Төсвийн үр ашиггүй зардлыг танаж интервенц хийх цаг боллоо гэв

2020-03-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

МҮХАҮТ-д эдийн засагчид "COVID 19: Эдийн засаг дахь нөлөө, компани дампуурах, иргэд ажилгүй болох, ядуурал гүнзгийрэхээс сэргийлэх арга хэмжээ, судалгаа”-г танилцуулсан юм.

Б.Дөлгөөн: Энэ оны эхний хагас жилд төсвийн алдагдал 2.1 их наяд болохоор байна

Энэ судалгааг Эдийн засагч Б.Дөлгөөн танилцуулж байна. 2019 онд төсвийн орлого зарлагаас хүлээх алдагдал  эхний таван сард  650 тэрбум төгрөгт хүрч байсан бол энэ оных  2.1 их наяд төгрөгт хүрэхээр байгааг онцолж байна. Гэтэл 2020 оны төсвийн алдагдал жилийн эцэст  2.4 их наяд байхаар баталсан. Тиймээс төсөвт яаралтай тодотгол хийхгүй бол аж ахуйн нэгж дампуурч,  бизнес эрхлэгчдийн ажлын байр үгүй болж ядуу иргэдийн тоо 475 мянгаар нэмэгдэхээр байгааг анхааруулж байна. Коронавирусын тархалт нь манай  эдийн засагт  сөргөөр нөлөөлж   гурван сарын эхний хоёр долоо хоногт  нийт аж ауйн нэгжүүд 33 хувиар ажлын байраа цомхтгосонг судалгаа харуулсан байна. Хоёрдугаар сарын байдлаар төсвийн зарлага 42.8 хувиар өсч 250 мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн байна. Өөрөөр хэлбэл эдийн засагт нийлүүлэлт, эрэлтийн шок үүссэн гэлээ. Бусад улсад нийлүүлэлтийн шок үүссэн учраас эдийн засгаа тэтгэх интервенц  хийж эхэлсэн.  Тэгвэл манайх  төсвөөс эхэлж интервенц хийх шаардлага үүсээд байна. Хэрэв төсөвт тодотгол хийхгүй энэ хэвээр байвал эдийн засаг эргэж сэхэхээргүй байдалд  орохоор байна. Дараа нь эдийн засаг, бизнесээ босгож ирэх зардал одоо тэтгэх зардлаас их байх болно. Сангийн сайд 7,7 хоногоор эдийн засагт өөрчлөлт хийнэ гэлээ.  Долоо хоногоор  хэмжигдэхгүй. Машинтай зүйрлэх юм бол ремин нь тасрах гээд байна. Гэнэт мотор цохисон үед оройтсон байх болно. Тиймээс яаралтай төсвөө тодотго гэлээ.

О.Амартүвшин: Сангийн сайдаа эх орон ч сэтгэлээр эр зоригтой зөв шийдвэр гаргаач

МҮХАҮТ-ын ерөнхийлагч О.Амартүвшин судалгаатай холбогдуулан хэлэхдээ “ Бид хамгийн гол нь бизнес эрхлэгчдийн  ажлын байрыг  хадгалж үлдэхийг эрмэлзэж байна. Одоо энэ байр суурь дээрээ хэвээр байна. Ирэх гурван сард импортыг хязгаарлаж шинээр хийх хөрөнгө оруулалтад анхаарах хэрэгтэй байна. Бид төсвөөс шууд хавтргайруулж мөнгө тараа гээгүй.  Хамгийн гол нь  төсвийн тодотгол хийж  үргүй бүтээн байгуулалтаас танах мөнгөөр аж ахуйн нэгж бизнес эрхлэгчдийг зээлээр  тэгтгэх саналыг хэлээд байна. Түүнчлэн ноолуурын бизнесийг дэмжиж 300 мянган  ам. долларыг тараах гэж байна. Үүндээ бас анхаарч үзэх хэрэгтэй. Буруу гээгүй. Гол нь хавтгайруулж болохгүй. Ажлын байрыг хамгаалсан шийдвэр яаралтай гаргах хэрэгтэй. Сангийн сайд эх оронч хандлагаар эр зоригтой шийдвэр гаргахыг хүсч байна гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

29 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

53 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

53 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

54 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

2 цаг 5 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

2 цаг 40 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

3 цаг 2 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

3 цаг 23 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

3 цаг 40 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

3 цаг 56 мин