Туркэд Засгийн газрын тэтгэлгээр 50 орчим оюутан суралцана

2019-12-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ Монгол, Турк хоёр орны харилцаа олон мянган жилийн түүхтэй. Хэдийгээр энэ жил хоёр улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа ч өнө эртний уламжлалт харилцаатай. Турк улс бол сүүлийн жилүүдэд боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал, бизнесийн салбар нь идэвхтэй хөгжиж байгаа улс орны нэг. Ялангуяа боловсролын салбар нь чанартай боловсролыг хямд зардлаар олгодог, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн их сургуулиудтай, орчин үеийн тохилог сургалтын орчныг бүрдүүлж чадсан, түүх соёлын баялаг уламжлалтай улс. Тиймээс тус улсад суралцахаар очиж буй гадаад оюутны тоо сүүлийн арван жилд эрс нэмэгдсэн байдаг. Монголд ч гэсэн Туркэд суралцах хүсэлтэй оюутнуудын тоо цөөн сонсогддоггүй. Туркэд ажиллах, сурах хүсэлтэй иргэдийн тоо жил бүр нэмэгдсээр байдаг. Тиймээс энэ удаа бид тус улсад суралцах хүсэлтэй оюутнуудад  дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна.   Турк улс гадаад оюутнуудын тоог 200 мянгад хүргэнэ   Шинэ хичээлийн жилийн нээлтийн үеэр  Турк улсын Ерөнхийлөгч “Боловсролын чанарыг сайжруулах чиглэлд анхаарч ажиллана. Мөн 2023 он хүртэл Турк улс дахь гадаад оюутнуудын тоог 200 мянгад хүргэнэ” гэж. Тус улсын энэ мэдэгдэл, боловсролын салбарын бодлогын хүрээнд монгол оюутнуудын тэтгэлгээр суралцах боломж бас нэмэгдэнэ гэдгийг хэлэх нь илүүц биз. Одоогоор Турк улсад 182 орны 150 мянга гаруй гадаад оюутан суралцдаг. Харин манай улсын хувьд, Туркийн Засгийн газрын тэтгэлгээр 183 монгол оюутан тэтгэлэгтэйгээр суралцдаг аж. Монгол, Турк хоёр улсын хувьд, боловсролын салбарын хамтын ажиллагаа 1996 оноос эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Турк улсын ЭСЯ байгуулагдахаас ч өмнө  эхэлсэн түүхтэй. Тэр утгаараа Туркийн Засгийн газар 1992 оноос өнөөг хүртэл 1200 гаруй монгол оюутанд тэтгэлэг олгожээ. Тус улсад дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган оюутан суралцахаар ирдэг ч тэдний дундаас монгол оюутнуудад өндрөөр үнэлэгддэг байна. Тиймээс хоёр орны зүгээс цаашид Засгийн газрын тэтгэлэг, оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжийг илүү нэмэгдүүлж ажиллах. Тэтгэлэгт хөтөлбөрөө төрийн албан хаагч,  Турк судлалын салбарт ажиллаж буй судлаачдад гэх зэргээр төрөлжүүлэн олгоход анхаарч ажиллана гэдгээ албаныхан хэлж байна.   Туркийн 100 гаруй их сургуульд тэтгэлгээр суралцах боломжтой   Турк улсын их дээд сургуулиуд сургалтын чанар сайн. Зүүн Европ болон Ойрхи Дорнодын их дээд сургуулиудын дунд явуулсан судалгаагаар шилдэг 100 их сургуулийн жагсаалтад 12 их сургууль багтсан байдаг. Мөн дэлхийн шилдэг 500 их сургуулийн аравт нь  Туркийн сургууль багтдаг. Дээрээс нь  Турк улсын тэтгэлэг нь бусад орны тэтгэлэгтэй харьцуулахад өрсөлдөх чадвар өндөр. Туркийн ихэнх их, дээд сургуульд Турк хэл дээр сургалтаа явуулдаг. Тиймээс тус улсад дээд боловрол эзэмших бол эхний нэг жилд заавал хэлний бэлтгэлд хамрагдсан байх ёстой.  Харин үүнийхээ дараа аль их дээд сургуульд элсэн суралцахаа сонгодог аж.  Өнгөрсөн онд 50 гаруй монгол оюутан Туркийг зорьсон бол энэ жил ч бас адил тооны оюутанг тэтгэлгээр суралцуулахаар төлөвлөсөн байна. БНТУ-д тэтгэлгээр суралцахаар төлөвлөж буй оюутнууд тус улсын ЭСЯ болон  http://www.turkiyeburslari.gov.tr цахим хуудсанд хандаж, англи, турк хэлээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Мөн Монгол дахь туркт төгсөгчдийн нийгэмлэг энэ чиглэлээр олон ажил зохион байгуулдаг учраас тус байгууллагад бас хандаж болно. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.4  ЛХАГВА  №240  (6207)  
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

18 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

24 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

38 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

1 цаг 0 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

5 цаг 23 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

5 цаг 28 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

5 цаг 38 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

5 цаг 43 мин
Сурах бичигт сул тал бий юү?

“Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хү

5 цаг 48 мин
Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт

СЭЗИС-ийн НББ-ийн тэнхимийн ахлах багш, татварын мэргэшсэн зөвлөх Ч.Өнөржаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

5 цаг 53 мин