Үндсэн хууль “өрлүүлсэн” ч Цэц өмөөрөхгүй

2019-09-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР УИХ-аар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. Хоёрдугаар хэлэлцүүлэгтээ орчихсон. Ингэхээр удахгүй Үндсэн хууль өөрчлөгдөнө гэсэн үг. “...Үндсэн хуулийг өөрчлөх цаг нь болсон уу”. “...Үндсэн хуулийн боломж шавхагдсан уу”. Энэ мэтийн олон асуудлыг хуульчид, улстөрчид хөндсөөр ирсэн юм. Тийм ч гэдэг, бас үгүй ч гэдэг. Магадгүй, Үндсэн хуулийг өөрчилж болох цаг хугацаа тулсан байж мэднэ. Гэхдээ Үндсэн хуулийг ийм УИХ лав өөрчилж болохгүй байсан юм. Учир нь нэг намаас бүтсэн УИХ, дээрээс нь хувийн ашиг сонирхол, гэмт үйлдэл, бүлэглэлийн нөлөөнд автсан гишүүд Үндсэн хуульд ийм том өөрчлөлтийг оруулж батлах нь маш аюултай. Үүнийг гэдгийг тал талаас л хэлж байна. Хэлэлцүүлгийн явцад болж буй үйл явдлаас ч энэ бүхнийг тодорхой харж болно. Шууд хэлэхэд УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтөд зүрх, толгой хоёроороо хандахгүй байгаа юм. Үндсэн хуулийг батлах эрхээ ирэх сонгуульд нэр дэвших эрхтэй ижил тэнцүү үзэж байгаагаа ч нуухаа болив. Ингэхээр удахгүй батлах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ирээдүйд ихээхэн урхаг дагуулж мэднэ гэсэн үг. Ер нь бол эхлээд УИХ-ын 62 гишүүн, дараа нь Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан. Хоёр төсөл холилдож, хэн нь ямар төсөл оруулснаа ч мэдэхээ больж байх шиг байна. Гишүүд ингэж хэлээд л байгаа. Нөгөө талаас энэ нэмэлт өөрчлөлтийг баталлаа гэхэд 1992 оны Үндсэн хууль аль ч талаасаа танигдахгүй болтлоо өөрчлөгдөнө. Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа Монгол Улсад төрийн тогтолцоо, бусад эрх зүйн цоо шинэ “амьдрал” эхэлнэ. Өөрөөр хэлбэл, нийт ард түмний төрдөө, баялагтаа эзний үүрэгтэй үлдэх үү үгүй юу гэдэг шийдэгдэх юм. Гэтэл бид хэдхэн дарга “...Хэн нь том болох вэ” гээд үзэлцэж байна гэж өнгөнөөс нь хараад байдаг. Харин энэ УИХ хэдийнэ Үндсэн хуулийг дарж аваад хонь шиг “өрлөчихсөн” байдаг. Хэзээ мөдгүй голд нь хүрнэ гэсэн үг. Үндсэн хууль хэмээх хоттой хонио сахин хамгаалуулахаар Цэц гэдэг есөн малчныг төр тохоосон. Тэгээд бод доо. Хоттой хонинд чоно орчихлоо. Дарж унагаад өрлөчихлөө. Малчид таг чиг. Айсан уу, зугтсан уу, унтаж байгаа юу, бүү мэд. Үүнтэй л агаар нэг. Зүй нь Үндсэн хуульд ингэж хандаж байхад Үндсэн хуулийн Цэц босч ирээд өмгөөлж байх ёстой. Эрх, үүргийг нь хуулиар олгочихсон шүү дээ. “...Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхтэй байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 1.1-т тунхагласан байдаг юм. Гэтэл Үндсэн хуулийн Цэц энэ эрхээ, үүргээ яагаад хэрэгжүүлэхгүй байна вэ. Цэц нь Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих бүрэн эрхтэй байгууллага гээд хуульчилсан байна. УИХ нэг дэх, Ерөнхийлөгч хоёр дахь төслийг боловсруулж, тэднийгээ хольж байгаад Үндсэн хуулийг өөрчлөх нь Үндсэн хуулийн биелэлтэд нийцэж байгаа юм уу. УИХ-аар хэлэлцэж буй өөрчлөлтийн гол гол агуулга нь  Үндсэн хуулийн 3.1-т заасан “...Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, 3.2-т заасан “...Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэснийг хөндөж байгаа бус уу. Гэхдээ бид ийм Цэцээс Үндсэн хуульд өмгөөлөл, хамгаалал нэхээд ч нэмэргүй байж мэднэ. Учир нь сүүлийн үед Үндсэн хуулийн Цэц нийгмийн шүүмжлэлд байнга өртөх болсон. Дээр нь хөх тэнгэр л байх учиртай Цэц өнөөдөр нам, засгийн дарга нартаа үйлчилдэг болчихсон. Цэцийн дарга Д.Одбаяр гэж насаараа МАН-д зүтгэсэн хүн байдаг. Түүнийг Цэцийн даргаар сонгогдсоноос хойш МАН-ын дарга нарын эрх ашиг Цэцийн шийдвэр болж гардаг болсон. Бас нэр, гар нь бохирдсон нэгээр тогтохгүй хүн Цэцийн гишүүн хэмээх өндөр дээд албан тушаалд томилогдсон. Цэцийн гишүүний бүрэн эрхээр бамбай хийж ял зэмээс мултарч суусан нэг этгээдийг арайхийн буулгахад араас нь дахиад нэг адилхан нөхөр дэвшээд оччих жишээтэй. Ийм Цэцэд итгэнэ гэдэг хэцүү. Тиймээс ч өнөөдөр Үндсэн хуулийн Цэц аргаа барахдаа аавынхаа толгойг маажна гэдэг шиг нөгөөх л Хэнтийн тойрог, нөхөн сонгууль, Д.Гантулгын бандааш яриад сууж байгаа юм. Яг үнэндээ Хэнтийн 42 дугаар тойрог гишүүнтэй гишүүнгүй ирэх сонгуультай золгохоор болчихсон. Д.Гантулга эргээд УИХ-ын гишүүн болох хуулийн болоод ёс зүйн эрх хэмжээ нь хаалттай гэдэг хууль мэдэхгүй хүнд ч ойлгогдоно. Шүүхийн нэр хүнд сайнгүй болчихсон ийм цаг үед Үндсэн хуулийн Цэц л хуулийг санхулж, шударга үнэнийг тогтоох онцгой үүргийг хүлээдэг. Улс орнуудын жишиг ч ийм байдаг. Гэвч Монголд Үндсэн хуулийн шүүхээ карьер нь дууссан улстөрчдөөр дүүргэсэн. Улмаар тэднийгээ томилсон албан тушаалтан, намынхаа нэрийг барьж дарамтлаад суудаг болсон гэж олон нийт ойлгодог болсон. Тиймээс “өрлүүлж” байгаа Үндсэн хуулиа өмөөрөх зориг зүрх ийм Цэцээс гарахгүй нь тов тодорхой билээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.6  БААСАН  №177  (6144)
Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

22 мин
Девид Камерон 11 жилийн дараа Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна

3 цаг 31 мин
Хоёр гавьяатын хоршил “Дурлалын ундаа”

“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын ээлжит бүтээл болох “Ду

6 цаг 19 мин
Дөрвөн улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, ОХУ-ын С.А.Гера

6 цаг 24 мин
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ

Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима

6 цаг 29 мин
Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"

Иргэн Б “Би их сургуульд элсэхдээ мэргэжлийн боловсон хүчин болох хүсэлтэй байлаа.

6 цаг 29 мин
Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар

6 цаг 34 мин
С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ

Монголын улстөрчид маш ноцтой сэдвээр сүүлийн 20 гаруй хон

6 цаг 39 мин
Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид тодроход “мухар” нэг сар үлд

6 цаг 44 мин
Э.Төмөрбаатар: Зүүн бүс нутаг Ази-Европыг холбох эдийн засгийн коридор болно

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Зам тээвэр, дэд бүтцийн

6 цаг 49 мин