Та бидний эвсэл: Гурван баялгийг  дээдэлж,  дундаж цалинг таван сая төгрөгт хүргэнэ

2020-03-24
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ч.ОЛДОХ

МАХН, ИЗНН, МУНН хамтарсан “Та бидний эвсэл” өнөөдөр 15:00 цагт мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт өглөө.

Э.Эрдэнэжамъян: Эвслийн тооцоо, судалгаа бодитой болсон

 Энэ үеэр  Нийслэлийн МАХН-ын дарга, “Та бидний эвсэл”-ийн дэд дарга Э.Эрдэнэжамъян хэлэхдээ “Эвслийн гол зорилго нь монгол хүний дундаж цалинг таван сая төгрөгт хүргэх зорилт дэвшүүлсэн. Өрх бүрийг орон сууцтай болгох хөтөлбөрийг бид өнгөрсөн жилээс эхлэн бүтэн жил явуулж  судалгаа хийсэн.  “Өргүй Монгол” хөдөлгөөнийг мөн өнгөрсөн жилээс зохион байгуулж бүртгэл явуулсан. Өнөөдөр МАН, АН зэрэг бусад нам, улс төрийн хүчнүүд өөрийн эрхгүй бидний хэлж, ярьж байгааг зөв зүйтэй байсныг хүлээн зөвшөөрч, бас  нотолж, зарим нь даган дууриаж амлаж байна. Гэхдээ бидэнтэй адил углуургаар нь судалсан гэж бодохгүй байна. Яагаад гэвэл яг энэ чиглэлээр бид өргөн хүрээнд том баг гаргаж, эрдэмтэн судлаачидтай хамтран, гадаадын улс орнуудын жишээ баримттай жишиж харьцуулсан судалгааг хийсэн.  Иймээс бидний гаргасан тооцоо судалгаа илүү бодитой болсон. Өнөөдөр энэхүү тооцоо, судалгаагаа Үндэсний аудитын газарт өгч байна. Товч хэлбэл, манай эвслийн мөрийн хөтөлбөр  “Монголын гурван баялаг” нэртэй. Өргүй иргэн Монголын баялаг, орон сууцтай өрх Монголын баялаг, шударга төр засаг Монголын баялаг гэсэн хүрээнд бид мөрийн хөтөлбөрөө боловсруулсан.

Б.Тулга: Гурван жилийн судалгааг мөрийн хөтөлбөртөө  оруулсан  

МАХН-ын Ерөнхий  нарийн бичгийн дарга Б.Тулга мөрийн хөтөлбөрийн талаар “Нам, эвслүүд хуулийн дагуу өнөөдөр мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлж байна. МАХН, ИЗНН, МУНН хамтарч “Та бидний эвсэл”-д нэгдэж  мөрийн хөтөлбөрөө боловрууллаа. Манай эвслийн УЗ-өөс төлөөлөл ирж, мөрийн хөтөлбөрөө хүндэтгэлтэйгээр гардуулан өгч байна.

Мөрийн хөтөлбөрийн гол заалт “Гурван баялаг” нэртэй. Гол зорилт нь монгол хүнээ төрийн хамгаалалтад авах, монгол хүнийг хүрэлцэхүйц цалин орлоготой байх, дундаж цалинг таван сая төгрөгт хүргэх зорилт дэвшүүлж байгаа. Мөн монгол өрхийг баялаг гэж үзэх ёстой. Өрх бүрийг орон сууцанд амьдрах таатай нөхцлийг олгосон  төр, засгийн бодлогыг боловсруулж ий болгох ёстой гэж үзэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ бол сонгуульд зориулан өчигдөр, уржигдар боловсруулсан хөтөлбөр биш. Бид сүүлийн гурван жилийн турш Монгол Улсынхаа бүх нутаг дэвсгэр, 21 аймаг, есөн дүүргийн иргэдтэй уулзаж,  айл өрхүүдээр орж ярилцсаны үндсэнд гаргасан. Нийт мөрийн хөтөлбөрөөр бид ард түмний дунд хэлэлцүүлэг явуулж тодорхой судалгаанууд хийсний үндсэнд мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна. “Та бидний эвсэл” зөвхөн гурван намын эвсэл гэхээс илүү өнөөдрийн тогтсон буруу засаглал, төр, засгийн удирдлагатай холбоотой алдааг засч залруулах ёстой. Үүний үндсэнд шинэ Үндсэн хуулийг батлах ёстой. Шинэ Үндсэн хуулийг бүх ард түмнээрээ хэлэлцүүлэн батлах ёстой. Ингэснээрээ Монголын баялгийг ард түмэндээ жигд шударгаар хүртээх, Монголын төр, засаг хариуцлагатай байх нөхцлийг бүрдүүлэх ёстой гэж үзсэний үндсэнд мөрийн хөтөлбөрийг боловсруулсан. Энэ хөтөлбөрт маань улс төрийн намуудын бодлого, байр суурь туссанаас гадна Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоод, бусад ТББ, намуудын зорилт туссан гэдгийг энэ дашрамд хэлье” гэв.

Д.Дуламсүрэн: Бүх үзүүлэлтийг холбогдох хуулиудад нийцүүлж гаргасан

Энэ үеэр Эвслийн мөрийн хөтөлбөр  эдийн засгийн талаар хэр  үндэслэлтэй болсон талаар Сүхбаатар дүүргийн МАХН-ын дарга, Эвслийн дэд дарга, эдийн засагч Д.Дуламсүрэнгийн байр суурийг сонирхсон юм. Тэрээр “Гурван нам  хамтарсан “Та бидний эвсэл” –ийн мөрийн хөтөлбөрийн онцлог нь иргэнээ, өрх гэрээ  дээдэлсэн, хамгийн гол нь тогтвортой төр, засаг, хөгжлийн стратегийн төлөвлөлтийг тодорхой заасан байгаа. Бидний зорилго бол монгол хүн, өрх гэр тогтвортой, найдвартай, хүрэлцэхүйц цалинтай байх, дээр нь өрх бүрийг орон сууцаар хангах, нийгмийн өөрчлөлтөд иргэн бүрийг тэгш оролцуулах боломж, бололцоог хуульд нийцүүлэн боловсруулж  гаргасан. Бид Сонгуулийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу, түүнд холбогдох макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг  гаргахдаа 2024 он гэхэд монгол хүний дундаж цалин таван сая төгрөгт хүрэхээр судалж гаргасан байгаа.

АУДИТ ДҮГНЭЛТЭЭ  ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 25-НААС ӨМНӨ ГАРГАНА

Үндэсний аудитын газрын дарга О.Тэнгис нам, эвслүүд мөрийн хөтөлбөрийг хүлээж авах үеэрээ хэвлэлийнхэнд хандан   мэдээлэл өгсөн юм.  Тэрээр  “Бид нам, эвсэлийн мөрийн хөтөлбөр хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргана. Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 38.5 дугаар зүйлд заасны дагуу “Сонгуульд оролцох гэж байгаа нам, эвслүүд мөрийнхөө хөтөлбөрийг Үндэсний аудитын газар өгч, аудит хийлгэхээр хуульчилсан байдаг. Энэ хуульд “Нам, эвслийн мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын хөгжлийн урт хугацааны үзэл баримтлалтай нийцсэн байх ёстой. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудад нийцсэн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, аливаа нэг нам, эвсэл мөрийнхөө хөтөлбөрийг хийж, хэрэгжүүлэхдээ улсын төсвийг савлуулахгүй, тогтвортой байдлыг алдагдуулахгүй байхыг хуульчилсан.

Мөн Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38.3 зүйлд сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгахыг хориглосон хэд хэдэн зохицуулалт бий. Үүнд: мөнгө, эд хөрөнгө тараах, үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх, ажлын байранд зуучлах гэх мэт энэ төрлийн амлалт өгөхийг хориглосон. Энэ хуулийн 38.1 зүйлд сонгуулийн мөрийн хөтөлбөр дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих хөтөлбөр байх ёстой гэж заасан. Түүнээс урт хугацаатай бол дүгнэлт хийх  боломжгүй. Бид нам, эвслээс ирүүлсэн мөрийн хөтөлбөрийг үзээд, хууль тогтоомжид нийцээгүй бол нийцүүлэх талаар дүгнэлт гаргаж буцаан хүргүүлнэ. Ингээд нам, эвслүүд тав хоногийн дотор хууль тогтоомжид нийцүүлэн буцаан ирүүлнэ. Үндэсний аудитын дүгнэлт дөрөвдүгээр сарын 25-наас өмнө гарах ёстой. Өнөөдөр мөрийн хөтөлбөрөө өгөх сүүлчийн өдөр юм.  Одоогийн байдлаар улс төрийн зургаан нам, нэг эвсэл мөрийн хөтөлбөрөө гардуулаад байна. Үндэсний аудитын газар өнөөдөр уртасгасан цагаар ажиллаж, нам эвслийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авна. Хэрэв хугацаа хоцорсон тохиолдол мөрийн хөтөлбөрийг хүлээн авахгүй. Мөрийн хөтөлбөр хүлээн авах хуулийн хугацааг улс төрийн нам, эвсэлд урьдчилан сануулж, зөвлөсөн” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

10 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

7 цаг 39 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

8 цаг 30 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

8 цаг 37 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

8 цаг 51 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

9 цаг 13 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

13 цаг 36 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

13 цаг 41 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

13 цаг 51 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

13 цаг 56 мин