“Батцагаан” цогчэн дуган үүдээ нээв

2019-09-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх “Батцагаан” цогчэн дуганы нээлт намрын тэргүүн сарын шинийн 8-н буюу өнгөрсөн баасан гаригт боллоо.  Нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх,  БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг,  Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц болон  сүсэгтэн олон оролцсон юм. “Батцагаан” цогчин дуган нь долоон давхар, 21 мянган ам.метр талбайтай бөгөөд 1080 лам ном хурах багтаамжтай ажээ. Мөн олон улсын хурал зөвлөгөөн зохион байгуулах “Соёмбо” танхимтайгаас гадна номын сан, ресторан, музей зэргийг багтаасан цогц байгууламж юм. Энэхүү барилгын ажилд 1500 гаруй хүний ур ухаан хөдөлмөрийг шингээжээ.  

У.Хүрэлсүх: Төр шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ

  Нээлтийн үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Гандантэгчэнлин хийдэд түүхэн мөрөө үлдээсэн сайхан үйл явдлууд учран тохиож байна. Монголчуудын итгэл сүсгийн орон анхдугаар богд Өндөр гэгээнтний шав суурийг тавьж, бүтээн босгосон Риву гэжай Гандан шадүвлин буюу их хүрээний “Батцагаан” цогчэн дуган энэ цагт шинээр баригдлаа.  Монгол төрийн зүгээс “Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэсэн Үндсэн хуулийн зарчмыг хүндлэн дээдэлж ажиллана.  Хэлмэгдүүлэлтийн үед хамгийн их хохирол амссан бурхны шашнаа дэмжих бодлогыг хэрэгжүүлж, түүхэн өвийг сэргээх үйл ажиллагааны хүрээнд уламжлалт “Батцагаан” дуганы барилгын хөрөнгийг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлж дуусгаад хүлээлгэн өгч байна” гэсэн юм.   Дуганы нээлтийг тохиолдуулан “Самвад-III” нэртэй олон улсын эрдэм шинжилгээний  хурал зохион байгуулсан юм. Энэ хуралд бурхны шашинтай орон болох Энэтхэг, Япон, Бутан, Шри Ланка, Мьянмар, Тайланд, Бангладеш, Камбож, Герман, Бельги зэрэг 20 орны 80 гаруй шашны болон энх тайвны зүтгэлтэн, эрдэмтэн судлаач хүрэлцэн ирсэн байв.  

ХҮН БАЙГАЛИЙН ШҮТЭЛЦЭЭГ ЭРХЭМЛЭЖ, ЭКОЛОГИЙН ХЯМРАЛААС СЭРГИЙЛЬЕ ГЭВ

Энэ үеэр Хамба лам Д.Чойжамц “Эртний түүхт “Батцагаан” дуган сүндэрлэсний нээлтийн ёслол болон ёслолын үйл ажиллагаанд зориулсан Самвад олон улсын хурал, “Хүрээ цам” даншиг наадам зэрэг чухал үйл явдлууд тохиож байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Вивак Ананда олон улсын байгууллагын захирал Гүрүмүтхи нар болон эрдэмтэн төлөөлөгчид, сүсэгтэн олондоо энэ өдрийн мэндийг хүргэж хүрэлцэн ирсэнд нь талархаж буйгаа илэрхийлье” гэсэн юм. Дэлхийн дулаарал болон хүн амд тулгамдаж буй асуудлыг ярилцдаг олон улсын Самвад хурлын энэ жилийн хэлэлцэх асуудал нь хүмүүний ухамсарт сэтгэлгээг тэтгэн хөгжүүлж, аливаа зөрчил тэмцлээс зайлсхийх арга зам, байгальд ээлтэй гүн ухааны сургаальд түшиглэн байгаль орчныг хамгаалах, унаган төрхөөр нь хадгалах зорилготой байв.  Энэтхэгийн “Вивак Ананда” олон улсын байгууллагын захирал, профессор Гүрүмүртхи “Самвад олон улсын хурлаар хүрээлэн буй орчин, байгаль хамгаалах болон зөрчилдөөнөөс зайлсхийх, Дэлхийн дулаарал зэрэг асуудлаар олон орны зочид төлөөлөгчид санал бодлоо солилцсон юм. Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн дэлхий ертөнц өөрчлөгдөж байна. Ойн түймэр маш ихээр гарч байна. Үүний улмаас байгаль цаг, уур болон эдийн засгийн хохирлыг маш их амсч байна. Дэлхий нийтэд хүн ардын сөргөлдөөн дайсагнал үгүй болоогүй байна. Тэгэхээр бид бүгдээрээ нэгдэж үүний эсрэг арга хэмжээг авах ёстой. Хүн байгалийн бүтээгдэхүүн учраас байгальтайгаа үргэлж шүтэн барилдаж амьдрах учиртай. Шашны төлөөлөгчдийг цуглуулж, энэ асуудлыг шийдвэрлэх гэж байгаад маш их талархаж байна. Монгол бол сайхан нутагтай, элэгсэг дотно хүн ардтай улс юм. Энэ сайхан уур амьсгалаар гурав хоног амьсгалах болсондоо маш их талархаж байна. Иймээс бид илэн далангүй бие биенийгээ хүндэтгэж, энх тайван, хүн ардын төлөө, ирээдүйн бүх хүмүүсийн сайн сайхны төлөө өөрсдийн санаа бодлоо уралдуулж бие биенээсээ суралцах явдал чухал юм” гэв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.9  ДАВАА  №178  (6145)  
Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

27 мин
Девид Камерон 11 жилийн дараа Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна

3 цаг 36 мин
Хоёр гавьяатын хоршил “Дурлалын ундаа”

“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын ээлжит бүтээл болох “Ду

6 цаг 24 мин
Дөрвөн улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, ОХУ-ын С.А.Гера

6 цаг 29 мин
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ

Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима

6 цаг 34 мин
Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"

Иргэн Б “Би их сургуульд элсэхдээ мэргэжлийн боловсон хүчин болох хүсэлтэй байлаа.

6 цаг 34 мин
Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар

6 цаг 39 мин
С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ

Монголын улстөрчид маш ноцтой сэдвээр сүүлийн 20 гаруй хон

6 цаг 44 мин
Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид тодроход “мухар” нэг сар үлд

6 цаг 49 мин
Э.Төмөрбаатар: Зүүн бүс нутаг Ази-Европыг холбох эдийн засгийн коридор болно

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Зам тээвэр, дэд бүтцийн

6 цаг 54 мин