Богино хугацаанд уншиж, бичиж, сурсан “Хаан эрдэм”-ийнхэн баяраа хийлээ

2019-12-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
А.ДОРЖХАНД “...Ариун эрдмийн замдаа Амар сайн яваарай Саруул эрдмийн оргилдоо Сайн явж хүрээрэй...” хэмээн Хүүхэлдэйн театрын тайзнаа дуулах хүүхдүүд бол үсэглэлийн баяраа тэмдэглэн буй “Хаан эрдэм” бага сургуулийн нэгдүгээр ангийнхан. Үеийн найзуудаасаа түрүүлэн 35 үсгээ үзэж дуусган, 20-ын дотор бодож сурсан нь тэдний амжилт. Цагаан толгойн үсгээрээ гоёсон хүүхдүүдийн нүд хөөр хөгжөөн дүүрэн. Бяцхан шавь нартаа уншиж, бичиж, бодож сурсан “Батламж” гардуулж, эрдэм номтой эх орондоо ихийг хийж бүтээх ирээдүйн эзэд болох эхлэлийг нь тавьсандаа багш нар нь баяртай байлаа. Хүүхэд нэг бүрээр “Эрдмийн баяр” бүтээлийн үзэсгэлэн дэлгэж, “Миний бүтээл” ном бэлтгэсэн байлаа. Мөн эрдмийн, шинэ жилийн баяраа хамтатган хийж буй энэ сургуулийн сурагчид бүрэн хэмжээний тоглолтыг аав ээждээ зориулж тоглон, тайзыг эзэгнэж байв. “Хаан эрдэм” сургуулийн залгамж болсон “Гүүр” цэцэрлэгийн бяцхан багачууд ч ах эгч нараасаа дутахгүй авьяаслаг гэдгээ урлагийн үзүүлбэр бүрээрээ харуулж халуун алга ташилтаар шагнуулж байв. Тус сургуулийн монгол хэлний багш Г.Нарантуяа Ардын уран зохиолч, яруу найрагч Т.Галсангийн “Зүрхний бичээс” шүлгийг хүүхдүүдтэйгээ хамтран уран яруу уншиж сонирхуулсан нь эцэг эхчүүдийг огшуулж чадсан юм. Үүний дараа Г.Нарантуяа багштай уулзаж сэтгэгдлийг нь сонсов. Шавь нартаа эх хэлийг нь төгс эзэмшүүлдэг, заах арга барил сайтай, мундаг багш хэмээн эцэг эхчүүд үнэлдэг юм билээ. “Би тайлбартай дасгалын аргаар хичээлээ явуулдаг. Энэ бол миний багш Булган аймгийн Хишиг-Өндөр сумын н.Рэнцэндорж гавьяат багшийн маань орон даяар хэрэгжүүлсэн “Тайлбартай дасгалын арга” юм. Энэ заах аргачлал нь хүүхдүүдэд бичиж, уншиж буй бүх үг, өгүүлбэрийнх нь утгыг тайлбарлаж өгснөөр хэл яриа нь хөгжиж, өөрийгөө илэрхийлэх чадвар сайжирч, шүлэг яруу найрагт шимтдэг. Өнөөдөр үсэглэлийн баяраа хийж буй нэгдүгээр ангийн шавь нар маань богино хугацаанд сайн уншиж, бичиж сурсан. Одоо минутад 15-45 үг уншиж байна” гэсэн юм. Харин математикийн хичээл нь хэрэглэгдэхүүнд суурилж ордог бөгөөд дасгал ажлын дэвтэрээр хүүхдүүдээ удирдаж явдаг аж. Энэ жилийн бяцхан шавь нар нь 20-ын доторх илэрхийлэл, өгүүлбэртэй бодлогыг ч төвөггүй боддог болжээ. Хичээлийг сонирхолтой болгохын тулд тоглоомын аргаар заадаг бөгөөд хүүхдүүд бодит байдалд суралцахдаа дуртай, хичээлдээ ч чөлөөтэй оролцдог гэж математик IQ-ийн багш н.Базаргүр ярьж байв. Тэрээр IQ-ийн хичээлээ тараах материал ашиглан орсон бол дараагийн улиралд сурах бичигт тулгуурлан зааж хүүхдийн сэтгэн бодох, бие даан шийдвэр гаргах чадварт суралцуулна гэсэн юм. “Хаан эрдэм” сургууль англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай бөгөөд математик, байгалийн ухааны өргөтгөсөн хөтөлбөртэй гэдгээрээ онцлог. Гэхдээ эх сайхан монгол хэлээрээ алдаагүй зөв бичдэг, уран яруу уншдаг, утгыг нь ойлгож тайлбарлах чадвартай болгоход анхаардаг аж. Эднийх улсын сургуультай харьцуулахад анги дүүргэлт багатай учир багш нар хүүхэд бүртэй тулж ажиллах бүрэн боломжтой төдийгүй хичээл бүрийг мэргэжлийн багш ордгоороо давуу аж.   Үсэглэлийн баяраа хийж буй бяцхан сурагчдаас сэтгэгдлийг нь сонслоо.   1а ангийн сурагч Б.Уянгалан: Би дүүдээ үлгэрийн ном уншиж өгдөг болсон -Сурагч болох гоё байна. Миний дуртай хичээл Хүн орчин. Яагаад гэвэл шинжлэх ухааны олон туршилт хийдэг. Өнгийн чихрээр солонго хийсэн маань гоё байсан. Уншиж, бичиж сураад дүүдээ үлгэрийн номыг уншиж өгдөг болсондоо баяртай байгаа. Тоо бодож чаддаг болсон учир дэлгүүрээс мөнгөндөө тааруулж дуртай зүйлээ худалдан авч байгаа. Өнөөдөр баяртаа оролцоод 35 үсгийн дуугаа гоцлон дуулж, цасан охин болж бүжиглэхэд сайхан байсан.   1б ангийн дарга О.Есөнхүү: Миний хамгийн дуртай хичээл таеквондо -Би сургуульд орж ном уншиж, бичиж бас дуулж, бүжиглэж сурсандаа баяртай байгаа. Манай сургууль надад маш гоё санагддаг. Монгол хэлний багш Г.Нарантуяа багшийнхаа хэвлэж өгсөн номыг уншиж байгаа. Бас манайд олон сонирхолтой хичээл ордог. Миний хамгийн дуртай хичээл бол таеквондо. Би таеквондогийн олон бүстэй мундаг тамирчин болно. Хүүхдүүдийнхээ баярт хүрэлцэн ирж, тэднээрээ бахархан суугаа олон аав ээж “Хаан эрдэм” сургуулийн багш нартаа баярлаж талархаж байгаагаа илэрхийлж байсан юм. Эцэг эхийн зөвлөлийн гишүүн О.Золзаяа ярихдаа “Манай хоёр хүүхэд “Хаан эрдэм” сургуульд суралцаж байна. Хүүхдийн аюулгүй орчинг бүрдүүлсэн, хоол унд сайтай, заах арга барил сайтай багш нартай учир энэ сургуулийг сонгосон. Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш гуравхан сарын хугацаанд хүүхдүүд маань олон зүйл сурчээ. Улсын стандарт хөтөлбөрөөс гадна хүүхэд хөгжүүлэх олон хөтөлбөр, хичээл ордог нь таалагддаг. Охид маань сургуульдаа дуртай, хичээлдээ сонирхолтой байгаад нь баяртай байдаг. Англи хэлний гадаад багштай учраас хэлний түвшин хурдацтай сайжирсан” гэж байлаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.23  ДАВАА  №253  (6220)
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

3 цаг 55 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

3 цаг 56 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

3 цаг 57 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

3 цаг 58 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

11 цаг 29 мин
Астанад шинэ нисэх онгоцны буудлын барилгын ажлыг 2027 онд эхлүүлнэ

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нийслэл Астана хотод шинэ н

11 цаг 31 мин
Киргизстанд цоохор ирвэсийг судалж, хамгаалах төв нээв

Киргизстаны Иссык-Куль мужийн Ананьево тосгонд ховордсон цоохор ирвэсийг судлах,

11 цаг 33 мин
Unitree-ийн H2-X робот кунг-фу, паркурын үзүүлбэр хийжээ

Хятадын робот үйлдвэрлэгч Unitree компани кунг-фу болон бусад нарийн хө

11 цаг 35 мин
Нийгмийн халамжийн шинэ тогтолцоо үе шаттай хэрэгжинэ, одоо халамж авч буй иргэдийн эрхийг хөндөхгүй

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо 2026 оны 10 дугаар сарын 27

11 цаг 37 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо 2026 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн

11 цаг 41 мин