Ослоос хамгаалдаг малгай бүтээжээ

2019-12-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Дугуйчдад зориулсан автоматаар хийлэгддэг малгайг эрдэмтэд бүтээсэн байна. Гэхдээ энэ нь хүнийг  цас, бороо, салхинаас биш осол гэмтлээс хамгаалах зориулалттай юм байна.  Хэрэглэгчийг ослоос хамгаалах хэрэгслийн дотор талд  хүний биеийн хөдөлгөөнийг хянаж бүртгэдэг мэдрэгч, цахилгаан төхөөрөмжийг суулгасан аж. Мөн бүртгэгдсэн мэдээллийг боловсруулдаг болон  энэ юүдэнг хийлдэг системийг идэвхжүүлдэг компьютерийн программаас бүтдэг байна. Энэ төхөөрөмж нь дугуйчны секундэд 200 дахин хийдэг хөдөлгөөнийг бүртгэдэг. Мөн  ослын үед  0.1 секундэд толгойг нь бэртэхээс хамгаалсан малгайг хийлэхээс гадна ослын тухай мэдээллийг  гэр бүлийнхэнд нь илгээдэг байна. Ослоос дугуйчныг хамгаалдаг системийг Европын нийгэмлэгийн дүрмээр болон олон улсын байгууллага, судалгааны төвүүдийн зөвшөөрсөн нотолгоо, судалгаагаар үр дүнтэй болохыг  баталсан байна. Тухайлбал, Шведийн судалгааны хүрээлэн, АНУ-ын Станфордын их сургууль, Германы нийгмийн даатгалын Фолксам компани туршсан аж. Шведийн компаниас мэдээлснээр Станфордын их сургуульд хийсэн туршилтаар хамгаалалтын систем нь ослын үеэр  хүмүүсийг гэмтэхээс бүтэн  хамгаалдаг байна. Энэ малгайг бүтээсэн “Ховдинг” компанийн захирал Фредрик Карлинг “Дугуй унадаг хотын иргэдэд зориулсан хэрэглэхэд амархан, хэмжээг нь тохируулж болдог хамгаалалтын  малгайны гурав дахь загварыг Шведэд гаргасан. Мөн утасгүй холболт, технологийн хөгжил дэвшлийг ашигласан” гэж ярьжээ. Тэрээр энэ малгайны эхний хоёр болон шинэ загварыг ойролцоогоор 185 мянган дугуйчин хэрэглэдэг. Үүнээс 4000 гаруй нь ослын үеэр хийлэгддэг малгайн тусламжтайгаар аврагдсан болохыг онцолжээ. Харин шинэ загварыг гаргахдаа эхний хоёр загварыг хэрэглэсэн хүмүүсийн  санал болон дугуйчдын  гаргасан ослын талаарх мэдээллийг судалснаар  тэдний аюулгүй байдал, тав тухтай байдлыг нэмэгдүүлэхийн тулд  зарим сайжруулалтыг хийсэн аж. Тухайлбал, зайныхаа цэнэгийг удаан барьдаг, USB кабелиар хоёр цагт тутамд цэнэглэдэг болсон байна. Ингэснээр дугуйчин  хамгаалалтын малгайг 15 цаг гаруй хэрэглэх  боломжтой болсон байна. Мөн ухаалаг утастайгаа bluetooth-ээр холбодог болсон аж. Дугуйчин туулсан зам, малгайныхаа зайны цэнэгийг хянахаас гадна үйлдвэрлэгч дугуйчид илүү их замын хөдөлгөөнд оролцож байгаа болон осол их гардаг газрын талаар мэдээлэл цуглуулах боломжтой юм байна. Энэ системийг ухаалаг утастай холбосноор онцгой тохиолдолд автоматаар дугуйчны гэр бүл, найзуудад осол болсон газрыг заасан мессежийг илгээх юм байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.4  ЛХАГВА  №240  (6207)
Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

8 цаг 25 мин
“Х.Баттулгыг намын үндсэн дүрэмд заасны дагуу намаас яаралтай хасахыг шаардаж байна”

АН-ын "Эрх чөлөө төв"-өөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гишүүнээ

9 цаг 25 мин
"АН-ын дарга нарын ялыг наймаалцаж байхаар 1072 хувьцааны асуудлыг цэгцэл"

Сөрөг хүчин хийдэггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар иргэн Ч.Хажидмаа мэдээлэл өглөө. 

9 цаг 26 мин
П.Цагаан Монгол Улсын Ерөнхийлөгчид ил захидал бичжээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА

9 цаг 30 мин
Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

10 цаг 2 мин
Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

11 цаг 6 мин
Девид Камерон 11 жилийн дараа Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна

14 цаг 15 мин
Хоёр гавьяатын хоршил “Дурлалын ундаа”

“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын ээлжит бүтээл болох “Ду

17 цаг 3 мин
Дөрвөн улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, ОХУ-ын С.А.Гера

17 цаг 8 мин
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ

Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима

17 цаг 13 мин