Полит-Анализ: Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте огцорсоны дараа юу болох бол

2019-08-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Засгийн газрын хямралын улмаас Италийн сайд нарын танхим огцорсон явдал улс оронд хамгийн нэр хүндтэй байсан Лига намыг сөрөг хүчин болгох үр дагавар дагуулж магадгүй байна. Известия-гаас явуулсан асуумжид хариулсан италийн улстөрчид, шинжээчид чухам ийм дүгнэлтэд хүрчээ. Ерөнхий сайд Жузеппе Конте огцорч байгаагаа зарласны дараа Засгийн газрын хувь тавилан Ерөнхийлөгч Сержо Маттареллын гарт шилжсэн. Тэрээр Италид хугацаанаас өмнө бас дахин сонгууль явуулах эсэхийг шийдэх ёстой. Улс төр судлаачид дотоод улс төрийн хямрал сунжрах байх хэмээн таамаглаж байгаа хэдий ч үр дүн нь ямар байхаас үл хамааран Ром, Москвагийн харилцаанд нөлөөлөхгүй болохыг тэмдэглэж байна.  

Ялагдсан нь юу ч үгүй хоцорно

  Наймдугаар сарын 20-нд Сенатад үг хэлэх үеэрээ Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте өнөөгийн Засгийн газрын үйл ажиллагааг дуусгавар болгож огцрох бодолтой байгаагаа зарласан. Ийнхүү сайд нарын танхим нэг жил гаруйхан ажилласан бөгөөд удахгүй францын Биаррицад болох Их 7-гийн уулзалт Италийн ерөнхий сайдгүй явагдана. Жузеппе Контег үг хэлж байхад түүний хоёр талд хоёр Шадар сайд буюу эвслийн түншүүд: - баруун гар талд нь Дотоод хэргийн яам болон Лига намын тэргүүн Маттео Сальвини, зүүн гар талд нь -  эдийн засгийн хөгжил, нийгмийн бодлого, хөдөлмөрийн сайд буюу Таван одны хөдөлгөөний тэргүүн Луижи Ди Майо нар сууж байв. Эхнийх нь Ерөнхий сайдыг үг хэлж байх үед их л идэвхтэй бичиж тэмдэглэж, нэг намын сенаторууд руугаа хандан сайшааж дэмжиж байгаа дохио зангаа хийж байв. Нөгөөх нь харин Ерөнхий сайдын хэлж байгаа үгийг онцын сэтгэл хөдлөлгүйгээр сонсч, Сальвиниг улс төрийн хариуцлагагүй талаар шүүмжлэх мөчид мушилзан инээмсэглэж байсан. Юутай ч Жузеппе Конте өөрийнхөө хэлсэн үгээр Засгийн газрын өнөөгийн бүрэлдэхүүнд цэг тавьсан бөгөөд одоо түүний хувь заяа ерөнхийлөгч Сержо Маттареллыгаас хамаарч байна. Шинэ эвсэл байгуулж чадахуйц олонх парламентад бий эсэхийг магадлах хэрэг түүнд гарна. Гэхдээ тэрээр нэг жил ажиллах хугацаандаа хүн амын өргөн дэмжлэг хүлээж чадсан Контегийн огцрох хүсэлтийг хүлээж авахгүй байж ч бас болно. Хэрвээ шаардлагатай олонх байхгүй тохиолдолд Ерөнхийлөгч парламентыг татан буулгаж шинэ сонгууль зарлах хэрэгтэй болно. Парламентын зуны улирлын амралтын хугацаанд улс оронд засгийн газрын хямрал газар авч парламентын гишүүдийг хугацаанаас өмнө ажилдаа ороход хүргэсэн. Танхим дөнгөж бүрдсэний дараа дэндүү эрс тэс туйлширсан хоёр нам болох Маттео Сальвинигийн “Лига”, Луижи Ди Маяогийн Таван одны хөдөлгөөн хоёрын түншлэл удахгүй тарж бутрах магадлалтай талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд бичиж байсан. Гэхдээ эвсэл тарж бутарсанд эмгэнэх зүйл огт байхгүй, улс төрийн иймэрхүү савлагаанд италичууд аль хэдийн дасчихсан, Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Италийн хувь заяа гол төлөв хугацаанаасаа өмнө болдог парламентын сонгуулиар шийдэгдсээр ирсэн, энэ удаа 65 дахь Засгийн газар өнгөрсөн цаг руу улиран одож байна. Наймдугаар сарын эхээр Маттео Сальвини Таван одны хөдөлгөөнийг Засгийн газрын ажлыг нураасанд буруутгаж, өөрийнх нь бодож төлөвлөснөөр 2019 оны аравдугаар сард болох ёстой дахин сонгууль явуулахыг шууд хүсч тэмүүлэх болсноор маргаан хурцдах үе шатандаа шилжсэн. Урт удаан хугацаанд сунжирч байгаа Турин-Лионыг холбох хурдны төмөр зам (TAV)-ын байгууламжийн эсрэг шийдвэрийн төслийг Таван одны хөдөлгөөн парламентын хуралдааны сүүлийн өдөр танилцуулсан явдал уг маргаан хурцдах шалтаг болов. Энэ бүтээн байгуулалтыг ихэнх нам, түүгээр ч барахгүй Ерөнхий сайд Жузеппе Конте ч дэмжих саналтай байсныг харгалзсан хэдий ч уг баримт бичиг бүтэхгүй болох нь урьдаас тодорхой байсан. Гэсэн хэдий ч Таван одны хөдөлгөөн өөрийнхөө баримталдаг зарчмаас ухраагүй бөгөөд үүгээрээ Лига-тай тогтоосон харилцаагаа таслах далим гаргасан. Ээлжит засгийн газар сүйрсэнд харилцан бие биенээ буруутгаж эхлэв. -Хямралын шалтгаан нь улс төрийн эрс тэс ялгаатай зарчим баримталж байсанд оршиж байгаа бөгөөд Лига болон Таван одны хөдөлгөөний холбоо эхнээсээ бүтэхгүй гэдгийг харуулж байсан хэмээн Сильвио Берлусконигийн Урагшаа-Итали орон! намаас сонгогдсон сенатч Фиаммета Модено “Известия”-тай ярилцахдаа тайлбарлаад одоо хэрэв Маттео Сальвини ганцаараа тоглолт хийх гэж зүтгэвэл түүнд тун амаргүй байх болно хэмээн онцлов.  

Лига-гийн бүх зүйл дууссан уу?

  Ерөнхий сайдын сэнтий рүү аль эртнээс санаархах болсон Маттео Сальвини сонгуулийг аль болох хурдан хугацаанд явуулахыг сонирхож байгаа бөгөөд гагцхүү үүний төлөө л Засгийн газарт итгэл үзүүлэхгүйтэй холбоотой бүхий л үйл хэргийг бодож төлөвлөсөн билээ. 2018 оны зургадугаар сард Жузеппе Конте засгийн газрыг тэргүүлж эхлэх үед улс төрийн нэг ч хүчинтэй холбоо сүлбээгүй Дотоод хэргийн яамны тэргүүн Ерөнхий сайд болох хүсэл санаагаа (амбицаа) дарж тэвчсэн юм. Харин нэг жилийн дараа Лига-гийн чансаа хоёр дахин өсөн нэмэгдэж, Европарламентын сонгуулийн дараа Италийн улс төрийн хөдөлгөөний тэргүүлэгчийн статусыг түүнд олгож бэхжүүлсний дараа сайд нарын танхимын тэргүүний сэнтийн төлөөх тэмцлээ сэргээх боломж Дотоод хэргийн яамны тэргүүнд олджээ. Наймдугаар сарын 12-нд Termometro Politico порталын явуулсан судалгааны баримтаар Лига-г италичуудын 36,1 хувь дэмжиж байгаа бол түүний араас Ардчилсан нам (23,4 хувь), Таван одны хөдөлгөөн (18,2 хувь) орж, улс төрийн таван гол хүчний сүүлд Италийн ахан дүүс (7,1 хувь), Урагшаа, Итали орон! (6 хувь) намууд оржээ. -Одоогоор нэг ч нам шаардлагатай хэмжээний олонх болж чадаагүй болохоор сонгууль болж өнгөрсөн ч хүчний хуваарилалт цаашдаа ямар болох нь ойлгомжгүй байна. Ямар ч тохиолдолд эвслийн Засгийн газар байх болно. Лига одоо бүх хөдөлгөөнтэй муудалцсаны улмаас хэн ч түүнтэй хамтарч ажиллахыг хүсэхгүй байгаа болохоор маш тааламжгүй нөхцөл байдалд байгаахэмээн Оросын шинжлэх ухааны академийн Европын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Елена Маслова Известия-д тайлбарлав. Завсарлагааны дараа төсвийн тулгамдсан асуудлыг аль болох хурдан шийдэх асуудал улс орны удирдлагын өмнө оршиж байгаа бөгөөд энэ бол хугацаанаас өмнө сонгууль явуулахаас татгалзаж, одоогийн байгаа хүчний хуваарилалтад тулгуурлан сайд нарын шинэ танхим бүрдүүлэхэд хамгийн тохиромжтой хувилбар юм. Бий болсон энэ нөхцөлд байж болох илүү магадлалтай эвсэл бол Таван одны хөдөлгөөн ба сөрөг хүчний Ардчилсан нам (PD) гэдэгт Известия-гийн асуумжид хариулсан бүх улс төрч, шинжээчид санал нийлж байна. Ийм тохиолдолд “Лига” сөрөг хүчин болж хувирна. -Түргэн амжуулах (блицкриг хийх) гэсэн Сальвинигийн оролдлого бүтсэнгүй. Нөгөөтэйгүүр Лига-гийн эсрэг хүчнүүдийг нэтгэсэн Засгийн газар байгуулах нь Сальвинид том бэлэг байх болно, учир нь түүний хөдөлгөөн хүн амын дэмжлэгийг улам ихээр хүлээсэн сөрөг хүчин болж хувирна. Үүний хамт ерөнхийлөгч Маттераллы ямар шийдвэр гаргах нь одоо хүртэл тодорхойгүй байна хэмээн Генуягийн хүрээлэнгийн профессор Паоло Бекки Известия-д тайлбарлав. Улс орны хамгийн нэр хүндтэй нам болохын хувьд Лига цаашдаа ч тэргүүлэх нэгэн үүрэг гүйцэтгэсээр байх болно гэдэг нь ойлгомжтой гэж Урагшаа, Итали орон! намаас сонгогдсон сенатч Андреа Каузин үзэж байна. Түүний хэлснээр тус намын байр суурийг Европарламентын сонгуульд үзүүлсэн өндөр үр дүн бэхжүүлж байгаа бөгөөд улс орны сайн сайхан аж байдлыг хангадаг хойд бүс нутагт үндсэндээ ганцаар тэргүүлж байгаа явдал юм. Сальвинигийн хөдөлгөөнөөс сонгогдсон сенатч Мануэль Вескови тус нам зөвхөн Италид төдийгүй мөн нийт европын төвшинд гол байр суурь эзлэх болно хэмээн Известия-д өгүүлсэнчлэн Лига- гийн гишүүд ч мөн намынхаа гэрэлт ирээдүйдээ итгэлтэй байна. Олон улсын харилцааны хувьд дотоод улс төрийн хямрал ерөнхий гадаад бодлогыг юутай ч өөрчлөхгүй байх. Елена Маслова Известия-д өгүүлсэнчлэн Европын талыг илэрхий баримталдаг Ардчилсан нам засгийн газарт орсон ч гадаадын түншүүд, тухайлбал, Москватай тогтоосон Ромын холбоо харилцаанд зарчмын өөрчлөлт гарахгүй: учир нь засгийн газар ямар ч савлагаанд орж байсан Италийн улс төрийн залгамж чанар маш илүү их хүчтэй байдаг ажээ. Эх сурвалж: www.polit.mn
Өндөг үйлдвэрлэгч CEO Ж.Болд

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа тавдугаар сарын 5-нд төрсөн

7 цаг 17 мин
Г.Занданшатар: Ногоон автобус, газрын тухай сонсголыг яаравчилмаар байна

Г.Занданшатар: Ногоон автобус, газрын тухай сонсголыг яаравчилмаар байна

8 цаг 44 мин
Тэргүүн хамбын Ажлын албаны даргаар гавж Д.Нямсамбууг томилжээ

Тэргүүн хамбын Ажлын албаны даргаар гавж Д.Нямсамбууг томилжээ

8 цаг 49 мин
Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул хүртэлх автозамыг маргаашаас хаана

Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул хүртэлх автозамыг маргаашаас хаана

8 цаг 56 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Уржигдар 13 цаг 18 мин
Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Уржигдар 13 цаг 14 мин
Б.Пүрэвдорж: Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Уржигдар 13 цаг 02 мин
Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Уржигдар 10 цаг 15 мин
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Уржигдар 09 цаг 52 мин
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

Уржигдар 09 цаг 48 мин