Үндсэн хуулийн өөрчлөлтийг үргэлжлүүлэн хэлэлцэх нь зөв үү?

2019-10-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.Намуунтамир  

“ТВ-9” телевиз “Үндсэн хуулийг өнгөцхөн засах уу, Үндсээр нь өөрчлөх үү?” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ. Ээлжит хэлэлцүүлэгт Доктор Л.Энхтайван, МУИС-ийн багш, улс төр судлаач Ч.Өлзийсайхан, ИЗЗНН-ын дарга Ц.Ганхуяг, Эрхзүйч, эдийн засагч Б.Ганцэцэг нар оролцож, Үндсэн хуулийн өөрчлөлтийг үргэлжлүүлэн хэлэлцэх нь зөв үү? сэдвээр байр сууриа илэрхийллээ. Зочдын ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

   

Доктор Л.Энхтайван: Хуулийн цоорхойг ашигладаг хүмүүс олширч, хариуцлага хүлээх эзэнгүй болсон

-Үндсэн хуульд биш, хүмүүстээ л гол дутагдал нь байгаа юм. Ганцхан хуулийг зассанаар нийгэм маань өөрчлөгдөнө гэж үгүй. Үүнийг даган биелүүлэх, олон нийтийн хяналтыг үндсээр нь өөрчлөхгүйгээр энэ байдал тийм амархан засагдахгүй. -Хууль биелүүлдэггүй, зөрчдөг байдал яагаад гаарсан гэхээр 1990 оны эхэнд байсан хүмүүс, одоогийн нийгэмд байгаа хүмүүсийн хандлага их өөр болсон. -Өнөөгийн энэ нөхцөл байдал, хүмүүсийн хандлагадаа тааруулж Үндсэн хуулиа өөрчлөх шаардлагатай. Хуулийн цоорхойг ашигладаг хүмүүс олширсон байна. Хариуцлага хүлээх эзэнгүй болсон байна. -Герман, Австрийн эрдэмтэн судлаачдын хэлж байгаагаар 1992 оны Үндсэн хууль маань тийм ч муу хууль биш. -Засаглалын асуудал их чухал. Ерөнхийлөгчийн засаглалыг авч үзвэл сүүлийн 30 жил төр барьж байсан хүмүүсээс үнэхээр манлайлах хүн байсан уу? Одоо ямар хүн сонгогдох вэ гэж бодвол ямар ч хүн сонгогдож магадгүй. Эвгүй хүн сонгогдоод их эрх мэдэл өгчихвөл үр дүн нь одоогийн байгаа 76 гишүүдийг шүүмжлэхээс ч аюултай байж мэднэ. -Байгалийн баялгаа системтэй ашиглаад, үр өгөөжийг нь ард иргэддээ хүртээмжтэй зарцуулагдахаар хуулиар зохицуулах ёстой. -Үндсэн хуулийн хэлэлцүүлэг хүртээмжтэй явагдахгүй байна. Ямар хүмүүсийг хэлэлцүүлэгт оруулаад байгаа нь ойлгомжгүй байна. Ард түмнээс санал яаж авч байгаа нь ч эргэлзээтэй байна. -Аливаа төсөлд эрсдэлийн үнэлгээ байх ёстой. Нуухыг нь авах гээд нүдийг сохлох вий гэдэг шиг эрсдэлтэй олон санаа байна гэдгийг судлаачид хэлж байсан. -Үндсэн хууль судлаач хүмүүсээс экспертийн групп гаргаад судлуулах ёстой.    

МУИС-ийн багш, улс төр судлаач Ч.Өлзийсайхан: Гуравдугаар хэлэлцүүлэг гэж байх ёсгүй

-Үндсэн хуулийг үндсээр нь өөрчлөх ёстой. Одоогийн зохицуулж байгаа хууль нь хүмүүсийг өөрчлөөд байгаа юм. Монголчууд ямар байсан тэр хэвээрээ л байгаа. 1990 оноос өмнөх хуулийн зохицуулалт нь энэ их эрх мэдлийг хүмүүс хувьдаа ашиглах боломжгүй байсан. Харин 1992 оны Үндсэн хуульд эрх мэдлийг хүмүүс хувьдаа ашиглах, шийтгэгдэхгүй, хариуцлага хүлээхгүй байх боломж нөхцөлийг нь бүрдүүлчихсэн байгаа юм. -Эрх мэдлийг хувь хүмүүс ашиглах боломжгүй болчихвол тэр хууль 100, 200 жилээр ч оршин тогтнож болно. Хамгийн гол нь 27 жил болчихсон байхад эрх мэдлийг хүмүүс хэтэрхий хувьдаа ашиглаад байгаа учир ядуурал газар авч, иргэдийн сайхан амьдрах боломж алдагдаад байгаа юм. -Гадаадын судлаачид манай хуулийг сайн, муу гэж хэлэх нь учир дутагдалтай. Монголчуудын нөхцөл байдлыг бид өөрсдөө л мэднэ. Энэ нийгмийн харилцаанд  байгаа алдаа оноог хэдий гадаадын сайн судлаач, эрдэмтэн байсан ч биднээс илүү мэдэх боломжгүй. -Парламентын засаглалтай улсууд хөгжөөд байна уу, Ерөнхийлөгчийн засаглалтай улсууд хөгжөөд байна уу гэдгийг харьцуулбал ямар ч засаглалтай байсан хөгжиж байгаа улс байна, мөн ядуу ч улс байна. Энэ нь төрийн эрх мэдлийг хэр зэрэг хувьдаа ашиглах боломжтойгоор хуульдаа системчлэгдсэн бэ гэдгээр тодорхойлогдоно. -Эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа хүмүүстээ хяналт тавьдаг институттэй бол хөгжиж чадна. -Францын Үндсэн хуульд хувь хүнд, эсвэл компанид зориулсан хууль баталж болохгүй гэсэн заалт бий. Гэтэл манайд албан татвараас чөлөөлөгдөх тухай хууль, албан татварын тухай хууль гээд гаргачихсан байдаг. Энэ нь хувь хүмүүс эрх мэдлийг хэтрүүлэн ашиглах боломжийг нь нэмэгдүүлсэн юм. -1992 оны Үндсэн хуулийг боловсруулахад тухайн үеийн хүмүүсийн боловсрол муу байсан байна, нэгдлийн дарга нар хууль боловсруулж байсан байна гэдгийг уучлаад, 27 жилээ золиосолж болж байна. Харин одоо үндсээр нь өөрчлөх хэрэгцээ, шаардлага үүсээд байна. -Тулгамдсан олон асуудал байхад ард түмэнд нэг ч заалт нь ашиггүй байхад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх шаардлага алга. Яасан их завтай юм. Болих хэрэгтэй. Гуравдугаар хэлэлцүүлэг гэж байх ёсгүй. -Үнэхээр л Үндсэн хуулийг өөрчлөх гэж байгаа бол бүх нийтээрээ хэлэлцэж, хоорондоо уялдаатай ажиллах ёстой. Одоо хууль зөрчөөд парламент Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг хийж байна.    

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг: Одоогийн эрх баригчдын тулган хүлээлгэж байгаа хуулийн төсөлд ямар заалтууд байгааг иргэд огт мэдэхгүй байна

-1992 онд Үндсэн хуулийг батлах амаргүй байсан. Том хийдэл, том сорилтын нөхцөлд тэр үеийн хүмүүс огт мэдэхгүй нийгмээ төсөөлж Үндсэн хуулийг хийсэн. -Үндсэн хууль гэдэг нь өөрөө нийгмийн гэрээ. Монголчууд хоорондоо хэрхэн яаж аж төрөн зохицож амьдрах вэ гэдгийг зохицуулдаг суурь гэрээ юм. -Өнгөрсөн хугацаанд Үндсэн хууль маань парламентын засаглал, шүүх засаглал, гүйцэтгэх засаглалуудын хэрхэн ажилладаг эсэхийг бидэнд хангалттай харууллаа. Энэ нь дараагийн сонголтыг хийх хэрэгцээ шаардлага ирсэн гэдгийн харуулж байна. -Овсгоо самбаатай нэг хэсэг нь төрийн өмч нэрэн дор асар их хэмжээгээр хөлжиж, нийт хүн амын нэг орчим хувь нь ард түмнээсээ хол тасархай баян чинээлэг амьдарч байна. -Үндсэн хуулийн зорилго нь хүн ардынхаа сайн сайхны төлөө байх ёстой. Харамсалтай нь өнөөдрийн нөхцөл байдал зарим хүмүүст илүү үйлчилж, шударга бус байдлыг бий болгоод байгаа. - Үндсэн хуулиа эргэж харах ёстой. Харахын тулд одоогийн парламентынхан шиг тулган хүлээлгэх замаар биш, ард түмэнтэйгээ хамтарч Үндсэн хуулийн шинэчлэлийг хиймээр байна. -Байгалийн баялаг төрийн өмч байх уу, ард түмний өмч байх уу гэдэгт сүүлийн үед маргаан гарч байна. Үүнийг ард түмнээсээ  асуух ёстой. Энэ нь Үндсэн хуулийн амин сүнс болсон заалт юм. -Манайд төрийг шүтэх үзэл дээгүүр байсан болохоор, өмчөө хүртэл төрд өгчихсөн. Зах зээлийн нийгмийг байгуулж байгаа мөртлөө одоо эргээд харахад нийт өмчийн 99 хувь нь төрд байна. Иргэд нь ядуу, төр нь баян улс болчхоод байна. -Энэ баян төр рүү хүн болгон улстөрийн эрх мэдэл олж авахын тулд тэмүүлж байна. Төр бараг өмчгүй байх ёстой институци юм. -Одоогийн эрх баригчдын тулган хүлээлгэж байгаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд парламентын засаглалыг бэхжүүлэх гэсэн засваруудыг хийх гэж оролдоод, тэр нь бүтэлгүйтээд, Ерөнхий сайдын засаглалын улс болгох гэсэн аюултай зүйлсийг тусгасан болохоор нийгмийн зүгээс дэмжлэг авч чадахгүй байгаа юм. -Хяналт байхгүйгээс хариуцлага тооцож чадахгүй байна. Ерөнхийлөгч, эрх баригч намууд амлалтаа биелүүлж чадахгүй бол түүнд хэн хариуцлага тооцох юм. Огт хяналт алга. -Цаашид Монгол Улс хоёр танхимтай парламент руу шилжих нь зүйтэй. -Бүх болохгүй байгаа зүйлсээ Үндсэн хуульдаа чихээд, хариуцлагаас бултдаг болсон. Тэгэхээр Үндсэн хуулийг үндсээр нь өөрчлөөд Ерөнхийлөгчийн засаглал, эсвэл парламентын засаглалын аль нэгийг нь сонгоод хөгжих хэрэгтэй. -Байгалийн баялаг төрийн өмч байж болохгүй. Ард түмний өмч болгох ёстой. Ард түмэн баялагтаа хяналт тавих ёстой. Энэ шинэчлэлийг Үндсэн хуульдаа хийж чадвал ядуурал, өр, эрүүл мэнд, боловсролын асуудал амархан шийдэгдэнэ. - Ард түмний хүсэл сонирхолд  нийцээгүй хуулийн төслийн хэлэлцүүлэгээ зогсоох хэрэгтэй. -Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах уу гэхээр иргэд тийм гэж хариулдаг атлаа яг ямар өөрчлөлт оруулах гэж байгааг иргэд огт мэдэхгүй байна. Ард нийтээс санал асуулга явуулахдаа зөвхөн тийм, үгүй гэсэн асуултыг тавьж байна. -Мэдээлэлгүй хүмүүс дэмжиж байна гээд хариулчихвал МАН-ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл хууль болоод, эргээд хариуцлагыг нь иргэд үүрэх аюултай.    

Эрхзүйч, эдийн засагч Б.Ганцэцэг: Байгалийн баялаг ард түмний дундын өмч байж, хэрхэн захиран зарцуулахаа өөрсдөө мэдэх ёстой

-1992 оны Үндсэн хууль биднийг ямар нийгэмд аваад ирэв, өнөөдөр бид сайхан амьдарч чадаж байна уу, бидний үр хүүхэд аюулгүй, амьдралын баталгаатай нийгэмд амьдарч байна уу гэдгийг бид өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Мэдээж үгүй. -Биднийг илүү сайхан ирээдүйд хөтлөхөөр тийм Үндсэн хуулийг хийх хэрэгтэй. Яг одоогийн нийгэмдээ, одоогийн хүмүүстээ зориулсан Үндсэн хууль хийх шаардлагатай. Өнгөцхөн өөрчлөх биш, Үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. -Одоо хэлэлцэгдэж байгаа Үндсэн хуулийн төсөл нь эрх барьж байгаа нам өөрсдийнхөө эрх мэдлийг зузаатгасан заалтууд байна. Ард түмнийхээ төлөө гэсэн нэг ч зүйл заалт ороогүй байна. -Засгийн газраа Ерөнхийлөгч нь тэргүүлдэг байя, парламентын хоёр танхимтай байх нь зүйтэй. Нэг нь мэргэжлийн парламент, нөгөө нь ард түмний төлөөлөл байх ёстой. -Шүүх засаглалаа ард түмнээсээ сонгоё. Ард түмнээсээ дахиад сонгогдох юм чинь ард түмэндээ үйлчилж эхэлнэ. Ард түмнээсээ Ерөнхийлөгчөө сонгодог юм чинь Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалаа тэргүүлдэг болох хэрэгтэй. -Одоогийн нийгэм тухайн гарсан намаа дэмжихгүй бол иргэд маань нийгмийн халамжид хамрагдаж чадахаа болих гэх мэт асуудлууд байна. -Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байвал ард түмнээсээ асуух ёстой. Санал асуулга явуулсны дараа тэдний санал дээр үндэслэн шинээр боловсруулаад Үндсэн хуулийн өөрчлөлт хийх хэрэгтэй. -Байгалийн баялаг ард түмний дундын өмч байх ёстой. Ард түмэн хэрхэн захиран зарцуулахаа өөрсдөө мэдэх ёстой.  
Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Өчигдөр 18 цаг 01 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

Өчигдөр 14 цаг 14 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

Өчигдөр 13 цаг 59 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

Өчигдөр 13 цаг 52 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Өчигдөр 13 цаг 42 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Өчигдөр 09 цаг 06 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

Өчигдөр 07 цаг 45 мин