Д.АРИУН
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Конгресст хандан “хятад ханиад” буюу шинэ төрлийн короновирустэй тэмцэхэд зориулж 2,5 тэрбум доллар батлаж өгөхийг хүслээ. Энэ талаар Цагаан ордны төсвийн асуудал хариуцсан эх сурвалжийн мэдээллээс ишлэн Ройтерс агентлаг мэдээлжээ.
“Нэмэлт төсөв гаргах талаар Конгресст танилцуулж байгаа” гэдгийг албаны хүн сэтгүүлчдэд хэлсэн байна. Нэмэлт төсөв гаргах хүсэлт гаргах болсон нь “вакцин гаргах ажлыг эрчимжүүлэх, халдвар дэгдэхээс сэргийлэх арга хэмжээ авах, шаадлагатай эмнэлгийн хэрэгсэлд зарцуулах шаардлагатай уялдан гарч ирсэн” гэсэн байна. Дональд Трамп өмнө нь Нэгдсэн улсын хэмжээнд короновирусын халдварын нөхцөл байдлыг бүрэн хянаж байгаа хэмээн мэдэгдэж байсан билээ.
Эх сурвалж: polit.mn
Д.Трамп Конгрессоор короновирусын эсрэг тэмцэхэд 2.5 тэрбум доллар хүслээ
2020-02-25
Нийтэлсэн: Админ
 1 мин