Танилц: 2020 оны УИХ-ын сонгуулийг зохион байгуулах хуваарь

2020-02-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН СЕХ-ноом 2020 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл /02.12/ хийлээ.  Мөн Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг танилцуулав.

Хийгдэх ажил

Хуулийн заалт

Хуанлийн хугацаа

Нэг.СОНГУУЛИЙН ТОЙРОГ, ХЭСЭГ

1

Сонгууль товлон зарлах, санал авах өдөр тогтоох Улсын Их Хурал ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно. (Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг) (Улсын Их Хурлын 2020 оны 13 дугаар тогтоол)

2020.02.01-нээс өмнө

2

Сонгуулийн тойрог байгуулах, мандатын тоог тогтоох Улсын Их Хурал ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө сонгуулийн тойргийг  байгуулна. (Хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг) Сонгуулийн тойргийг байгуулахдаа аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно. (Хуулийн 12 дугаар зүйлийн 12.дахь хэсэг)

2020.02.01-нээс өмнө

3

Сонгуулийн хэсэг байгуулах Сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид сонгуулийн хэсгийг ээлжит сонгуулийн жилийн 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлана. (Хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг)

2020.03.01-нээс өмнө

4

Сонгуулийн хэсгийн талаарх мэдээллийг хүргүүлэх Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид сонгуулийн хэсгийг байгуулсан өдрөөс хойш тав хоногийн дотор энэ хуулийн 13.1-д заасан мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэст хүргүүлнэ. (Хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэг)

2020.3.05-ны дотор

Улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэс энэ хуулийн 13.6-д заасан мэдээллийг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нэгтгэн тав хоногийн дотор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. (Хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 дахь хэсэг)

2020.3.10-ны дотор

Хоёр.СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА

5

Сонгуулийн байгууллагын удирдлага Сонгуулийг улсын хэмжээнд Сонгуулийн ерөнхий хороо удирдан зохион байгуулж, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн болон хэсгийн хороог нэгдсэн удирдлагаар хангаж ажиллана. (Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг)

Сонгуулийн үйл ажиллагаа-ны туршид

6

Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллага Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн болон хэсгийн хороо нь байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллага /цаашид “сонгуулийн хороод” гэх/ бөгөөд хэсгийн хороо нь сум, дүүргийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд хамаарна. (Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг)

Бүрэн эрхийн хугацаанд

7

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороог байгуулах Сонгуулийн ерөнхий хороо санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэлийн сонгуулийн хороог тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ирүүлсэн саналыг харгалзан дарга, нарийн бичгийн дарга болон тав, эсхүл долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, нийтэд мэдээлнэ. (Хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг)

2020.4.15-наас өмнө

8

Сум, дүүргийн сонгуулийн хороог байгуулах Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь сум, дүүргийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ирүүлсэн саналыг харгалзан дарга, нарийн бичгийн дарга болон гурав, эсхүл таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ. (Хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг)

2020.4.25-наас өмнө

9

Хэсгийн хороог байгуулах Сум, дүүргийн сонгуулийн хороо хэсгийн хороог санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө дарга болон зургаа, эсхүл найман гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтэд мэдээлнэ. (Хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг)

2020.5.10-наас өмнө

Гурав.СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ

10

Иргэний шилжилт, хөдөлгөөнийг зогсоох Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс ... эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ. (Хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгээс)

2020.02.01-нээс эхлэн зогсоож, 2020.6.25-наас сэргээнэ.

11

Сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байршуулах Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороогоор болон хэсэг нэг бүрээр нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг ээлжит сонгуулийн жилийн 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, сонгууль дуустал өөрийн цахим хуудсанд байршуулна.  (Хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэг)

2020.4.01-нээс эхлэн

12

Эрх бүхий байгууллагууд сонгуулийн насны иргэдийн мэдээллийг цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлэх Доор дурдсан байгууллага дараах иргэний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, төрсөн он, сар, өдөр, хүйс, бусад шаардлагатай мэдээллийг Сонгуулийн ерөнхий хороонд ээлжит сонгуулийн жилийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлнэ. Сонгуулийн ерөнхий хороо уг мэдээллийг хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ: -эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон сонгуулийн насны иргэдийн мэдээллийг Улсын дээд шүүх; -хорих ял эдэлж байгаа болон эрүүгийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан, захиргааны журмаар албадан эмчлүүлж байгаа болон зөрчлийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан сонгуулийн насны иргэдийн мэдээллийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага; -60 түүнээс дээш хоногийн хугацаагаар гадаад улсад зорчсон иргэдийн мэдээллийг Улсын хил хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага; -тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух газрын хаягийн бүртгэлгүй боловч санал авах өдөр харьяа тусгай анги, салбарт нь алба хааж байгаа алба хаагч болон ажилтны мэдээллийг Улсын хил хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага; -тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух газрын хаягийн бүртгэлгүй боловч санал авах өдөр зэвсэгт хүчний цэргийн анги, нэгтгэлд алба хааж байгаа алба хаагч болон ажилтны мэдээллийг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага; -тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух газрын хаягийн бүртгэлгүй боловч тухайн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч, дотоодын цэргийн анги, нэгтгэлд алба хааж байгаа алба хаагч болон ажилтны мэдээллийг цагдаагийн төв байгууллага; -зөрчлийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан сонгуулийн насны иргэдийн мэдээллийг цагдаагийн төв байгууллага; -тухайн жилд Монгол Улсын харьяат болсон, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон, харьяатаас гарсан иргэдийн мэдээллийг гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага. (Хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсэг)

2020.5.01-нээс өмнө

13

Сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсгийн хороонд хүргүүлэх Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 20.4-т заасны дагуу цахим хуудсанд байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалтад дараах өөрчлөлтийг тусган уг жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр үйлдэж, цаасан хэлбэрээр үйлдсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтсээр дамжуулан хэсгийн хороонд хүргүүлнэ: - сонгогчоос энэ хуулийн 20.4-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн талаар гаргасан гомдлын дагуу оруулсан өөрчлөлт; - энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан хугацаанаас өмнө хийгдсэн сонгогчийн байнга оршин суугаа газрын хаягийн өөрчлөлт; - сонгогчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, хүйс, регистрийн дугаар зэрэг иргэний бүртгэлтэй холбоотой өөрчлөлт; - нас барсан иргэний улсын бүртгэлтэй холбоотой өөрчлөлт; - энэ хуулийн 20.6-д заасан иргэдийн мэдээлэлтэй холбоотой өөрчлөлт. (Хуулийн 20 дугаар зүйлийн 20.9 дэх хэсэг)

2020.5.30-наас өмнө

14

Сонгогч нэрийн жагсаалтын мэдээлэлтэй танилцах Хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээн авсан өдрөөс эхлэн өөрийн ажиллах байранд, өөрийн ажиллах байргүй бол сум, хорооны Засаг даргын Тамгын газрын байранд сонгогч өөрт нь холбогдох мэдээлэлтэй чөлөөтэй танилцах боломж олгоно. (Хуулийн 20 дугаар зүйлийн 20.10 дахь хэсэг)

Хүлээн авсан өдрөөс эхлэн

15

Сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хэлбэрээр олгох Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу энэ хуулийн   20.9-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчдын эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө цахим хэлбэрээр нэг удаа олгоно. (Хуулийн 20 дугаар зүйлийн 20.13 дахь хэсэг)

2020.6.04-нөөс өмнө

16

Сонгогч нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ шалгах, сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой гомдол гаргах Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон гэр бүлийн гишүүний мэдээлэлтэй танилцах эрхтэй бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн бол өөрийн болон гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо улсын бүртгэлийн байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана.  (Хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг)

2020.6.10-наас өмнө

Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино. (Хуулийн 20 дугаар зүйлийн 20.11 дэх хэсэг)

17

Сонгогчийн  шилжилт Сонгуулийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн багийн гишүүн, даамал, санал авах байр болон сонгуулийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчийн сонгогчийн шилжилтийг хийх, бүртгэхдээ тухайн байгууллагынх нь албан бичгийг үндэслэн санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шийдвэрлэнэ. (Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг)

2020.6.10-наас өмнө

Нэр дэвшигч болон энэ хуулийн 37.3-т заасан менежер, шадар туслагч нь сонгуулийн нэг хэсгээс нөгөө хэсэгт шилжих бол санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилтийг хийлгэж болно. (Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг)
Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан сонгогч санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилтийг бүртгүүлнэ. (Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэг)

18

Сонгогчийн мэдээлэлтэй холбоотой өөрчлөлтийг тусгах Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн энэ хуулийн 23.1-д заасны дагуу гомдол гаргасан иргэний мэдээллийн талаар лавлагаа гаргах ба сонгогчийн мэдээлэлтэй холбогдсон өөрчлөлтийг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө сонгогчдын нэрийн жагсаалтад оруулна.  (Хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэг)

2020.6.21-нээс өмнө

Дөрөв.НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧИЙН БҮРТГЭЛ

19

Нам, эвслийн сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрх Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй. (Хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг) Сонгуульд намууд эвсэл байгуулан оролцож, нэр дэвшүүлж болно. (Хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг) Эвсэлд нэгдсэн бүх нам энэ хуулийн 6.1-д заасан шаардлагыг хангасан байна. (Хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг)

2020.02.01-нээс өмнө

20

Нам, эвсэл сонгуульд оролцохоо    илэрхийлэх Нам, эвсэл Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. (Хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг)

2020.4.25-наас өмнө

21

Нам эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах Сонгуулийн ерөнхий хороо сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана. (Хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэг)

2020.4.29-ний дотор

22

Нэр дэвшүүлэх ажиллагаа Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана. (Хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэг)

2020.5.10-наас

2020.5.16-ныг дуустал

Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана. (Хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг)

23

Нэр дэвшигчид хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлэх Нэр дэвшигч энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссанаас хойш гурав хоногт багтаан нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт мэдүүлнэ. Авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргасан этгээд хамаарахгүй. (Хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэг)

2020.5.19-ний дотор

24

Хөрөнгө орлогын мэдүүлгийн талаарх лавлагааг хүргүүлэх Авлигатай тэмцэх газар нь нийт нэр дэвшигчид хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлсэн эсэх талаарх лавлагааг энэ хуулийн 32.4-т заасан хугацаа дууссанаас хойш нэг хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. (Хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэг)

2020.5.20-ны дотор

25

Нэр дэвшигчдийн баримт бичгийг ирүүлэх Нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш тав хоногт багтаан ... баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ: (Хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгээс)

2020.5.21-ний дотор

Бие даан нэрээ дэвшүүлэгч нь бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш тав хоногт багтаан ... баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ: (Хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгээс)

26

Нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргана. (Хуулийн 32 дугаар зүйлийн 32.11 дэх хэсэг)

Хүлээн авснаас хойш

5 хоногийн дотор

27

Нэр дэвшигчийг дахин бүртгүүлэх хүсэлт уламжлах, өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлэх Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж болно. (Хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэг)

2020.5.30-наас өмнө

Дараах тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлж болно: 34.1.1.нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан; 34.1.2.нэр дэвшигч нас барсан; 34.1.3.нэр дэвшигч шүүхээр ял шийтгүүлсэн. (Хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг)

28

Дахин  бүртгүүлэх хүсэлт гаргасан, нөхөн нэр дэвшүүлсэн асуудлыг шийдвэрлэх Сонгуулийн ерөнхий хороо дахин бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг хүлээн авч, энэ хуулийн 32.12-т заасан хугацаанаас өмнө бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ. (Хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг)

2020.6.02-ноос өмнө

Сонгуулийн ерөнхий хороо нөхөн нэр дэвшүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг хүлээн авч, энэ хуулийн 32.12-т заасан хугацаанаас өмнө бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ. (Хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэг)

29

Нэр дэвшигчийн үнэмлэх олгох, нийтэд мэдээлэх Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ. (Хуулийн 32 дугаар зүйлийн 32.12 дахь хэсэг)

2020.6.02

30

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулах Энэ хуулийн 32.12-т заасны дагуу нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлэн Авлигатай тэмцэх газар нэр дэвшигчээр бүртгэгдсэн нийт нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг өөрийн байгууллагын цахим мэдээллийн сүлжээнд нээлттэйгээр байршуулна. (Хуулийн 32 дугаар зүйлийн 32.15 дахь хэсэг)

2020.6.02-ноос эхлэн

Тав.СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР, СУРТАЛЧИЛГАА

31

Мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргуулахаар хүргүүлэх Нам, эвсэл нь ээлжит сонгуулийн жилийн 03 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө, бие даан нэр дэвшигч нь ээлжит сонгуулийн жилийн 04 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.  (Хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэг)

2020.3.25-наас өмнө

2020.4.25-наас өмнө

32

Хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар хүргүүлэх Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь ээлжит сонгуулийн жилийн 04 дүгээр сарын эхний долоо хоногт багтаан энэ хуулийн 26.3.6, 26.4.6-д заасан хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ. (Хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэг)

2020.4.05-ны дотор

33

Мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргуулахаар дахин хүргүүлэх Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр нь энэ хуульд заасан шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд тав хоногийн дотор зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ. (Хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэг)

Дүгнэлт гарснаас хойш

5 хоногийн дотор

34

Нам, эвслийн мөрийн хөтөлбөрийн талаарх дүгнэлтийг хүргүүлэх Төрийн аудитын дээд байгууллага нам, эвслийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. (Хуулийн 38 дугаар зүйлийн 38.10 дахь хэсэг)

2020.4.25-наас өмнө

35

Ухуулах хуудас байрлуулах байршлыг тогтоож, нийтэд мэдээлэх Ухуулах хуудас болон зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт үнэ төлбөргүйгээр байрлуулах байршлыг тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тогтоож, нийтэд мэдээлнэ. (Хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэг)

2020.4.25-наас өмнө

36

Бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн дүгнэлтийг хүргүүлэх Төрийн аудитын дээд байгууллага нь бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг санал авах өдрөөс 33-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. (Хуулийн 38 дугаар зүйлийн 38.11 дэх хэсэг)

2020.5.22-ноос өмнө

37

Радио, телевиз сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлэх Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевиз сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх бол сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг дараах баримт бичиг, мэдээллийн хамт Харилцаа холбооны зохицуулах хороонд санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө хүргүүлж, бүртгүүлнэ: (Хуулийн 46 дугаар зүйлийн 46.9 дэх хэсэг)

2020.5.25-наас өмнө

38

Сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цаг батлах Харилцаа холбооны зохицуулах хороо олон нийтийн радио, телевизээс ирүүлсэн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн талаарх саналыг хянан үзсэний үндсэн дээр сонгуулийн сурталчилгаа эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө батална.  (Хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэг)

2020.5.26-наас өмнө

39

Сонгуулийн мөрийн хөтөлбөр, хандивын тайлангийн талаарх дүгнэлтийг цахим хуудаст нээлттэй байршуулах Төрийн аудитын дээд байгууллага нь энэ хуулийн 26.3.6, 26.4.6-д заасан тайлан, сонгуулийн мөрийн хөтөлбөр болон түүнд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнөөс эхлэн энэ хуульд заасны дагуу нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлангаа хүргүүлэх өдрийг дуустал өөрийн байгууллагын цахим хуудаст нээлттэйгээр байршуулна. (Хуулийн 38 дугаар зүйлийн 38.12 дахь хэсэг)

2020.6.02-ноос эхлэн

40

Сонгуулийн сурталчилгааг эхлүүлэх, зогсоох Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно. (Хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг)

2020.6.02-ноос эхлэн

2020.6.23-ны 00:00 цагаас өмнө зогсооно.

41

Сонгуулийн сурталчилгаа явуулах цахим хуудсыг бүртгүүлэх Нэр дэвшигч энэ хуулийн 47.1.1, 47.1.2-т заасан цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах тохиолдолд цахим хуудсыг нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлнэ.  (Хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэг)

2020.6.05-ны дотор

42

Сурталчилгаа явуулсан тайланг нийтэд мэдээлэх Сонгуулийн сурталчилгаа явуулсан хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгаа дууссанаас хойш 10 хоногийн дотор сурталчилгаа явуулсан талаарх тайланг нийтэд мэдээлнэ. (Хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5 дахь хэсэг)

2020.7.03-ны дотор

Зургаа.САНАЛ АВАХ, ДҮН ГАРГАХ

43

Санал авах өдөр, цаг, байрыг нийтэд мэдээлэх Хэсгийн хороо нь санал авах байрын дугаар, нэр, хаяг, байршил, орчин тойрны зураглалыг 14 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ. (Хуулийн 62 дугаар зүйлийн 62.7 дахь хэсэг)

2020.6.11-нээс эхлэн санал авах өдрийг дуустал

44

Санал авахад шаардлагатай зүйлсийг бэлэн болгох Тухайн хэсгийн харьяалагдах сум, дүүргийн Засаг дарга Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан зааврын дагуу санал авахад шаардлагатай ... зүйлийг санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө бэлэн болгох үүрэгтэй: (Хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэг)

2020.6.17-ноос өмнө

45

Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ байгууллагын удирдлагад болон хэсгийн хороонд хүргүүлэх Энэ хуулийн 63.1.1, 63.1.2, 63.1.3, 63.1.4-т заасан сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ тухайн байгууллагын удирдлагад өгөх бөгөөд байгууллагын удирдлага уг хүсэлтийг тодорхойлолтын хамт санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө өөрийн байгууллагын нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдах сум, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлнэ. (Хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэг)

2020.6.17-ноос өмнө

Сум, дүүргийн сонгуулийн хороо энэ хуулийн 63.4-т заасны дагуу ирүүлсэн хүсэлт, тодорхойлолтыг санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө тухайн байгууллагын нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдах хэсгийн хороонд хүргүүлнэ. (Хуулийн 63 дугаар зүйлийн 63.5 дахь хэсэг)

2020.6.19-нөөс өмнө

46

Ажиглагчаар бүртгүүлэх хүсэлтээ хүргүүлэх Ажиглагч томилох эрх бүхий этгээд ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу бичгээр гаргаж, санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд хүргүүлнэ. (Хуулийн 67 дугаар зүйлийн 67.7 дахь хэсэг)

2020.6.19-нөөс өмнө

47

Саналын хуудсыг санал авах байранд хүргүүлэх Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэх ажлыг удирдан зохион байгуулна. (Хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэг)

2020.6.21-нээс өмнө

48

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлт хүргүүлэх Эрүүл мэндийн байдлын улмаас зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогч өөрийн эрүүл мэндийн талаарх эмчийн магадалгааг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн хамт санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө дараах байдлаар хүргүүлнэ: (Хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэг)

2020.6.21-нээс өмнө

49

Ажиглагчийн үнэмлэх олгох Хэсгийн хороо хүсэлтийг хүлээн авч нягтлан шалгаж, санал авах өдрөөс хоёроос доошгүй хоногийн өмнө ажиглагчийн үнэмлэх олгоно. (Хуулийн 67 дугаар зүйлийн 67.9 дэх хэсэг)

2020.6.22-ноос өмнө

50

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ... сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар түүний хүсэлт, эмнэлгийн магадалгаа, эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн санал авах өдрийн өмнөх өдрийн 09:00-20:00 цагийн хооронд авна: (Хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгээс)

2020.6.23-ны

09:00-20:00 цаг

51

Санал авах өдөр, цаг Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна. (Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг) (Улсын Их Хурлын 2020 оны 13 дугаар тогтоол) Сонгогчийн саналыг Улаанбаатарын цагаар санал авах өдрийн 07:00 цагаас 22:00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна.  (Хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэг)

2020.6.24-ний өдрийн

07:00-22:00 цаг

52

УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг өргөн мэдүүлэх Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор Улсын Их Хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. (Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэг)

2020.7.09-ний дотор

Долоо.СОНГУУЛИЙН ЗАРДАЛ, ТАЙЛАН

53

Нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ тогтоох Төрийн аудитын дээд байгууллага нам, эвсэл болон нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг ээлжит сонгуулийн жилийн 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө энэ хуулийн 50.2-т заасан аргачлалын дагуу тогтоож, нийтэд мэдээлнэ. (Хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэг)

2020.3.01-нээс өмнө

54

Сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг бүртгүүлэх Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй.  (Хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэг)

2020.6.04-нөөс өмнө

55

Хандив болон зардлын зарцуулалтын явцын тайланг нийтэд мэдээлэх,  хүргүүлэх Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ. (Хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэг)

2020.6.21

56

Сонгуулийн зардлын тайланг хүргүүлэх Нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ. (Хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг)

Нам, эвсэл

2020.8.08-ны дотор

Нэр дэвшигч

2020.7.24-ний дотор

57

Гүйлгээний хуулга гаргаж, аудитын байгууллагад хүргүүлэх Сонгуулийн зардлын данс байршуулсан банкны захирал, эсхүл салбарын эрхлэгч уг дансны бүх гүйлгээний хуулгыг гаргаж, санал авах өдрөөс хойш 30 хоногийн дотор төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ. (Хуулийн 57 дугаар зүйлийн 57.5 дахь хэсэг)

2020.7.24-ний дотор

58

Сонгуулийн зардлын тайланг хянах, нийтэд мэдээлэх Төрийн аудитын дээд байгууллага зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлнэ.  (Хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг)

Нам, эвсэл

2020.10.07-ны дотор

Нэр дэвшигч

2020.9.22-ны дотор

Эх сурвалж:www.polit.mn
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

10 мин
Н.Алтанхуяг: Цэцийн хууль морин дэл дээгүүр явчихвий

Н.Алтанхуяг: Цэцийн хууль морин дэл дээгүүр явчихвий

2 цаг 8 мин
Ройтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ

Ройтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ

3 цаг 39 мин
Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Энэ долоо хоногт дэлхий дахинаа болсон үйл явдлын нэг нь Газын зурвастай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс нэн даруй гал зогсоох тогтоолыг баталж чадлаа. Түүнчлэн өнгөрсөн баасан гарагт Москва хотноо болсон зэвсэгт халдлагын дараа улс орнууд ОХУ руу иргэдээ зорчихгүй байхыг анхааруулсаар байна.

6 цаг 13 мин
Сошиал орчинд ёс зүйтэй мэдээлэхийг уриаллаа

Бодит байдлыг сурвалжлан мэдээлэхдээ хэн нэгнийг ялгаварлан гадуурхаж, хэвшмэл ойлголтын золиос болгохгүй байх нь хэвлэл мэдээллийн мэргэжлийн ёс зүйн зарчим билээ. Иймд, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид жендэрийн тэгш эрхийг хангах чиглэлд манлайлж, хариуцлагаа дээшлүүлж ажиллах шаардлага сонгууль хаяанд ирсэн энэ үед чухал болоод байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ёс зүйтэй нийтлэл, нэвтрүүлэг түгээхийг уриалж байдаг “Хэвлэл мэдээллийн зөвлөл”, Их британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран “Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь” сэдэвт симпозиумыг өчигдөр зохион байгуулав. 

6 цаг 23 мин
Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Уг нь энэ УИХ “багц”-аараа маш том реформуудыг хийсэн юм. Үндсэн хуулийн томоохон өөрчлөлт, авлига, адбан тушаалын ашиглалт, гэмт хэргийн эсрэг олон хуулийг батлан гаргасан. Баргийн УИХ чадахааргүй улс төрийн “шийдвэр” л дээ.

6 цаг 28 мин
Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 51.4 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Чуулганы нэгдсэн хуралдааны протоколыг хүргэж байна.

6 цаг 28 мин
Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

21 цаг 25 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

21 цаг 52 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

21 цаг 55 мин