Оюутолгойн гэрээнээс монголчууд ашиг хүртэх үү, үгүй юу?

2019-11-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Монголчуудын нийтлэг эрх ашиг, улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, Үндсэн хуультай  холбоотой өргөн  сэдвээр  TV-9 телевиз   шууд нэвтрүүлэг  зохион явуулдаг. Ээлжит хэлэлцүүлэгт МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, эдийн засагч, судлаач Ч.Бат-Эрдэнэ, Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян нар оролцож “Оюутолгойн гэрээнээс монголчууд ашиг хүртэх үү, үгүй юу” гэсэн сэдвээр байр сууриа илэрхийлсэн юм. Оролцогчдын хэлсэн онцлох эшлэлийг  хүргэж байна.   С.Ганбаатар:Оюутолгой  бол  зууны  луйвар   -Оюутолгойн  гэрээг анх байгуулах гэж байхад “Бид өдөр бүхэн сая ам.доллар алдаж байна”  гэж С.Баяр яаруулж  байлаа. Монголчууд ч ашиг хүртэнэ гэж итгэсэн. -Гэрээ хийх явцад түүн  дотор Монголд  ашигтай юу ч алга гэдгийг бид  зөндөө хэлсэн. Гэвч зарим нь  биднийг “Жаргах замын саад” гэж  хардаг байсан. -Оюутолгойн баялгаа өгөөд ажилтай болно, ядуурлыг арилгана, цэцэрлэг, сургууль барина гэж хүлээж байлаа. Гэтэл юу ч алга. Тэр үед Монголын өр хоёр тэрбум байсан бол одоо 30 тэрбум болжээ. -Оюутолгой ашиггүйг хэлж тэмцсэн олон хүн бий. Зарим нь бурханы оронд явжээ.  Энэ гэрээ зууны, мянганы том луйвар болсон шүү. -2007 онд Ерөнхий сайд М.Энхболдын үед, тухайн үед  Ерөнхийлөгчөөр  Н.Энхбаяр  ажиллаж байхад УИХ-аар орж зурахад бэлэн байсан гэрээн дээр бид 400 тэрбум ам.долларын баялгаа өгч, 34 хувийг авна, таван жилийн дотор зэсийн үйлдвэр барина гэж заасан байсан. -С.Баярын 2009 оны гэрээгээр бид 34 хувийг  худалдаж аваад сууж байгаа.   Г.Ганбат: Монголчууд  “Рио Тинто”-гийн   боол болсон   -“Рио Тинто” компанийнхан монголчуудын нүүрийг харах эрхгүй болсон. Монголчууд энэ луйварчдад аль эрт дүнгээ тавьсан. -Оюутолгойн гэрээ монголчуудын язгуур эрх ашигт нийцээгүй. Иймээс  үндэсний аюулгүй байдалд ноцтой харшилж байна. -Монгол Улс үндэстэн дамнасан том компанийн колони болж, ард түмнээ  түүний  боол  болгочихлоо. -Өнгөрсөн 10 жилд нэг нэгийгээ түлхэж унагааж, барьцалдан тэмцэлдэж, гурван Ерөнхийлөгч, зургаан Ерөнхий сайдын нүүрийг үзлээ. -Монголын төр “Рио Тинто”-гоос болж тогтворгүй болсон. -Үе үеийн Ерөнхий сайд Оюутолгойтой холбоотой явж ирсэн. -2008 оны сонгуульд гарах магадлалтай хүмүүст мөнгө тараасан хуйвалдааны  мэдээлэл дуулддаг. Тэгээд  таван иргэний амиар “Стандарт бус” Засгийн газар байгуулсан.   Ц.Ганхуяг: Бид хонио чононд алдсан мэт боллоо   -Оюутолгой бол “Эрдэнэт”-ээс тав дахин том орд. Энэ бол манай үүц. Гэтэл ашиглаад 10  жил өнгөрөхөд Монголын эдийн засаг дээрдсэнгүй. -Манайхан гадны хүн хараад бурхан шиг шүтдэг байсан нь алдаа байсан нь Оюутолгойгоос харагддаг. -“Рио Тинто”-гийнхон  хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэгч болсон. Бидний хонь  чонын аманд орчихлоо. -Дубайн гэрээ байгуулагдахаас өмнө монголчууд 2026 оноос ашиг авч эхэлнэ гэж бодсон. 34 хувиа 51 болгоно гэж тооцсон. Гэтэл зардал нь гэнэт өсч 2048 он гэж ярих болсон. -Монголчууд Оюутолгойгоос ашиг авна гэсэн ойлголт үндсэндээ алга болсон. -Анх Оюутолгойн сурталчилгаа явж байхад монголчууд өгөөжийн 71 хувийн ашгийг авна, бид 29 хувийг авна гэж ярьж байсан. Одоо эсрэгээрээ болсон.   Ч.Бат-Эрдэнэ: Хөрөнгө оруулах нэрээр Монголыг өрөнд оруулсан    -Өнөөдрийн байдлаар Оюутолгойгоос найман тэрбум ам.долларын баялаг гарчихаад байна. -Монголчууд Оюутолгойгоос аль эрт ашиг хүртсэн байх учиртай. Гэтэл буруу гэрээний гайгаар 2048 он гэж ярьж байна. -Рио Тинто  анх дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж 2006-2010 онд зарласан. Гэтэл одоо түүнийгээ 26 тэрбум ам.доллар болтол нэмэгдүүлж ирсэн.  Уг нь анх тохирсноороо хийгээд явах ёстой байсан. -Дубайн гэрээг хууль зөрчиж зурсныг шүүх тогтоосон. Цаашид энэ гэрээг хүчинтэй эсэх, хөрөнгө оруулалтын гэрээ гээд ярих байх. -Гэрээг байгуулахад гурван зөвлөх авсан бололтой байдаг. Материал нь олддоггүй.  Нэг нь Ц.Элбэгдоржийн найзын компани гэлцдэг. -Компани хоорондын асуудалд битгий ор гэж Ч.Сайханбилэг хэлдэг. Энэ бол тийм биш, бүх хүний анхаарал тавих асуудал.   Э.Эрдэнэжамъян: Ц.Нямдорж  урвагч болох нь илэрлээ        -Оюутолгойн гэрээ эхнээсээ худал хуурмаг дээр тогтсон. Авлигад дуртайг нь авлигадаж, мэдлэггүйг нь мэхэлж бий болсон. -Уурхайн хөрөнгө оруулалт нэрээр хэд дахин зээл авч байгаа нь залилангийн гэмт хэрэг. -Далд уурхайн бүтээн байгуулалт дууссаны дараа ашгаа өгч эхэлнэ гэдэг хууран мэхлэлт. Дэлхийн жишигт тийм зүйл байдаггүй. -Уурхайн ажил ил, далд явагдахаас үл хамаарч газрын гүнээс  шороо гаргах бүртээ ашгаа олж байдаг. -2009 онд Оюутолгойн гэрээ батлагдсанаар Монголд нэг юм бий болсон, тэр нь авлига. Сонгуулийн луйвар орж ирсэн. Эрх ашиг нь Оюутолгой дээр байгаа. -Монголчууд Оюутолгойн гэрээний талаар хатуу шаардлага тавьсан бүх хүнээ сонгуульд унагаасан. Энэ бол цаана нь  авлига хэмээх хар хүч  үйлчилж байгаагийн илрэл. Эх сурвалж: www.polit.mn
Девид Камерон 11 жилийн дараа Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна

2 цаг 12 мин
Хоёр гавьяатын хоршил “Дурлалын ундаа”

“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын ээлжит бүтээл болох “Ду

5 цаг 0 мин
Дөрвөн улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, ОХУ-ын С.А.Гера

5 цаг 5 мин
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ

Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима

5 цаг 10 мин
Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"

Иргэн Б “Би их сургуульд элсэхдээ мэргэжлийн боловсон хүчин болох хүсэлтэй байлаа.

5 цаг 10 мин
Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар

5 цаг 15 мин
С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ

Монголын улстөрчид маш ноцтой сэдвээр сүүлийн 20 гаруй хон

5 цаг 20 мин
Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид тодроход “мухар” нэг сар үлд

5 цаг 25 мин
Э.Төмөрбаатар: Зүүн бүс нутаг Ази-Европыг холбох эдийн засгийн коридор болно

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Зам тээвэр, дэд бүтцийн

5 цаг 30 мин
Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

20 цаг 10 мин