Б.Тулга: Тэтгэврийн зээлийг цагаан сарын өмнө тэглэх ёстой

2020-01-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН МАХН-аас иргэдийн өрийг тэглэх асуудлаар  судалгаа хийж үр дүнг нь Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад хүргүүлсэн. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга тэтгэврийн зээлийг тэглэх тухай шинэ жилийн мэндчилгээндээ дурдсан. Энэ талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулгатай ярилцлаа.   -МАХН-аас иргэдийн зээлийн хүүг бууруулах болон өрнөөс гаргах судалгаа хийж асуудал дэвшүүлж, Төрийн гурван өндөрлөгт хандаж  ирсэн. Тэгвэл тэтгэврийн зээлийг тэглэхээр болж байх шиг байна? -МАХН иргэдтэйгээ уулзаад явж байхад тэтгэврийн зээлтэй иргэдийн амьдрал хүнд байгааг тэд хэлж байсан. Тэгвэл Ерөнхийлөгч нэг удаа тэтгэврийн зээлийг тэглэнэ гэлээ. Энэ асуудлыг бид талархан хүлээж авч байна. МАХН иргэдээ өрнөөс чөлөөлөх хувьсгалыг эхлүүлсэн. Түүнийхээ хүрээнд иргэдийн зээлийн асуудал дээр судалгаа хийж, бодлого гаргаж, үр дүнг нь Ерөнхийлөгчид өргөн барьсан. Түүнд ганцхан тэтгэврийн зээл биш малчны зээл, хэрэглээний зээл, орон сууцны зээл гэх мэт  зээлийн олон асуудал  багтсан. Зээлийн тогтолцоог зөв систем рүү  оруулахгүй бол арилжааны банк болон түүгээр дамжуулан иргэд төрд хүүлүүлдэг гажиг систем бий болоод  удаж байна. Тиймээс түүнийг засах эхний алхам болох Ерөнхийлөгчийн гаргасан тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг УИХ яаралтай авч хэлэлцэн төсвийн тодотгол хийх хэрэгтэй. -Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулж  ашгаар  нь тэтгэврийн зээлийг тэглэнэ гэсэн. Энэ талаар та юу хэлэх вэ? -Аль нэг ордоос олсон ашгаар өрийн асуудлыг шийднэ гэдэг нь маш буруу асуудал юм. Төсвөөс гадуур Монголын баялаг хуваарилагдаж, зарцуулагддаг асуудал байж болохгүй. Тиймээс Цагаан сараас өмнө УИХ Аюулгүй байдлын  зөвлөлийн гаргаж байгаа тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг ажил болгож хуульд нийцүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол Цагаан сараар асуудал хурцдаж ард иргэдийн зүгээс томоохон  жагсаал цуглаан хийж ч  магадгүй юм. Иймд иргэдээ амгалан тайван байж үндэсний баяраа өргөн дэлгэр тэмдэглэхэд анхаарах хэрэгтэй. -Тэтгэврийн зээлийн тогтолцоог яаж өөрчлөх нь зүйтэй вэ?  - Тэтгэвэр бол даатгал биш. Бид ажил хийж байх үедээ төрд хадгалуулсан мөнгөө эргүүлэн авч байгаа  хэрэг юм. Ингэхдээ бид хадгаламжид хийсэн мөнгөө хадгаламжийн  хүүтэй нь авах ёстой байтал тэтгэврийн зээл гэдэг механизмаар дамжуулан төр болон банкинд хүүлүүлж, нэг ёсондоо шулуулж  байна. Тэтгэврийн зээл жилийн 15 хувийн хүүтэй. Хоёр жилээр бодоод үзвэл 40 хувиар хүүлэгдэж байгаа юм. Тиймээс тэтгэврийн энэ тогтолцоог засах хэрэгтэй. Бүр хуульд өөрчлөлт оруулж хуульчлан батлах хэрэгтэй. Ингэснээр иргэд тэтгэврийн зээлийнхээ хүүгээр амьдрах боломж бүрдэж тэтгэврийн зээл гэдэг зүйл байхаа болих боломжтой. УИХ, Засгийн газрын гишүүд  өөрсдөө ЖДҮДС-гийн  зээлийг хуваарилах болохоороо хуулиа өдөрт нь баталж болдог юм чинь иргэддээ зориулсан энэ асуудалд яагаад хууль баталж болохгүй гэж. МАХН иргэдтэйгээ хамгийн ойр байгаа тэдний үгийг сонсч, судалж, асуудал болгон дэвшүүлж, хэрэгжүүлэхийг шаардаж  буй сөрөг хүчний хувьд энэ хуулиудыг яаралтай баталж гаргахыг эрх баригчдаас хүсч байна. Ингэснээр мөлжигдөж байгаа иргэдийн болоод  баялгийн тэгш бус хуваарилалтын асуудал шийдэгдэнэ. -Уг нь эдгээр асууд­лыг УИХ ярьж шийдэх  ёстой. Гэтэл парламентын гаднах намууд шаардаж, Ерөн­хий­лөгч бас шийдвэр­лүүлэх талаас ҮАБЗ-ийг хуралдуулдаг болжээ? -УИХ энэ асуудлуудад анхаарахгүй болохоор Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга буюу Үндэсний аюулгүйн зөвлөл хуулиас гадуур сууж байгаад асуудал шийддэг боллоо шүү дээ.  Өнөөдөр иргэдэд зориулсан асуудлуудыг шийдэж байгаа юм шиг хэрнээ дараа шал өөр асуудлуудыг шийдээд эхэлбэл яах вэ. Тиймээс цалин, тэтгэвэр болон орон сууцны зээлийн асуудлуудыг хуульчилж шийдэх хэрэгтэй байна. Ирэх зургаан сараас өмнө УИХ чуулган завсарлуулахгүйгээр дээрх асуудлыг шийдэх хэрэгтэй юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.1.6  ДАВАА  № 2 (6227)
Д.Пүрэвдаваа: Зээлийн хүүг бууруулахгүй бол Монгол Улсад ногдох ашиг улам хойшилно

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах Түр хорооны гишүүн Д.Пүрэвдаваа байр сууриа илэрхийллээ.

7 цаг 18 мин
Чуулган хэлэлцэх асуудалгүй болж, өндөрлөв

УИХ-ын  чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт эхэлсэн ч хэлэлцэх ёстой хуулийн төслүүд нь холбогдох бай

7 цаг 18 мин
Багш нарынхаа цалингийн асуудлыг хурдан шийдээч, Сайд аа

Багш нар ажил хаялт зарлаж, сургуулиуд хаалгаа түгжээд олон хонож байна. Тэдний шаардлага нь ца

7 цаг 18 мин
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2025 оны шилдэг 100 оюутанд тэтгэлэг гардууллаа

Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2025 оны шилдэг 100 оюу

23 цаг 25 мин
Фото: Улаанбаатар айдаст автлаа

Hallewoon

Өчигдөр 12 цаг 58 мин
Cashmere care зөвлөх: Ноолууран гутлаа хамгаалалтын шүршигчээр цэвэрлэж, агаар нэвтрэх уутанд хадгалаарай

Cashmere care зөвлөх: Ноолууран гутлаа хамгаалалтын шүршигчээр цэвэрлэж, агаар нэвтрэх уутанд хадгалаарай

Өчигдөр 12 цаг 36 мин
“Буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, стресс нь харвалт өгөх шалтгаан болж байна”

“Буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, стресс нь харвалт өгөх шалтгаан болж байна”

Өчигдөр 12 цаг 18 мин
Ч.Наранбаатар: Төрийн тогтворгүй байдал барилгын салбарыг доголдуулж байна

“Монголын барилгачдын нэгдсэн холбоо”-ноос нийгэм, эдийн засаг цаг үеийн асуудлаар УИХ болон Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа талаараа өнөөдөр /10.30 / “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

Өчигдөр 11 цаг 56 мин
Б.Түвшин: Нэгэн танил маань надтай уулзаж 300 мянган доллар нэхэж, дарамталлаа

Б.Түвшин: Нэгэн танил маань надтай уулзаж 300 мянган доллар нэхэж, дарамталлаа

Өчигдөр 10 цаг 54 мин
Даваагийн Цогтбаатарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх шаардлагад гишүүд гарын үсэг зураад эхэлжээ

УИХ-д шүүхээс ял шийтгүүлсэн нэг гишүүн бий. Тэр нь УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар юм. 

Өчигдөр 10 цаг 41 мин