Н.Гэрэлсүрэн: Соёлыг түгээгч нь эмэгтэйчүүд

2020-03-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Монголын эмэг­тэйчүүдийн байгууллагын түү­хийг бичилцэж, түү­чээлж, архивлаж ирсэн хүндтэй эрхмийг “Зууны мэдээ” сонин Мартын 8-ны бая­рын дугаартаа урилаа. Монголын эмэг­тэй­чүүдийн холбооны хүндэт ерөнхийлөгч Н.Гэрэлсүрэнгийн амьд­ралын хүрдний эгшиг, авиа бүхэн эмэгтэйчүүдийн тө­лөө дуугарч байсан гэхэд болно.   Монгол төрд ухаан нэмсэн бүсгүйчүүдийн төлөөлөл [caption id="attachment_80780" align="aligncenter" width="850"] АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон 1996 онд Монголд ганцхан хоног айлчлахдаа эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзаж байв.[/caption] Н.Гэрэлсүрэн эмэг­тэй­­чүүдийн байгуул­лагатай холбогдох ховор хувь тохиолтой санж. Түүний эмээ П.Цэр­маа тэртээх 1940 онд Улаанбаатар хотын эмэг­тэйчүүдийн зөв­лө­лийн даргаар ажиллаж байжээ. Тиймээс эмээгийнхээ 100 насны ойгоор “Найман аравны намтар” ном бичсэн бол сүүлд Монголын эмэгтэйчүүдийн байгууллага юу хийж байв гэдгийг 1924 оноос нь эхлэн судалж эмхэтгэхдээ олон сар архивт сууж гурван боть ном гаргажээ. Мөн тэрээр эмэгтэйчүүд төрд юу хийв гэдгийг ч судалж Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадуламаас эхлээд “Монгол төрд ухаан нэмсэн бүсгүйчүүд” номыг бичсэн байдаг. Энэ номонд Ардын их хурлын орлогч нарын талаар архиваас шүүж, ховор сонин баримтыг шигтгэж өгчээ. Түүний хэлсэнчлэн Монгол төрд ухаан нэмсэн бүсгүйчүүдийн тод төлөөлөл нь ч Н.Гэрэлсүрэн өөрөө юм. Өдгөө нас сүүдэр 70 гарсан ч үзэг цаасаа орхисонгүй. Өөрийнхөө намтартай холбоод Улаанбаатар хот хэрхэн хөгжиж байгааг харуулсан “Өчигдөр, өнөөдөр бүхэн түүх” гэсэн номоо гаргахаар ажлынхаа ширээнээс холдож чадахгүй сууна. Зочин маань Улаанбаатарын унаган иргэн. Ижий ааваа дурсахдаа “Ээж минь энгийн ажилчин. Цэцэрлэгийн хүмүүжүүлэгч, оёдлын үйлдвэрийн мастер явлаа. Харин би хоёр аавтай. Төрсөн аав Нийгмийн аюулаас хамгаалах яамны сайд, өсгөсөн аав цэргийн хүн. Хоёр гэрт их эрхэлж өссөн дөө. Ижий маань одоо 100 насыг дөхөж яваа буянтай сайхан буурал бий. Ёстой л ижийтэйгээ хамт өтөлж байна. Одоо ч гэсэн жаахан хүүхэд шиг очиж эрхэлнэ. Үнсэхгүй бол айлгана. 70 гарсан хүнийг үнсэх хүн ховор биз дээ” хэмээн инээмсэглэх тэрээр Х.Чойбалсангийн нэрэмжит нэгдүгээр арван жилийг  эрэгтэй, эмэгтэйчүүдийн сургууль гэж тусдаа байхад сурч байсан гэдэг. Дараа нь хоёрдугаар арван жил рүү шилжиж онц төгссөн учраас шалгалтгүйгээр Мосвкагийн Хими технологийн сургуульд хуваарилагджээ. Эрүүл мэндийн шалтгаанаар Москвад төгсч чадалгүй Монголдоо химийн ангид шилжиж суралцсан бол сүүлд Москвагийн Нийгмийн ухааны академийг төгсчээ. Н.Гэрэлсүрэн химич болоод Арьс ширний үйлдвэрийн нэгдэлд инженерээр ажлын гараагаа эхэлж байв. Энэ тухайгаа “ Дөнгөж их сургуулиа төгссөн учраас анхандаа инженерээ гэж дуудуулахаас санаа зовдог байлаа. Сүүлдээ ерөнхий инженер болсон. Арьс ширний үйлдвэрт есөн жил ажиллахдаа бид Эрдэм шинжилгээний төвийг байгуулж анхны ерөнхий инженерээр нь ажилласан даа. Энэ төв миний амьдралтай салшгүй холбоотой” гэлээ. Үргэлжлүүлэн 1976 онд Москвагийн Нийгмийн ухааны академид хоёр жил суралцжээ. Төгсч ирээд Намын төв хорооны намын байгууллагын хэлтэст Улаанбаатар хариуцсан зохион байгуулагч, дараа нь Эрдэнэтийг хариуцаж ажиллаж байгаад Үйлдвэрчний төв зөвлөлд эдийн засгийн асуудал хариуцсан Нарийн бичгийн даргаар томилогдсон байна. Ардчиллын 1990 оны өөрчлөлтөөр Н.Гэрэлсүрэн Эмэгтэйчүүдийн хороо, Ардын шалгах хороо, Монгол зөвлөлтийн найрамдал нийгэмлэгийн тэргүүлэгч гээд олон ч сонгуульт ажлаа өгчээ. Тэр үед Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Б.Чимид УИХ-ын шагналын тасагт ажиллах санал тавьсан тухай “Намайг очсоны дараа ардчиллын шаардлагаар төрийн бүтцэд өөрчлөлт орж Ерөнхийлөгчийн алба бий болж Тамгын газар байгуулагдсан. Ерөнхийлөгчийн Тамгын газарт тухайн үеийн Ардын их хурлын тэргүүлэгчдийн аппарат шилжиж очиж байлаа. Гурван жил шагнал хариуцахдаа үндэсний баяруудаар унтах ч завгүй ажилласан даа. Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одон, гавьяат, ардын баатар болгохдоо заавал газар дээр нь очиж шалгана. Хамт ажиллагсдынх нь санал бодлыг сонсоно. Нэг хүн шагналд тодорхойлогдоод ирэхэд хойноос нь олон мэдээлэл ирнэ. Тэр бүхнийг магадалж байж Хөдөлмөрийн баатарын хэмжээний хүн мөн эсэхийг тодорхойлдог. Анх нэг одонгоор хэд хэдэн хүнийг шагнадаг байсан. Ерөнхийлөгчийн Тамгын газар байгуулагдсаны дараа бид ярилцаад шат ахисан хэлбэрээр шагнадаг болгосон л доо. Шагналын тасагт гурвуулаа ажиллана. Наадам болохын өмнө, гуравдугаар сард нэг хэсэг нойргүй хононо. Тухайн үед алдарт эхийн одон олгох  8-9 мянган хүний материалыг нэг бүрчлэн уншдаг тийм л үе байлаа” гэлээ. Тэрээр шагналын тасгаас гэнэт л эмэгтэйчүүдийн холбоонд очих болжээ. “1993 оны наймдугаар сарын 23-ны өдөр байсан шиг санагдаж байна. Шөнийн 00 цаг өнгөрч байхад манай холбооныхон дуудаж таныг нэр дэвшүүлнэ гэлээ. Тэгэхээр нь чадахгүй гэж зүтгэлээ. Уйлж ч үзлээ. 1978 оноос хойш эмэгтэйчүүдийн холбооны янз бүрийн сонгуульт ажил хийсэн байна.  Хүмүүсийг шагнаж урамшуулах ажилд ч оролцлоо. Яагаад эмэгтэйчүүдийн байгууллагад ихэрхэж, тунирхаж байгаа юм гэж загнуулаад арга буюу зөвшөөрч сонгогдсон. Дэд ерөнхийлөгчөөрөө Ж.Эрдэнэчимэгийн дэвшүүлсэн” гэв. Ингэж л тэр эмэгтэйчүүдийн байгууллага хэмээх их айлыг удирдан чиглүүлэх ажилд хүчин зүтгэж эхэлсэн түүхтэй.   Хүчирхийллийн эсрэг хууль батлуулахын тулд гишүүдийн гэргий нартай нэг бүрчлэн уулзаж байв    Н.Гэрэлсүрэн ардчилал гарсан эгзэгтэй үед эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдаж байв. Мөн 1960-иад онд Эмэгтэйчүүдийн хороо, 1990 онд Эмэгтэйчүүдийн холбоо болохдоо есөн дарга удирдсаны долоо дахь нь юм. 1990 оноос өмнө эмэгтэйчүүдийн байгууллага төрөөс санхүүждэг. Бүх аппаратынх нь хүнийг намын төв хорооны тогтоолоор баталдаг, нэр хүндтэй байсан бол ардчилал гарснаар төрөөс санхүүжихээ больсон. Улаан данстай, хоёр машинтай, 20 шахам ажилчинтай, өөрийн байргүй байгууллагыг хүлээж авчээ. Хүндрэл бэрхшээлийг хэрхэн даван туулж, эмэгтэйчүүдийн эрх ашгийн төлөө ажилласан талаар нь асуухад “ Миний хувьд эмэгтэйчүүдийн байгууллагыг  1980 оноос хойш мэдэх юм. Ажлаа аваад эмэгтэйчүүдийн анхан шатны байгууллагуудын үйл ажиллагааг сэргээхийн тулд чармайн ажилласан. Хүнд үед олон улсын байгууллагууд тус дэм их болсны үр дүнд эмэгтэйчүүдийн байгууллага өөрийн байртай, бас ч гэж хөрөнгөтэй болсон доо. Худалдаа, эрүүл мэнд, боловсролын байгууллагуудын 75-аас дээш хувьд нь эмэгтэйчүүд ажилладаг байлаа. Бид зах зээлийн хамгийн хүнд үед хүлээж авсан. Үйлдвэрүүд хаагдаж олон эмэгтэй ажилгүй болсон. Тиймээс эмэгтэйчүүдэд зориулсан жижиг зээлийг эхлүүлж, хэд хэдэн янзаар өгч үзсэн. Эрүүл мэндийг хамгаалахын тулд эхчүүдийн амрах байрыг орон нутагт сэргээж, Гэр бүл, Хүчирхийллийн хуульд санал өгөх зэргээр дуугарч байсан даа. Бид ядуурлаас хамгаалахад түлхүү анхаарсан. Нийгмийн онцлог ч тэр байлаа. Эмэгтэйчүүдийн төлөө багагүй сэтгэл, зүтгэл гаргаж ажиллахыг хичээсэн” гэлээ. Дээр дурдсанчлан Н.Гэрэлсүрэн Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын түүхийг  1924 оноос нь эхлэн  эмхэтгэсэн. Тиймдээ ч эмэгтэйчүүдийн байгууллага үүсч хөгжсөн түүхийг мэдэх нэвтэрхий толь нь юм. Эмэгтэйчүүдийн байгууллагын он цагийн хэлхээс хэрхэн явж ирсэн талаар ярихдаа “1924 онд Үндсэн хуулиар эрэгтэй, эмэгтэйчүүд тэгш эрхтэй гэж заасан. Үүний дараа Намын төв хорооны дэргэд Эмэгтэйчүүдийн тасаг байгуулж даргаар нь Д.Пагмадуламыг томилсон байдаг. 1930 он хүртэл эмэгтэйчүүдийг гэрээс нь гаргаж олон нийтийн ажилд оролцуулж, нам, эвлэлд элсүүлэх, Улаан гэрээр дамжуулж бичиг үсэгт сургах ажил хийсэн. Тэгээд анхны Хөдөлмөрч эмэгтэйчүүдийн хороо байгуулагдсан ч татан буугдсан. Ер нь л цомхотгол болоход эмэгтэйчүүдийн хороо өртөж байсан. Юу ч үгүй болсон үе ч бий. 1939-45 он хүртэл эмэгтэйчүүд цэрэг дайнд туслах бэлтгэлийн үе байсан бол 1960-1970 онд соёлжуулах гэгээрүүлэх, 1970 онд Удвал дарга шийдвэр гаргах түвшинд анх удаа Намын  төв хорооны тогтоол гаргуулж байсан. Эмэгтэйчүүд олон ажилладаг газрын даргаар эмэгтэй, салбар, олон нийтийн байгууллагын аль нэг дарга эмэгтэй байх. Үүний буянг эдэлсэн нэг хүн би” гэлээ. Тэрээр 2000-2004 онд төр түшилцсэн цөөн бүсгүйчүүдийн нэг. Тухайн үед УИХ-д сонгогдсон есөн эмэгтэй гишүүн албан бус ч гэсэн бүлэг байгуулж даргаар нь Б.Долгор ажиллаж байв. Тэд хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах талаар чамгүй зүтгэл гаргаж ажилласны нэг нь Хүүхдийн баяр, Мартын 8-ныг нэгтгэсэн байсныг болиулж гуравдугаар сарын 8-ныг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, төрд дуу хоолойгоо хүргэх өдөр болгож, зургадугаар сарын 1-ныг зөвхөн хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болгож батлуулжээ. Мөн Хүчирхийллийн эсрэг хуулийг батлуулахын тулд Их хурлын гишүүдийн гэргий нартай нэг бүрчлэн уулзаж, нөхөр чинь энд сууж хууль баталдаг гэж Их хурлын танхимыг хүртэл танилцуулж байсан удаатай. Өөрсдөө гадны байгууллагаас төсөл татаж эмэгтэйчүүдэд олон удаагийн сургалт хийх зэргээр их ч зүтгэл гаргаж байжээ. Н.Гэрэлсүрэн УИХ-ын гишүүнээр ажиллахдаа 7-8 хууль санаачлахад оролцож өргөн барьж, 20 гаруй хуулийн Ажлын хэсэгт орж, арваад хуулийн ажлын хэсгийг ахалсан байна.   “Эмэгтэйчүүдээ соёлыг түгээх чиглэлд нь ажиллуулбал амжилтад хүрнэ” [caption id="attachment_80779" align="aligncenter" width="850"] Хань М.Бум-Аюуш насаараа эрчим хүчний салбарт ажилласан. Эднийх гурван хүүхэдтэй.[/caption] Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан түүнтэй уулзсаных эмэгтэйчүүдийнхээ эрхийн талаар ч мөн хөндсөн юм. Эмэгтэйчүүдийн байгууллага бол хийж чадвал олон түмнийг хөдөлгөж чадах том хүч юм шүү гэдгийг онцлохдоо “Ялгаварлан гадуурхалт одоо болтол арилаагүй. Албан тушаалд дуртай хүүхнүүд Их хуралд гарах гэж өрсөлдөж байна гэж ярьж байна. Тэгвэл яагаад Их хуралд өрсөлдөж байгаа эрчүүдийг хэлэхгүй байгаа юм. Хуульд ч гэсэн өрөөсгөл тал байна уу гэж хардаг. Биеэ үнэлэгч эмэгтэй гэдэг.  Эрэгтэй хүн ч гэсэн оролцож байж яагаад зүгээр үлддэг юм. Шведэд биеэ үнэлэлтийг багасгахын тулд эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь биеэ үнэлэгч гэж нэрлэсэн байдаг. Намайг УИХ-д нэр дэвшиж байхад тэтгэврийн хөгшин гэж ярьж л байсан. Гэтэл надаас дээш настай эрэгтэйчүүд дэвшиж байхад тэтгэврийн өвөө гэж ярьдаггүй. Энэ мэтээр эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхаж, эрхийг нь зөрчсөөр байна. Ер нь соёлыг түгээгчид нь эмэгтэйчүүд байдаг. Айл гэрийн ариун цэвэр хэнээс хамаардаг билээ. Эмэгтэйчүүдээ дэмжиж жинхэнэ соёлыг түгээх чиглэлд нь ажиллуулж чадвал их амжилтад хүрнэ. Латви гудамжнаас нь шүдэнзний мод олдохооргүй цэмцгэр хот. Тэр нь эмэгтэйчүүдийн байгууллагын уйгагүй үйл ажиллагаатай холбоо юм билээ. Тамхи татдаг хүнээр тамхины эш, хүүхдүүдээр чихрийн цаас, хоолны баглаа бодлыг бүсгүйчүүдээр түүлгэсэн гэдэг. Хийсэн зүйлээ цэвэрлэхэд ухамсарт нь нөлөөлдөг юм байна л даа. Социализмын үед шөнө дөлөөр ч гэсэн айлд орж ор дэрний цагаан даавуу, унтлагийн хувцсыг нь шалгасаар байгаад л хэвшүүлсэн. Түүнээс зүгээр байж байгаад соёлжоогүй. Соёл түгээх ажлыг одоогийн Эмэгтэйчүүдийн байгууллага хийж эхэлж байгааг сонсоод баярлаж л сууна. Архинаас татгалзах, хүчирхийллийн эсрэг компанит ажил өрнүүлж байгаа нь эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах нэг чиглэлийн ажил.   Эмэгтэйчүүдийн байгууллагууд үзэл бодлоо нэгтгэж ажиллаасай гэж боддог. Бид эв нэгдэлтэй ажилласан учраас зах зээлийн ширүүн шуургыг хамт давж гарч чадсан” гэлээ. Нэг үе эмэгтэйчүүдийн төлөө уйгагүй зүтгэж явсан түүнд өнөөгийн нийгмийн бүсгүйчүүдийн төрх ядруухан, ялгавартай харагддаг гэнэ. Н.Гэрэлсүрэн “Дээхэн үед хот, хөдөөгийн бүсгүйчүүд боловсрол, хувцаслалт, соёлоороо ялгагддаг байж. Харин одоо энэ ялгаа арилсан. Гэтэл эмэгтэйчүүдийг баян, ядуугаар нь ялгахаар боллоо. Нэг хэсэг нь зүдэрснээсээ болж гудамжинд гарч хүүхдээ хаяхад хүрч байна. Нөгөө хэсэг нь хил давж үсээ засуулдаг ч гэнэ үү. Амьжиргааны түвшин хэр заагтай байгааг ялгаж, салгаж цэгнэсэн маш нарийн судалгаа хийх шаардлагатай. Мөн улс төр, албан тушаал, гэр бүл гээд эмэгтэйчүүд төрөл бүрийн хүчирхийлэлд өртөж байна. Эмэгтэйчүүдийн манлайлал, шийдвэр гаргах түвшинд очиход хэд хэдэн зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт, эмэгтэйчүүд богино ухаантай гэдэг ч юм уу уламжлал. Хоёдугаарт, өнөөг хүртэл эмэгтэй хүнийг үнэлж чадаагүй. Ганцхан жишээ хэлэхэд улсын авараг малчин өрх гэр гэж нэрлэх учиртай юм. Тэр айлын таван настай хүүхдээс эхлээд бүх хүний хөдөлмөр шингэнэ шүү дээ. Олон улсын судалгаанаас харахад шийдвэр гаргаж байгаа түвшинд эмэгтэйчүүд 25-аас дээш хувь байж нөлөөлж чадна гэж үздэг. Эмэгтэй хүнд амьдралын маш нарийныг гярхай харж, түүнийг шийдвэрлэхийн төлөө бүх хүчээ дайчилдаг онцлог чанар бий.  Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагууд асуудлыг маш сайн гаргаж тавьдаг. Гэвч шийдвэр гаргагчид анхаарч үзэхгүй байна. Үүнийг өөрчлөхийн тулд улс төрийн намуудаас эхлээд эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх ёстой. Намууд 25 хувьдаа эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх зэргээр доороосоо эхлэх хэрэгтэй. Харин шийдвэр гаргах түвшинд гарсан эмэгтэйчүүд үзэл бодлоо нэгтгэж ажиллавал үр дүнд хүрнэ.  Бидний үед Ардын их хурлын депутатуудын 23-аас дээш хувь нь эмэгтэй байна гэсэн бодлоготой байлаа. Их хурлын орлогч даргын нэг нь заавал эмэгтэй, Ардын их хурлын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийн хорооны дарга заавал ордог байлаа” гэсэн юм. Нэг л мэдэхэд бидний ярианы ихэнх хэсэг ажлынх нь талаар өрнөсөн байв. Үргэлжлүүлэн гэр бүлийнх нь талаар яриа дэлгэлээ. Н.Гэрэлсүрэнгийн хань  М.Бум-Аюуш насаараа эрчим хүчний салбарт ажилласан эрдэмтэн хүн байсан тухай дурсахдаа “Манай хүн их сургуульд багшилсан. Олон сайхан шавьтай. Бид 60 шахам жил зовлон, жаргалаа хуваалцахдаа жаргалтай амьдарсан.  Хоёр хүү, нэг охинтой. Ач, гучаа тойруулж сууна даа” гэсэн юм. Ийнхүү яриа өндөрлөхөд  “Уралдааны морь хөгширсөн ч гэсэн дагаад л давхидаг гэдэг шиг улс төрийн нэг зүйл болоход бухимдаж, баярлаж л сууна” хэмээн хошигносоор биднийг үдэж өглөө. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.3.9  ДАВАА  № 45 (6270)
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

16 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

37 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

54 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

1 цаг 10 мин
Н.Алтанхуяг: Цэцийн хууль морин дэл дээгүүр явчихвий

Н.Алтанхуяг: Цэцийн хууль морин дэл дээгүүр явчихвий

3 цаг 8 мин
Ройтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ

Ройтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ

4 цаг 40 мин
Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Энэ долоо хоногт дэлхий дахинаа болсон үйл явдлын нэг нь Газын зурвастай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс нэн даруй гал зогсоох тогтоолыг баталж чадлаа. Түүнчлэн өнгөрсөн баасан гарагт Москва хотноо болсон зэвсэгт халдлагын дараа улс орнууд ОХУ руу иргэдээ зорчихгүй байхыг анхааруулсаар байна.

7 цаг 13 мин
Сошиал орчинд ёс зүйтэй мэдээлэхийг уриаллаа

Бодит байдлыг сурвалжлан мэдээлэхдээ хэн нэгнийг ялгаварлан гадуурхаж, хэвшмэл ойлголтын золиос болгохгүй байх нь хэвлэл мэдээллийн мэргэжлийн ёс зүйн зарчим билээ. Иймд, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид жендэрийн тэгш эрхийг хангах чиглэлд манлайлж, хариуцлагаа дээшлүүлж ажиллах шаардлага сонгууль хаяанд ирсэн энэ үед чухал болоод байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ёс зүйтэй нийтлэл, нэвтрүүлэг түгээхийг уриалж байдаг “Хэвлэл мэдээллийн зөвлөл”, Их британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран “Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь” сэдэвт симпозиумыг өчигдөр зохион байгуулав. 

7 цаг 23 мин
Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Уг нь энэ УИХ “багц”-аараа маш том реформуудыг хийсэн юм. Үндсэн хуулийн томоохон өөрчлөлт, авлига, адбан тушаалын ашиглалт, гэмт хэргийн эсрэг олон хуулийг батлан гаргасан. Баргийн УИХ чадахааргүй улс төрийн “шийдвэр” л дээ.

7 цаг 28 мин
Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 51.4 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Чуулганы нэгдсэн хуралдааны протоколыг хүргэж байна.

7 цаг 28 мин