240 гаруй ахмад дайчинд “Халх гол-80 жил” ойн медаль гардууллаа

2019-09-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Халх голын 80 жилийн ой тохиож буйтай холбогдуулан МАХН-аас Зөвлөлтийн дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөн, ахмад дайчид болон чөлөөндөө гарсан ахмадуудад “Халх гол 80 жил”-ийн ойн медаль  гардууллаа. “Халх гол 80 жил” медалийг 240 гаруй ахмад дайчин болон чөлөөндөө гарсан ахмадуудад олгосон юм. Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр “МАХН бол бүтэн нэртэй нам. Монгол Ардын Хувьсгалт Нам гэдэг дөрвөн үгээ хадгалж яваа нам. Энэ дөрвөн үг бол зүгээр ч нэг дөрвөн үг. Энэ бол Монгол Улсын туулж ирсэн түүх. 1921 оны Хувьсгал, 1939 оны Халх голын дайн, 1945 оны дэлхийн хоёрдугаар дайн, газар эзэмших, Эрдэнэт дарханы түүх гээд энэ бүх түүхийг энэ дөрвөн үсэг авч явдаг юм. МАХН  Монгол Улсынхаа XX зууны түүхийг бүрэн бүтэн авч яваа намын хувьд 1939 оны Халх голын түүхт ойг тохиолдуулан “Халх гол 80” гэсэн дурсгалын медалийг эх орныхоо төлөө тангараг өргөсөн ахмадууд болон цэргийхэндээ  гардуулж байна” гэсэн юм. Энэхүү медаль гардуулах ёслолд мөр зэрэгцэн алхаж явсан, мөрдөс нэгт ахмадуудад нэг дор цугларсан нь хамгийн их хүндэтгэл байсан хэмээн тэд баярлан ярьж байсан юм. Тухайлбал, ахмад дайчин 95 настай ардын багш Б.Ёндон, Батлан хамгаалахын сайд асан Ц.Шаравдорж  нар ирсэн байв. Ц.Шаравдорж “Халх голын 80 жилийн ой энэ жил тохиож байна. Түүнтэй холбогдуулан  МАХН-аас Зөвлөлтийн дайчдын хөшөөнийхөө дэргэд Зөвлөлтийн дайчдаа дурсаж “Халх гол 80 жил” ойн мядаль гардуулж байгаа нь таатай байна. Монголын тусгаар тогтнол аюулгүй байдлыг Халх голын дайны үед хамгаалж чадсан хоёр орны зэвсэгт хүчин бол түүхэн гавьяатай юм.Цусаараа гагнагдсан найрамдал гэдэг энэ мөн. Зөвлөлтийн зэвсэгт хүчин манайд туслаагүй бол өдийд манайх ямар ч байх билээ. Энэ сайхан арга хэмжээг тохиолдуулан Зөвлөлтийн ард түмэндээ халуун баяр хүргэе. Халх голын дайны тухай энэ дурсамж бидний зүрхэнд мөнхөд байх ёстой” гэв. Холбооны багш асан, хурандаа Ч.Цэвээндорж “Халх голын ялалтын ой бол түүхэн ой. Халх голын дайнд манай хилийн цэргийн анги отряд , зөвлөлтийн дайчидтай хамт оролцож ялалт байгуулсан. Тэр тусмаа би эх орноо хамгаалж буй хилийн цэрэгт алба хаасандаа баяртай байдаг. Өнөөдөр халх голын ялалтынхаа 80 жилийн ойн мядалиар шагнуулсандаа баяртай байна. Хилийн холбооны ангид 25 жил алба хаасан. Хил хамгаалахад хамгийн чухал зүйл бол холбоочин байдаг. 1000 гаруй шавь төрүүлсэн байна. Олон шавь төрүүлж улс орондоо хувь нэмэр оруулсандаа баяртай байдаг. Эх орноо батлан хамгаалсан холбоочид болон Монголын арми, ахмад дайчиддаа баярын мэнд хүргэе” гэсэн юм. Эх сурвалж: www.polit.mn
Хоёр гавьяатын хоршил “Дурлалын ундаа”

“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын ээлжит бүтээл болох “Ду

2 цаг 13 мин
Дөрвөн улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, ОХУ-ын С.А.Гера

2 цаг 18 мин
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ

Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима

2 цаг 23 мин
Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"

Иргэн Б “Би их сургуульд элсэхдээ мэргэжлийн боловсон хүчин болох хүсэлтэй байлаа.

2 цаг 23 мин
Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар

2 цаг 28 мин
С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ

Монголын улстөрчид маш ноцтой сэдвээр сүүлийн 20 гаруй хон

2 цаг 33 мин
Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид тодроход “мухар” нэг сар үлд

2 цаг 38 мин
Э.Төмөрбаатар: Зүүн бүс нутаг Ази-Европыг холбох эдийн засгийн коридор болно

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Зам тээвэр, дэд бүтцийн

2 цаг 43 мин
Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

17 цаг 23 мин
25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

17 цаг 30 мин