараадаг. Нэг хүнд 30-100 хүнд халдвар тархаах магадлал тохиолдол байна. Бага насны хүүхдийг дагуулж явахгүй байхыг анхааруулсаар байдал худалдааны төвүүдээр хүүхдээ дагуулж явах тохиолдол байна. Бид өвчтөнүүдэд гурван удаагийн шинжилгээг хийж, хариу сөрөг гарсны дараа нь эмнэлгээс гаргаж байна.

Эх сурвалж: www.polit.mn  

Нүүрсний чанарт тавих хяналтаа сайжруулахыг Ерөнхий сайд даалгажээ

Нүүрсний чанарт тавих хяналтаа сайжруулахыг Ерөнхий сайд даалгажээ

52 мин
Өвлийн саруудад цаг агаар ямар байх вэ?

аг уурын байгууллагаас гаргасан ирэх улирлын төлөвөөр агаарын дундаж температур ихэнх хугацаанд и

58 мин
Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла ирэх жил манай улсад төрийн айлчлал хийнэ

 Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла ирэх жил Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

1 цаг 2 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ромын хааны ордон “Куириналэ”-д хүлээн авчээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ромын хааны ордон “Куириналэ”-д хүлээн авчээ

1 цаг 25 мин
Е замаар - хамтран ажиллаж, хөгжилд цугтаа урагшлая

Е замаар - хамтран ажиллаж, хөгжилд цугтаа урагшлая

1 цаг 52 мин
АСЕАН дэвшилтэт технологийн үйлдвэрлэлд орон зайгаа тэлэхийг зорьж байна

Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо буюу АСЕАН нь дэлхийн хагас дамжуулагч болон

6 цаг 4 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ромын эзэнт гүрэнд…

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийж байна.

6 цаг 4 мин
Нүүрсний хулгай “намын нууц”-д орсон уу?!

Монгол Улсын нийт экспортын 93 хувийг уул уурхайн ашигт малтмалын бүтээгдэхүүн эзэлдэг. Түүний дотор, нийт экспортын орл

6 цаг 4 мин
Дарсны мэдлэгтэй залуус архины оронд вино сонгох болжээ

“Lenoble” дарсны дэлгүүр нь 2010 оноос хойш Франц, Испани, Итали улсын уламжлалт

23 цаг 25 мин
Скай Ресорт өвлийн улирлын үйл ажиллагаагаа эхлүүлж, “Early Bird” улирлын картыг худалдаанд гаргалаа

Өвлийн спортын  төв Скай Ресорт 2025–2026 оны өвлийн улирлын үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж, сургалтын зам, чарганы үйлчилгээ, ресторан, кафе болон халуун ундааны цэгүүдийг  нээлээ.

23 цаг 28 мин