Polit.mn: Энэ цагийн хүчирхэг 8 эмэгтэйг нэрлэж байна

2020-03-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Улс төр мэдээллийн www.POLIT.mn сайт Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан энэ цагийн хүчирхэг найман эмэгтэйг онцлон, нэрлэж байна.  Энэ дэлхий дээр бүхий л эмэгтэйчүүд хүчирхэг оршиж ирсэн.  Тэр дундаа монгол эмэгтэй хүний тэсвэр тэвчээр, хатан ухаан, сэтгэлийн хат, нийгэмд эзлэх байр суурь олон улсад яригдаж эхэллээ.  Тэд салбар болгонд гайхалтай түүхийг бичсээр яваа. Мөн гэр бүлийн тулах багана, гэрэл гэгээ, чимэг нь байсаар ирсэн. Тиймээс бид урлаг, спорт, бизнес, хүмүүнлэг, улс төр, иргэний нийгмийн салбарт амжилт бүтээлээрээ тэргүүлж яваа энэ цагийн хүчирхэг найман эмэгтэйг онцлон нэрлэснээ нэрлэж байна.   Төрийн шагнал хүртсэн гурав дахь эмэгтэй зохиолч С.Оюун Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч С.Оюун Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсан түүхт өдөр Төрийн шагнал хүртсэн юм. Ингэснээр тэрээр Төрийн соёрхол хүртсэн Монголын гурав дахь эмэгтэй зохиолч, яруу найрагчдаас анхных нь боллоо. 1946 оны гуравдугаар сарын 15-нд Булган аймгийн Могод суманд төрсөн тэрээр 1971 онд АУДС-ийг төгссөн эмч мэргэжилтэй. Эмнэлгийн болон хэвлэл мэдээллийн газруудад ажилласаар 1967 оноос уран зохиол бичиж, голцуу яруу найргийн номууд хэвлүүлсэн байна. 1994 онд “Цэнхэр хадаг”, “Шаналал тайтгарал” номоороо МЗЭ-ийн шагнал, 2002 онд Хулж нутгийн бүсгүй номоороо Д.Нацагдоржийн шагнал хүртсэн. “Харанга” хамтлагийн Төрийн соёрхол хүртсэн таван дууны нэг нь болох “Үгүйлэн санана” дууны үгийг зохиосныг нь төр соёрхсон юм. С.Оюун монгол киноны түүхэнд сувдан шигтгээ болсон "Тан руу нүүж явна" киноны зохиол, "Үгүйлэн санана даа", "Үнсье чамайгаа", "Хорвоод ганцхан ээж" зэрэг ардын дуу мэт аманд аялагдсан шилдэг дууны шүлгүүдийг бичсэн билээ.   Геннисийн рекорд эзэмшсэн жүдоч М.Уранцэцэг Монголын жүдо бөхийн шилдэг жүдоч дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальт “Visa team”, “Хүч” спорт хороо, “Жи-Мобайл” компанийн тамирчин гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг дэлхийд данслагдсан хүн юм. Түүнийг дэлхийн энтэй тамирчин гэдгийг хамгийн тод харуулах нэг баримт бол энэ оны эхэнд олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг  “IJF WORLD TOUR” тэмцээнүүдээс хамгийн олон медаль авсан амжилтаар Гиннесийн номд алдаршуулан бичжээ. Тэнд Монголын жүдоч дэлхийн аварга М.Уранцэцэг 2010-2019 оны хооронд тив, дэлхийн чанартай тэмцээнүүдэд оролцохдоо нийт 35 медаль хүртжээ. Үүгээрээ жүдогийн төрөлд дэлхийд тэргүүлж байна. Тэр олон медалийн 11 нь алт, 11 нь мөнгө, 13 нь хүрэл медаль юм гэжээ. Тэрээр гурван олимпийн цикльд жүдогийн Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж барилдахдаа оролцсон тэмцээн бүрээсээ шахуу медальтай ирж байсан юм. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд чансааг олон жил тэргүүлсэн бас улсын аваргаар 10-аад удаа шалгарсан. 2013 онд дэлхийн аварга болноосоо хойш ДАШТ-нээс мөнгө хүрэл медаль хүртснээрээ мөн нэгэн дээд амжилтын эзэн болоод байсан юм. М.Уранцэцэг ганцхан юм дутуу. Тэр нь олимпоос медаль авах. Өдий олон жил өөрийгөө дайчлан хөдөлмөрлөчихөөд олимпийн медальгүй гэж бодохоор сэтгэл жаахан гонсойдог. Тиймээс би хувийн амьдралаа хойш тавьж энэ жил болох “Токио-2020” олимпоос медаль хүртэх зорилго тавьсан гэж тамирчин маань ярьсан байдаг.   Төрийн сайн менежер,сайд Д.Сарангэрэл Монгол Улс сүүлчийн хоёр сарын хугацаанд түгшүүрт байдалтай байна.  Урд хөршид гарсан коронавирусын халдвар одоогоор дэлхийн 80 гаруй оронд тархаж, нас барсан хүний тоо хэдэн зууд хүрсэн. ДЭМБ-аас тахалын хэлбэр болохыг онцлож, олон улсад анхааруулсан.  Өвчний голомт болсон улс оронтой хил залгаа манай улсын хувьд эрсдэлтэй байх нь ойлгомжтой.   Харин одоог хүртэл аймшигт вирусын өмнө бид нүүр бардам зогсож байна.  Энэ нь төр, засгийн бодлого зөв байсан, ялангуяа ЭМЯ-наас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй хурдан шуурхай авч хэрэгжүүлж ирсний ач гавьяа билээ.   Тиймээс энэ цагийн хүчирхэг эмэгтэй, удирдагч, төрийн сайн менежерээр Эрүүл мэндийн сайд  Д.Сарангэрэлийг нэрлэж байна.    Нийгмийн эрсдэлт нөхцөлд Д.Сарангэрэл сайдын авч буй арга хэмжээ, бодлого шийдвэр нь “байгаа” оносон учраас Монгол Улсын нэр хүнд олон улсад өсч, коронавирусыг ялсан улс орон болоход ойрхон байгаа юм. Тэрээр Эрүүл мэндийн сайдын албыг хашихын зэрэгцээ, 2019 онд намынхаа  эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнээр сонгогдсон. 1990 оноос хэвлэл мэдээллийн салбарт ажилласан. 1995-1996 онд "ММ" агентлагийн захирал, 2003 – 2005 онд “ТВ5” телевизийн ерөнхий захирал, 2005-2011 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. 2012 оноос хойш төрийн түшээгээр хоёр дахь удаагаа улиран сонгогдсон юм.   Нийтийн эрх ашгийг хамгаалан тэмцэгч Л.Бор Монголын төр ашигт малтмалаа бусдад ашиглуулаад 34 хувийг нь эзэмшихээр хуульчилсан ч түүнийгээ хүртэж чадахгүй байгаа Оюутолгойн гашуун жишээ бий. Төрд шургалсан шуналтнууд гэрээ зурсны бонус, бас бус ашиг хүртээд явж буй нь ч нууц биш. Энэ сул тал дээр дөрөөлөн хариуцлагагүй уул уурхай газар авч, тэр дотроос ураны хууль бус лицензүүд аюул улсыг өрөнд оруулж, үндэстнийг мөхөөх аюул дохиолж байгааг байнга сэрэмжлүүлж, тэртээ цагийн Түвдэнгийн Бор шиг, энэ цагийн “Хонхны дуу” болж нийгмийг сэрээж, сэрэмжлүүлж яваа хүн бол “Их Бага Баяншарга” ТББ-ын тэргүүн Л.Бор юм. Тэрээр Үндсэн хууль дахь “Байгалийн баялаг ард түмний мэдэлд байна” гэсэн заалт огт хэрэгжихгүй явж ирснийг сануулж, Үндсэн хуулийн цэцэд нэхэмжлэл гаргаж байв. Мөн Дорноговийн Улаанбадрах суманд бий болсон ураны хор уршгийн талаар мэдээлж, иргэдэд сэрэжмлүүлэг сургалт зохион байгуулж ирсэн. Сүүлийн гурван жил тэрээр ТББ-ынхаа зүгээс ННФ-ын төслийн хүрээнд Нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах стратегийн өмгөөлөл хийж, Гурвансайхан компанид Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Уулбаян сумын нутгийг дамнасан Өлзийт талбайн 10665.2219 га-д 30 жилийн хугацаатай МҮ-20634 тоот ашиглалтын зөвшөөрлийг олгосон АМГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж, Шшүх хурал гурав дахь жилдээ үргэлжилж байна.   Тэгш эрхийг тунхагласан дохионы хэлмэрч С.Бямбадэлгэр Сонсголгүй хүний төрөлх хэл бол дохионы хэл байдаг. Гэтэл манай улсад наад захын  үйлчилгээний байгууллагуудаас эхлээд сонсголгүй иргэдэд зориулсан дохионы хэлмэрч байдаггүй  нь тэдэнд хүртээмжтэй байж чаддаггүй. Өөрөөр хэлбэл, сонсголгүй иргэд бусадтай тэгш эрхтэй байхыг зөрчиж байгаа юм. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч нийгэмд тэгш эрхтэй шүү гэдгийг тунхаглаж, олон нийтэд ойлгуулж яваа бүсгүй бол дохионы хэлмэрч С.Бямбадэлгэр юм. Түүнийг олон нийт Цагийн хүрд хөтөлбөрийн дохионы хэлмэрчээр эчнээн таньдаг бол сүүлийн үед коронавирустай холбоотой Эрүүл мэндийн яамны мэдээллээр өдөр бүр үзэгчидтэй учран золгож байгаа билээ. С.Бямбадэлгэр 25 жил хэлмэрч, орчуулагч хийхдээ ихэвчлэн сайн дураараа сонсголгүй хүмүүст тусалж иржээ. Тэрээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарын дэргэдэх Сэргээн засах сургалт, үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн ур чадвар олгох сургуулийн дохионы хэлний багшаар ажилладаг. Мөн МҮОНТийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн дохионы хэлний хөтлөгч билээ.С.Бямбадэлгэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хэн нэгний хэлснийг ойлгож, тархиндаа ургуулан бодож, сонсголгүй хүн ойлгохуйцаар бүрэн дүүрэн илэрхийлнэ гэдэг маш хэцүү. Хүний бүх эд, эс ажиллана шүү дээ. Манай улсад дохионы хэлний хэлмэрч-орчуулагч хэмээх мэргэжлийг албан ёсоор бүртгээгүй, мөн энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль ч үгүйд харамсаж явдаг” хэмээжээ.   Өгөөмөр, нинжин сэтгэлтэн Ц.Сарнай Энэ цагийн хамгийн өгөөмөр, нинжин сэтгэлтэй хүчирхэг эмэгтэйгээр “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнайг нэрлэж байна. Дуучин бүсгүйн нөхөр “Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат өнгөрсөн намар Солонгос улсад элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон. Харин гэргий Ц.Сарнай нь донор болсон билээ. Хос зүрхээ хамгаалах дуучин бүсгүйн зоримог шийдвэр, тэмцэл олон залууст гэр бүлийн үнэ цэнэ, үнэнч хайр, өгөөмөр нинжин сэтгэлийн үлгэрлэл боллоо. Урлагт орон зайгаа мөнхөлж тод гялалзаж байгаа залуусын хос зүрхийг элэг бүтэн үлдээхийн тулд соёл урлагийн  салбарынхан ч нэгдээд байгаа юм. Залуу хосын хүсэл тэмүүлэл, итгэл үнэмшил хос зүрхийг бүтэн болгох нь гарцаагүй.   Мэргэжлийн хяналтын хэрэгжүүлэгч эмэгтэй Л.Эрдэнэчулуун НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууны гаргаж буй тушаал шийдвэрүүд сүүлийн үед олны анхаарал татаж байна. Тэрээр мэргэжлийн үүргээ биелүүлдэггүй, стандартад бус үйл ажиллагаа явуулдаг газруудад хатуу арга хэмжээ авч ажиллаж байгаа юм.  Тухайлбал, сурах бичгийн асуудал, усны төлбөр, нөхөн сэргээлтээ хийдэггүй компаниуд хамгийн сүүлд гэхэд шашины байгууллага, баар цэнгээний газарт арга хэмжээ авч ажиллана гэдгээ мэдэгдээд байна.  Мөн НМХГ энэ онд шахмал түлшний хяналтад нэлээд ач холбогдож өгч ажилласан.   Төрийн хяналтын байгууллагын хууль, дүрэм, стандартын бус үйл ажиллагаа нийгэмд мөрдүүлж ажиллана гэдэг амаргүй. Гэхдээ Л.Эрдэнэчулуун даргыг энэ чиглэлд мэргэшсэн эмэгтэй хэмээн салбарынхан нь үнэлдэг юм билээ.  Тэрээр  2000-2012 онд СХД-ийн ЗДТГ-ын дарга, 2013 онд Төрийн албаны зөвлөлд Институтын захирлаар ажиллаж байгаад 2014 оноос  НМХГ-ын даргаар томилогдон ажиллаж байна.   Шударга ёсны төлөө тэмцэгч Б.Болороо Хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч өөртэй нь ижил зовлонтой иргэдийн дуу хоолой болж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалахын төлөө тууштай тэмцэгч бүсгүй бол Буянжаргалын Болороо юм. Б.Болороо Европын холбооноос олгодог "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн төлөө тэмцэгч" хэмээх нэр хүндтэй шагналыг өнгөрсөн намар хүртсэн. Б.Болороогийн нөхөр ажлын байран дээрээ харамсалтайгаар амиа алдсан  харамсалтай хэрэг өнгөрсөн зургадугаар сард гарсан. Хэрэг шийдвэрлэх ажил удааширч, шударга бусаар шийдэгдэх гэж байна хэмээн Б.Болороо эсэргүүцэж тууштай тэмцсэн. Нөхрийнхөө золгүй байдлаар амиа алдсан явдлыг үнэн шударгаар шийдүүлэхийн тулд ээжтэйгээ хамт төв талбай дээр долоо хоног суулт хийсний үр дүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр уулзаж, эмгэнэл илэрхийлэн түүний тавьсан  шаардлагыг даруй шийдвэрлэхийг ХЗДХ-ийн Ц.Нямдорж сайд болон ЦЕГ-ын С.Баатаржав даргад үүрэг болгосон байдаг. Мөн нөхрийнх нь ажиллаж байгаад харамсалтайгаар амиа алдсан  “Хишиг арвин индустриал” компанийн зүгээс уучлалт хүсч, эмгэнэл илэрхийлсэн мэдээллийг  өдөр тутмын томоохон сонингуудаар дамжуулан хүргэж байв. Эх сурвалж:www.polit.mn
Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

14 цаг 24 мин
25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

14 цаг 31 мин
Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

14 цаг 37 мин
Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

14 цаг 40 мин
Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

14 цаг 48 мин
Фото: Газрын гүн дэх уурхайн музей

Фото: Газрын гүн дэх уурхайн музей

19 цаг 58 мин
Х Богд Жавзандамба хутагтын өлмий бат орших болтугай

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 23-нд төрсөн өдөр нь тохиож

20 цаг 45 мин
“Миний дайсны дайсан бол миний найз”

Дөрөвдүгээр сарын 14-ний шөнө Ираны нисгэгчгүй онгоц, баллистик болон далавчит пуу

22 цаг 54 мин
Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?

Манай улс анх 1964 онд төв цэвэрлэх байгууламжийг шүүх буюу механик цэвэрлэгээ хи

23 цаг 24 мин
Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс ажиллаж эхэллэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

23 цаг 29 мин