Ж.Мөнхбат: Ирэх хавар 20 мянган хүн ЖДҮ-гээр жагсана шүү

2019-12-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
“ЖДҮ-гийн хэрэг” яагаад үүссэн, энэ хэргийн талаар эрх баригч МАН-ынхан юу гэж үзэж байгаа нь олон нийтэд сонин байгаа юм. “Зууны мэдээ” сонин үүнд хариулт өгөхүйц нэгэн мэдээллийг өмнө нь цувралаар хүргэсэн. Тэр бол УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр гишүүд юу гэж ярьсан талаарх мэдээлэл байв. Энэ удаад дахин нэг хуралдааны талаарх МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэж байна. УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны нэгдүгээр сарын 10-нд Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралджээ. Хуралдааныг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, Бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Ц.Энхжаргал, А.Батзаяа, Б.Жамбал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, референт Б.Цэцэгдэлгэр нар оролцжээ. МАН-ын бүлгийн 64 гишүүний 44 нь энэ хуралд суусан байна. Харин УИХ-ын Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг нар өвчтэй, Б.Саранчимэг, О.Содбилэг, Д.Тэрбишдагва нар гадаадад, Н.Номтойбаяр томилолттой, Ж.Эрдэнэбат чөлөөтэй, Сү.Батболд , Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Ц.Гарамжав, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, М.Энхболд нар шалтгаангүйгээр хуралдаа суугаагүй байна. Энэ хурлаар “ЖДҮ-гийн хэрэг”-т холбогдсон Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн саналыг хэлэлцжээ.   Өмнөх нь http://polit.mn/75620   ...УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “...Сая нэг сонин процесс боллоо. УИХ-ын даргын өрөөнд орох гэж байгаа хэдэн хүн мэдэгдэл хийлээ. Намын зөвшилцөл, ойлголцлын асуудлыг би хорин хэдэн нөхөртэйгээ зөвлөж байгаад намын даргатайгаа уржигдар ярьсан. Нэлээн өндөр түвшинд ойлголцсон гэж бодож байгаа. Манай нөхдүүд учраа олох нь, эвлэх нь, зөвшилцөх нь гэдэг итгэл, хүлээлт, горьдлоготой байгаа. Гэхдээ дөнгөж сая 20, 30 минутын өмнө орж ирж мэдэгдэл хийсэн хүмүүс чинь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нар өнөөдрийн жагсаалын эсрэг улс төрийн акц зохион байгуулж, янз бүрийн алхам хийж, хүчний байгууллагыг ажиллуулж байгаа гэдэг мэдэгдлийг орон даяар хийлээ. Дараагийн удаад ЖДҮ-гээр  жагсаж магадгүй шүү. Өнөөдөр таван мянган хүн жагссан бол дараагийн удаад, ирэх хавар 10 мянга, 20 мянган хүн жинхнээсээ ЖДҮ-гээр жагсана шүү. Тэгээд бүх юмаараа жагсана. Яагаад бүгдээрээ энэ улс төрийн нөхцөл байдлыг ойлгохгүй байгаа юм бэ. Өнөөдөр Халдашгүй байдлын дэд хороон дээр Монгол Улсын парламентад хамгийн олон сонгогдсон, Засгийн газарт хамгийн олон орж ажилласан, энэ намын туршлагатай тулхтай гэж байгаа ийм хүмүүс орж байгаа шүү дээ. Би Ө.Энхтүвшин сайд, Нямаагийн Энхболд сайд, Ц.Нямдорж сайд, Ч.Улаан сайд нараас асуумаар байгаа юм. Ийм шийдвэр гаргах хэрэг байсан юм уу. Чуулган дээрээ нээлттэй ярилцаад цаашаа явчихаж яагаад болоогүй юм бэ. Энэ чинь дахиад нийгмийн бухимдлыг бөөгнөрүүлж байгаа шүү. Энд бид нар ямар хариулт өгөх юм бэ. Одоо 5, 6 хүн байна шүү дээ. Эд нарынхаа санаа бодлыг сонсчихож яагаад болохгүй байгаа юм бэ. Тэр 60 тэрбумын асуудал гэж яригдаад МАН-д байхгүй, Монголын төрд байхгүй бузар булайтай М.Энхболдыг зайлуулъя гэдэг хуулийн төсөл санаачлаад оруулж ирсэн шүү дээ. Хэдийгээр Монголын парламент, Монгол төрийн дархлааг сульдааж байгаа ч гэсэн, Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хуулийг батлах нь ичгэвтэр ч гэсэн Ардын нам 64, 65-уулаа эрх барьж байхдаа өчигдөр тэрийг чинь Төрийн байгуулалтын байнгын хороон дээр яриад батлаад өгье гээд 100 хувийн саналаар шийдээд явж байна шүү дээ. Энэ хууль батлагдах юм бол хуулийн дагуу асуудлаа шийдүүлье гээд тэр бузар булай болсон хүн чинь сууж л байгаа. Өнөөдөр ч гэсэн Монголд байхгүй хамгийн том шаар болгож нулимж дэвсэж л байна. Өнөөдөр 27 хүнийг энэ жагсаал дээр зөндөө ярилаа. Тийм учраас энэ хүмүүсээ яриулчих” хэмээв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.2  ДАВАА  №238  (6205)
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

3 цаг 21 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

3 цаг 36 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

3 цаг 43 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

3 цаг 53 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

7 цаг 59 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

7 цаг 59 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

8 цаг 29 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

9 цаг 50 мин
Ч.Дагвадорж: Ухаантай хүний бүтээл урт настай байдаг

Монголын  утга зохиолын шүүмж, судлалд томоохон хувь нэмэр оруулсан эрхмийн нэг Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиолын шүүмжлэгч, яруу найрагч, эрдэмтэн зохиолч Чойсүрэнгийн Дагвадоржтой төсөрхөн уулзаж ярилцлаа.

10 цаг 15 мин