Polit.mn: Хоёрдугаар сарын онцлох 7 үйл явдал

2020-03-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Өнгөрсөн хоёрдугаар сар Монгол Улсын хувьд нэлээд түгшүүртэй сар болж, өнгөрлөө. Урд хөршид шинэ төрлийн коронавирусын тархалт газар авч, хэдэн зуугаар хэмжигдэх хүний амь нас эрсэдээд байна.   Мөн  монголчууд хамгийн олноор ажиллаж, амьдардаг БНСУ-д өвчний хоёр дахь голомт бүртгэгдэж, халдвар газар авч байна.  Тиймээс Монгол Улсын хувьд хамгийн эрсдэлтэй бүс нутгаар нэрлэгдэж,  шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.  Өнгөрсөн хоёрдугаар сард хил хааж, онц байдал зарлав.  Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хориглосон хугацааг мөн л сунгалаа. Аймаг нийслэл рүү орох гарах хэсгийг хааж, нийтийн тээврийн хөдөлгөөнийг ч хязгаарлав.   Ингээд түгшүүрт хоёрдугаар сард Монгол Улсад өрнөсөн үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.

Ерөнхийлөгчийн гэнэтийн айлчлал  Коронавирусын халдварын улмаас БНХАУ хүнд байдалд байна.  Энэ цаг үед тус улсад зочлон очсон анхны Төрийн тэргүүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болов.   Түүний энэхүү гэнэтийн айлчлалыг олон нийт янз бүрээр хүлээж авсан.  Ерөнхийлөгчийн айлчлал ердөө хэдэн цагийн хугацаанд үргэлжилж,  БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, хоёр тал хэлэлцээ хийлээ. Ши Жиньпин дарга"Коронавирусын эсрэг тэмцэж байгаа энэ үед Монголын ард түмэн бидэнд  дэмжлэг үзүүлсээр байна.  Цар тахал үүссэний дараа манай оронд айлчилж буй анхны Төрийн тэргүүн боллоо.  Хоёр орны харилцааг дээд хэмжээнд чухалчлан үзэж, Хятадын ард түмнийг дэмжиж буйг таны айлчлал харуулж байна" гэжээ. Ерөнхийлөгч Х.Баттулга  “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэсэн зүйр үг байдаг юм. Найрсаг харилцаатай өнө мөнхийн хөршийн хувиар Монголын ард түмэн энэхүү хүнд үед та бүхэнтэй хамт гэдгээ илэрхийлж байна" гэжээ.  Мөн айлчлалын үеэр Монгол Улс БНХАУ-д 30 мянган хонь хандивлаж байгаагаа илэрхийлсэн байдаг.  Үүний хариуд  БНХАУ-ын дарга Ши Жиньпин  “Надад дуслыг өгсөн ч би голыг эргүүлэн өгнө” хэмээх Күнзийн сургаалийг эш татан чин сэтгэлийн талархал илэрхийлсэн байна. Ингэснээр урд хөршид хийсэн Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөж, 27-ны орой 22.00 цагийн үед  эх орондоо ирэв.  Вирусаас  урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Ерөнхийлөгчийг, айлчлалын бүрэлдэхүүний хамт  тусгаарлаад байгаа билээ.  Айлчлалын бүрэлдэхүүнд  Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОБЕГ-ын дарга Т.Бадрал, ЕТГ-ын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нар багтсан байдаг. Сар шинийн баярыг "хориглов” Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрдугаар сарын 12-ны өдөр Монголын уламжлалт Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх зарлиг гаргалаа. Улмаар Ерөнхийлөгчийн энэхүү зарлигийг Засгийн газар, Улсын онцгой комисс хэлэлцэн хүлээн авч, олон нийтэд мэдээлэв.  Ерөнхийлөгчийн зарлигт дэлхийн олон улсад  коронавирусын тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан 17 дугаар жарны Хотол төгс хэмээх төмөр хулгана цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болгосугай. Мөн цагаан сарын баярт зориулсан олон нийтийг хамруулсан үзэсгэлэн худалдаа, захыг хааж, телевиз, радиогоор нэвтрүүлэх реклам сурталчилгааг даруй зогсоох, халдвараас урьдчилан сэргийлэх үүргээ ухамсарлан, нийтийн эрх ашгийг эрхэмлэхийг нийт ард иргэдэд уриалсугай” гэжээ. Ийнхүү Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийг олон нийт хүлээн авч, олонхи иргэн сар шинийн баярыг тэмдэглэхгүй өнжсөн юм.  Баярын өдрүүдэд халдварын тархалт бүртгэгдээд байгаа БНСУ, Япон зэрэг улстай агаарын хилээ бүрэн хаасан зэрэг олон арга хэмжээг авч ажиллав.

Экс Ерөнхийлөгчийг интерполоор хайж, эхлэв

АТГ-аас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татан эрэн сурвалжлуулахаар интерполд ханджээ.  Энэ тухай ахлах комиссар Т.Баярхүү  мэдээлсэн.   Тэрээр “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулийг зөрчиж, Худалдаа хөгжлийн банк, түүний охин компаниудад давуу байдал олгосон үйлдэлд нь Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар татсан.  Мөн оффшор бүстэй холбоотой, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг доройтуулсан гэх үйлдлүүдэд нь хэрэг нээгээд шалгаж байгаа.  Гэвч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2019 оны аравдугаар сарын 7-нд Монгол Улсын хилээр гарсан байна. Үүнээс болж зарим ажиллагаа хийгдэх боломжгүй болоод байна. Тиймээс 2020 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр АТГ-аас Ц.Элбэгдоржийн байгаа газрыг тогтоолгохоор Интерполын Үндэсний төв товчоонд хандаад байна” гэсэн юм.  Энэ мэдээллийн дараа экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч чимээгүй байсангүй.  Тэрээр цахим хуудсаараа дамжуулан “Намайг хайх хэрэггүй. Би удахгүй очно” гэдгээ хэлсэн байдаг. Мөн тэрээр саяхан телевизийн нэвтрүүлэгт ярилцлага өгсөн байдаг. Халдварын голомт болох Ухань хотоос иргэдээ авчирлаа Засгийн газрын шийдвэрээр МИАТ-ийн тусгай үүргийн онгоц БНХАУ-ын Ухань хот руу нислэг үйлдлээ.  Ухань хотод Монгол Улсын 33 иргэн байсан бол ийнхүү халдварын голомтоос 32 иргэнээ татан авсан юм. Ингэснээр манай улс Ухань хотоос  иргэдээ авсан тав дахь улс болов. Эрсдэлтэй бүс нутгаас ирсэн иргэдийг мэргэжлийн эмч, хяналтын багийнхан стандартын дагуу ариутгал халдваргүйжүүлэлт хийж, ХӨСҮТ-д тусгаарласан байдаг.  Ухань хотоос ирсэн оюутнуудын ар гэрийнхэн дэлхий нийтэд түгшүүр төрүүлж буй шинэ коронавирусын дэгдэлтийн голомт бүс нутгаас иргэдээ эх орондоо татан авч ирж буйд Засгийн газарт талархлаа илэрхийлсэн юм.  Ерөнхийлөгч хоёр Элчин сайдыг "сугалж” томилов Ерөнхийлөгч  Х.Баттулга хоёр улсын Элчин сайдыг томилов.   Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Доржийг, Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Т.Жанабазарыг томилж,  итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа. Тэднийг томилох асуудал жил гаруйн хугацаанд улс төрийн хүрээнд яригдаж байж, сая нэг юм биелэлээ олов. Ерөнхийлөгч саяхан Норвеги улсад айлчилж, Баялгийн санг үүсгэн байгуулах асуудлаар тус улсын эрх баригчидтай уулзсан.  Энэ бүх яриа хэлэлцээг ажил хэрэг болгохыг Элчин сайд Т.Жанабазарт үүрэг болгосон байдаг.  Ийнхүү Ерөнхийлөгч дээр арав  гаруй орны Элчин сайдын асуудал  байгаагаас хоёрыг нь “сугалж” томилоод үүрэг  даалгавар өгөв.  Манай улс одоогоор 196 оронтой дипломат харилцаатай ажиллаж байна. Түүнээс 32 улсад Элчин сайдын яам, 14-т нь Ерөнхий консулын газар нээсэн. Гэвч 10 гаруй орны Элчин сайд, мөн тооны консулын газар одоогоор албан ёсны төлөөлөгчгүй байгаа юм. З.Энхболдын оронд Ө.Шижирийг томилов ЕТГ-ын дарга З.Энхболд ажлаа өглөө.  Түүнийг Ерөнхийлөгчийн дэргэдээс явж, АН-д очих тухай яриа нэлээд эртнээс гарч байв.  Тэгвэл өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн АН-ын дарга С.Эрдэнийн ахлах зөвлөхөөр ажиллаж эхэлсэн бөгөөд 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохоор ийнхүү ажлаа өгч байгаа гэнэ. З.Энхболд “Сонгууль болох гээд байдаг.  Би амиа бодмоор байна. Аль нэг тойргийг сонгож бэлтгэл хийнэ. Хэдийгээр би улс төрийн албан тушаалаа өгөхгүйгээр сонгуульд нэр дэвшиж болох байсан ч надтай холбоотой худал мэдээлэл гараад байгаа учраас Ерөнхийлөгч намайг сонгуульдаа бэлд гэсэн” хэмээв.  Харин түүний оронд ЕТГ-ын даргаар Монголын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Ө.Шижир томилогдлоо. Өмнө нь түүнийг энэ албан тушаалд бэлдэж дагалдангаар ажиллуулж байгаа тухай яригдаж байсан.  Ө.Шижирийн хувьд Хөл бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхийн орон тооны сул гишүүн гэж явдаг. Ерөнхийлөгч Х.Баттулгыг Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхад нь сайдын багт ажиллаж байсан. Үүнээс хойш Ерөнхийлөгч Х.Баттулгын хэвлэлийн компанит ажлыг удирдсан, АН-ын үндэсний бодлогын хорооны гишүүн юм.

Говь-Алтай аймгийн Засаг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын байранд алба хаагчид архидан согтуурсаны улмаас тус аймгийн ГБХЗГ-ын даргаар ажиллаж байсан эмэгтэй амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.  Одоогоор хэргийг хуулийн байгууллагынхан шалгаж байгаа ч Засгийн газрын хуралдаанаар тус аймгийн Засаг дарга В.Ренчиндоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЦЕГ-ын даргатай биечлэн уулзаж мэдээлэл авсан бөгөөд түүнийг ажлын байрандаа архидан согтуурсан нь тогтоогдсон, баримтаар нотлогдсон тул ийнхүү чөлөөлөхөөр болсон байна.

Эх сурвалж:www.polit.mn 
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

11 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

16 мин
Сурах бичигт сул тал бий юү?

“Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хү

21 мин
Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт

СЭЗИС-ийн НББ-ийн тэнхимийн ахлах багш, татварын мэргэшсэн зөвлөх Ч.Өнөржаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

26 мин
Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо

Парламент Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг эцэслэн батлав.  Монгол Улсын Ү

31 мин
Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

15 цаг 22 мин
“Х.Баттулгыг намын үндсэн дүрэмд заасны дагуу намаас яаралтай хасахыг шаардаж байна”

АН-ын "Эрх чөлөө төв"-өөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гишүүнээ

16 цаг 22 мин
"АН-ын дарга нарын ялыг наймаалцаж байхаар 1072 хувьцааны асуудлыг цэгцэл"

Сөрөг хүчин хийдэггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар иргэн Ч.Хажидмаа мэдээлэл өглөө. 

16 цаг 24 мин
П.Цагаан Монгол Улсын Ерөнхийлөгчид ил захидал бичжээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА

16 цаг 28 мин
Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

16 цаг 59 мин