Фото тойм: Короновирус гуравдугаар сард дэлхий даяар

2020-03-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Дэлхий нийтийг цочоосон короновирусын халдварын талаар гуравдугаар сарын эхний хагасын  фото тоймыг Оросын Интерфакс агентлаг хийсэн байна. ОХУ Евро-азийн эдийн засгийн холбооны орнуудад болон  Хойд Солонгост короновирусын оношлуурын тусламж үзүүлсэн байна. Фото: Reuters Австралийн Сидней хотын иргэд тэнгэр рүү хараад “Гараа угаа” гэсэн бичиг уншсан нь хотын эрх баригчдын короновирусээс сэргийлэх зорилготой хийсэн сурталчилгаа байлаа. Тус улсад халдвар авсан хүний тоо нэмэгдэж, 160 болсон бөгөөд баасанг гаригт Дотоод хэргийн сайд нь шинэ төрлийн короновирусын халдвар авсан нь батлагдсан байна. Фото: Анна Аркаева/ТАСС Гуравдугаар сарын 12. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп COVID-19-ийн тархалттай тэмцэх зорилгоор гуравдугаар сарын 12-нд нэгэн шийдвэр гаргасан. Тодруулбал, Их Британиас бусад   Европын орны иргэдийг АНУ-д зорчихыг хориглосон. Энэ шийдвэр нь гуравдугаар сарын 13-ны баасан гаригийн шөнөөс эхлэн хэрэгжив. Фото: AP/ТАСС Гуравдугаар сарын 11. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага COVID-19 нь цар тахал болсон хэмээн зарлалаа. Португалийн Лиссабон хотын нэгэн рестораны үүдэнд байсан масктай нохой гэрэл зурагчны дуранд өртсөн нь энэ. Фото: EPA/Vostock-photo Гуравдугаар сарын 11. Турк улсад короновирусын халдвар бүртгэгдлээ. Европын орноод яваад эргэж ирсэн хүн COVID-19-ын халдвар авсан нь тогтоогджээ. Фото: AP/ТАСС   Гуравдугаар сарын 11. Испанид Валенсид болдог Лас-Фальяас наадам короновирусын тархалтаас болж тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Тус улсад халдвар авсан хүний тоо 1674 болсон бөгөөд тэднээс 100 гаруйгийнх нь биеийн байдал хүнд байгаа аж. Фото: EPA/Vostock-photo   Гуравдугаар сарын 10. Хятадын аврах албаныхан Фужиан мужийн зочид буудлын нуранги дороос хүмүүсийг аврахаар ажиллаж байна. Вирусын халдвар авсан хүмүүсийг тусгаарлаж байсан зочид буудал нурж, 20 гаруй хүн нас барж, 40 хүн бэртэж гэмтжээ. Фото: Reuters Гуравдугаар сарын 9. Саудын Араб, Катарын засаг захиргаа иргэдээ COVID-19 гарсан улс орнуудад зорчихыг хориглолоо. Тэрчлан Саудын Араб улс нь лалын шашны ариун газар болон Мекке,  Мединд мөргөх мөргөлчдийн хөдөлгөөнийг хязгаарласан байна. Фото: AP/ТАСС   Гуравдугаар сарын 8. Ромын Пап Франциск анх удаа ням гаригийн мөргөлийн уншлагыг цахимаар хийлээ. Фото: EPA/Vostock-photo Гуравдугаар сарын 8. Италийн Засгийн газар   спортын бүх арга хэмжээг түүний дотор хөлбөмбөгийн тоглолтыг үзэгчгүйгээр хийх шийдвэр гаргажээ. Фото: Reuters   Гуравдугаар сарын 6. Өмнөд Африкт шинэ төрлийн короновирусын халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ. Гэргийнхээ хамт Итали яваад ирсэн 38 настай эр халдвар авсан нь батлагджээ. Фото: Reuters Гуравдугаар сарын 6. Японы Токио, Осака хотын захиргаа вирусын халдвараас болж сакура цэцэглэх үеэр болдог цэцгийн фестивалийг цуцаллаа. Дөрөвдүгээр сард болдог уламжлалтай энэ фестивалийг үзэхээр тус улсыг зорих жуулчдын тоо эрс өсдөг байсан билээ. Фото: Reuters Гуравдугаар сарын 5. Энэтхэгт сурагчид  коронавирусын халдвараас сэргийлэх маскаа өөрсдөө гар аргаар  хийж зүүж байна. Фото: AP/ТАСС   Гуравдугаар сарын 5. ОХУ-ын Санкт-Петербург хотын нэгэн их сургууль (СЗГМУ)-д  15 хоногийн карантин тогтоожээ.  Италиас ирсэн оюутан нь  коронавирусын халдвар авч эмчлүүлж байгаатай холбогдуулан ийм шийдвэр гаргасан байна. Фото: EPA/Vostock-photo   Гуравдугаар сарын 5.  Тайландад 2020 онд ирэх жуулчдын тоо короновирусээс болж  эрс буурч байна.  Энэ оны хоёрдугаар сард жуулчдын урсгал 40 хувиар буурсан бол гурав, дөрөвдүгээр сард бүр илүү багасна гэсэн тооцоо гарч байгаа аж. Фото: EPA/Vostock-photo Гуравдугаар сарын 4. Энэ өдөр халдварын 129 тохиолдол бүртгэгдсэн нь Хятад улсын хувьд нэгдүгээр сарын 20-ноос хойших хугацааны хамгийн бага үзүүлэлт болжээ. Фото: EPA/Vostock-photo Гуравдугаар сарын 4. Өмнөд Солонгосын эрх баригчид короновирусын халдварын тархалттай тэмцэх, иргэд бизнесээ дэмжихэд 10 тэрбум доллар зарцуулахаар шийдвэрлэжээ. Фото: AP/ТАСС Гуравдугаар сарын 3.  Хятадад сүүлийн нэг өдөр 31 хүн нас барж, 125 хүн шинээр халдвар авсан нь бүртгэгджээ. Өмнөд Солонгост 4812, Италид 2026,  Иранд 1,501 хүн халдвар авсан гэсэн тоо баримт энэ өдөр бүртгэгджээ. Фото: Reuters Гуравдугаар сарын 3. Хөрөнгийн биржүүдийн индекс короновирусээс болж унав. Фото: EPA/Vostock-photo Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12