УИХ-ын даргыг огцруулах үндэслэл энэ байна

2019-11-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Эрх баригчид Үндсэн хуулийн төслийг ард түмнээс асуулгүй, гуравдугаар хэлэлцүүлгээр шууд батлах нь зүйтэй гэдэгт санал нэгджээ. Улмаар энэ долоо хоногт парламент гуравдугаар хэлэлцүүлгийг эхлүүлэх гэнэ. Гэхдээ Үндсэн хуулийг өөрчилнө гэсэн МАН-ын “хүсэл” ор үндэслэлгүй, улс төрийн яриа  төдий болж, түүхэнд үлдэхэд ойрхон байна.    Учир нь хууль, эрх зүйн хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал аль хэдийнэ “мухар гудамж”-нд орчихсон. Парламент Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхээ 73 дугаар тогтоол гаргаж баталсан ч, дахин 85 дугаар тогтоолоор хүчингүй болгох шийдвэр гаргачихсан юм.  Тэгэхээр одоо УИХ-д  хэлэлцэн батлах Үндсэн хуулийн төсөл гэж байхгүй. Уг нь УИХ-ын 62 гишүүний  өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн төслийг дөрвөн сарын хугацаанд  хэлэлцсэн. Парламент хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, улмаар  ард түмнээс асуух заалт оруулж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг 73 дугаар тогтоолоор батлаад байв.   Гэвч Ерөнхийлөгч эрх үүргийн хүрээнд тогтоолд хориг тавьснаар хууль хэлэлцэх процесст шинэ нөхцөл байдал үүссэн. Үүний дараа УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахдаа хуулийн хувьд алдаа гаргаж,  Үндсэн хуулийн эхийг баталсан 73 дугаар тогтоолоо хүчингүй болгох,  85 дугаар тогтоолыг өнгөрсөн сарын 25-нд баталчихлаа. Ингэж тэд Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаа мухардалд оруулж, хэлэлцэх төсөл ч үгүй болсон. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тусгай хууль, дүрэм, журам гэж бий. Гэтэл энэ парламент Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг хуулийн дагуу биш “хулгайн” замаар явуулж байгаагийн нэг жишээ нь энэ болж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг зохион байгуулж байгаа гол хүн нь УИХ-ын дарга Г.Занданшатар.  Тэрээр “эцэг” хуулийн өөрчлөлтийн процесст ийм алдаа гаргасандаа хариуцлага хүлээх ёстой.  Сүүлдээ  парламент Үндсэн хуулийг хэлэлцэх төсөл ч үгүй болж, хоцорлоо. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.13  ЛХАГВА  №225  (6192)  
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

9 цаг 27 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

16 цаг 56 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

17 цаг 47 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

17 цаг 54 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

18 цаг 7 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

18 цаг 29 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

22 цаг 53 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

22 цаг 58 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

23 цаг 8 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

23 цаг 13 мин