“Мод тарих нь сэтгэлийн өглөг”

2020-03-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ОЮУНЗУЛ

Энэ удаагийн залуус буландаа ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн III курсийн оюутан, “Green Drill llc founder”-ийг үүсгэн байгуулагч Б.Базарваанийг урилаа. Энэ жил 20 хүрч яваа залуухан зохион бүтээгч маань 2016 онд МСҮТ-д суралцаж байхдаа залуу зохион бүтээгчдийн тэмцээнд оролцож III, 2017 онд залуучуудын гарааны бизнес дэмжих хөтөлбөрт оролцон түрүүлж байсан түүхтэй. Мөн “Шарк танк” нэвтрүүлэгт өөрийнхөө хийсэн зүйлийг бусдад таниулах зорилгоор оролцсон байна. Сүүлийн нэвтрүүлэгт оролцож гурван шаркаас тус тус 10 сая төгрөгийн санхүүжилт авсан. Анхны бүтээл болох нүх ухагчаа эксковатортай холбож модны нүх ухдаг, хашааны мод суулгах үйлчилгээг үзүүлдэг бүтээл хийсэн байна. Тухайн үед нь Хас банкны Г.Амартүвшин захирал “Чи хөрөнгө оруулалт авна гэдэгтээ илгэлтэй байна уу” гэж асуухад нь үзээд алдах биш үзээд авах гэж ирсэн гэж хариулжээ. Тухайн үед өөртөө итгэлтэй байсан. Одоо түүнийг банк орохоор бүх тиллер нь таньдаг гэж байв. Түүний бүтээл дан ганц модны нүх ухах бус мод тарьдаг болжээ. Мөн одоо “Green Drill llc founder”-ийг үүсгэн ажиллуулж байна. Санхүүжилт авснаасаа хойш бүтээлээ хэрхэн чанаржуулах өөр ямар аргаар модны нүхийг хурдан ухвал модыг хурдан тарьж болох тал дээр түлхүү анхаарч ажиллаж байна. Саяхан давхар мосттой бага оврын бензин мотортой хоёр хүн барьдаг трактортой болжээ. Мөн зөөлөн шороонд гурван нүх ухах чадвартай багаж байгаа гэсэн. Өнгөрсөн жил 1080 мод тарьж, 2000 модны нүх ухсан бөгөөд тарьсан модны хувьд 2-3 жилийн настай шинс, бортогт болон нэг метрийн өндөртэй модыг суулгасан нь сайн ургажээ. Мод тарихдаа хамгаалах хашаатай, услах худагтай байх хэрэгтэй. Эднийх тарьсан моднуудаа дуслын системээр усалдаг гэв. Энэ нь усанд хэмнэлттэй, дуслаар гарж байгаа ус нь их хэмжээгээр урсахгүй зөвхөн хөрсөнд чийг өгдөг. Мөн модны ургалтад сайнаар нөлөөлдөг. Харин модоо услахдаа хөрсийг нь гишгэж гэмтээдэг учраас дуслын систем нь ямар нэгэн гэмтэл өгдөггүйгээрээ давуу талтай ажээ. Ирэх сарын 10-наас эхлэн модоо тарина. Бортогтой модыг зуны улирал дуустал тарьж болдог бөгөөд эхний ээлжинд 7000 гаруй мод тарих төлөвлөгөөтэй байгаа гэж байлаа. “Green Drill llc founder” нь Баянзүрх хайрханыг нөхөн сэргээж ойжуулах ажлыг хариуцан хийж байгаа аж. Б.Базарваань “Би ямар ч ажлыг голохгүй хийдэг. Яг одоо би эгчийнхээ барилгын материалын ажил дээр ажиллаж байна. Үүнийг хийлээ гээд бидний үеийхний хэлдгээр доошоо орохгүй. Эхнэр бид хоёр оюутан бас хөөрхөн хүү бий. Тиймээс хүүгийнхээ, гэр бүлийнхээ төлөө ямар нэг ажлыг голж шилэхгүй хийнэ. Голох эрх надад байхгүй. Туг ч бариад, тугалыг нь ч хариулаад үзчихнэ гэсэн бодолтой байдаг. Амжилт зөвхөн ажил, гэр хоёрыг хэлэхгүй. Харин элэг бүтэн гэр бүл, тэгш амьралыг амжилт гэнэ. Мод тарих нь сэтгэлийн өглөг юм” гэж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.3.25  ЛХАГВА  № 57 (6282)  

ЭЦА: Их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй дөрвөн хүнийг яллагдагчаар татах хүсэлт өгсөн

ЭЦА: Их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй дөрвөн хүнийг яллагдагчаар татах хүсэлт өгсөн

1 цаг 27 мин
Б.Энхбаяр: Манай нам нэг хүний өмч биш, би нэр дэвшинэ

Б.Энхбаяр: Манай нам нэг хүний өмч биш, би нэр дэвшинэ

1 цаг 46 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

2 цаг 55 мин
Сингапурын Ерөнхий сайд Ли Сиен Лун 20 жилийн дараа албан тушаалаасаа огцорлоо

Ерөнхий сайд Ли Сиен Лун ирэх сарын 15-нд албан тушаалаасаа огцрохоор болсон юм.

5 цаг 28 мин
Ж.Нарантунгалаг: Дасгалжуулагч тамирчинтай адилхан хэмжээнд өөрийгөө бэлдэх хэрэгтэй

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн дугаарын зочноор Гавьяат тамирч

9 цаг 31 мин
Дэлхийн хамгийн өндөр IQ-тай олны танил хүмүүс

Дэлхийн хамгийн өндөр IQ-тай олны танил хүмүүсийн талаарх мэдээллийг хүргэе.  

11 цаг 25 мин
Сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулах талаар сургалт, мэдээлэл хийв

​​​​​​​Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боло

11 цаг 35 мин
Г.Гэрэл: МҮОНРТ олон нийтэд шинэчлэлийн бодлогоо танилцуулах цаг болсон

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

12 цаг 0 мин
“Мэдээллийг ил тод хуваалцах нь хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлнэ”

Эдийн засагт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд Дэлхийн банк хөрөнгө

12 цаг 10 мин
“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна

Канадад өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн Фейсбүүк платформд мэдээний линк

12 цаг 15 мин