У.Хүрэлсүх: Хийн хоолойг Монголоор дайруулах ажлыг эхлүүлж байна

2019-12-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй хүмүүс хойд хөршид айлчилж байна. Хоёр улсын Засгийн газрын тэргүүн зарим хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, хамтарсан мэдэгдэл хийлээ. ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.А.Медведев "Эдийн засаг, хүмүүнлэгийн найрамдалт харилцаа болон бүс нутгийн асуудлаар ижил төстэй байр суурьтай байгаа гэдгээ бид хэлэлцээрийн үеэр ярилцлаа. Манай хоёр улс худалдааны сайн түншүүд. Хоёр орны худалдаа 2017 оноос эхлээд өсөх хандлагатай байгаа. Тодруулбал, 2017 болон 2018 онуудад худалдаа нэмэгдэж байсан. 2019 оны эхний есдүгээр сарын байдлаар мөн адил 13 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарч байна. Шинэ төслүүдийг  хэрэгжүүлэхээр ярилцлаа. Жишээлбэл, Улаанбаатар төмөр замын шинэчлэлт, хөгжүүлэлтийн хүрээнд бид шинэ тээврийн коридор байгуулж цаашид ачаа тээврийн асуудлыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой байна. Үүний зэрэгцээ Монгол Улсын дулааны цахилгаан станцыг шинэчлэх асуудалд хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Бид эрчим хүчний технологийн дэвшлийг танай оронд хуваалцах бодлоготой байна. Мөн аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, цөмийн эрчим хүчний салбарт хамтарч ажиллах бодолтой байна. Одоогийн байдлаар ОХУ-ын их дээд сургуулиудад 3 мянган оюутнууд суралцаж байгаа. Яриа хэлэлцээрийн үеэр Ерөнхий сайд үүнд талархаж байгаа. Гадаад улсуудад олгож байгаа тэтгэлгийн хамгийн их квотыг бид олгож байна” гэжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх  "Манай хоёр улсын засгийн газар стратегийн иж бүрэн түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр ажиллах үүрэг хүлээж байна. Энэ айлчлалын үеэр хоёр орны хамтын ажиллагаа, худалдааны асуудлаар саналууд солилцлоо. Тухайлбал, хамтарсан УБТЗ, хөдөө аж ахуй, газар тариалан, газрын тос, боловсролын зэрэг асуудлууд юм. Мөн хоёр талын харилцаанд олон жил шийдэгдэж чадаагүй байсан Монгол дахь үл хөдлөх хөрөнгийн эхний ажлуудыг шийдвэрлэсэндээ баяртай байна. Монгол, ОХУ, Хятадын эдийн засгийн коридорын хүрээнд яригддаг хийн хоолойг Монголын нутгаар дайруулах саналыг ОХУ дэмжиж байгаад баяртай байна. Энэхүү төслийг хамтран хэрэгжүүлэх ажлыг гарааг эхлүүлж байна гэж ойлгож байна " гэв. Эх сурвалж: www.polit.mn
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

2 цаг 33 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

10 цаг 2 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

10 цаг 53 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

11 цаг 0 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

11 цаг 14 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

11 цаг 35 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

15 цаг 59 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

16 цаг 4 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

16 цаг 14 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

16 цаг 19 мин