Утас их оролдсоноос болж хүүхдүүдийн нуруу бөгтөр болжээ

2019-08-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Монгол Улсын Засгийн газар, Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны /ХХААХҮЯ/ захиалгаар Шинжлэх ухаан технелогийн их сургуулийн хувцас судлалын төвийн судлаачид Монгол хүүхдийн биеийн хэмжээг тодорхойлох судалгааг хийж гүйцэтгэжээ. Судалгаа 2018 оноос эхэлсэн бөгөөд Ховд, Дорноговь, Орхон, Дорнод, Сүхбаатар болон Улаанбаатар хот, Төв аймгийн нэгээс есдүгээр ангийн нэг сая 82 мянган хүүхдэд 63 төрлийн биеийн хэмжээг авч судалгаа хийсэн байна.  Монгол Улс хамгийн сүүлд 1995 онд хүүхдийн биеийн  стандартыг тогтоох судалгаа хийж байсан байна. ШУТИС-ийн хувцас судлалын төвийн захирал Д.Ариунболор  “ЕБС-ийн хүүхдийн биеийн хэмжээг тодорхойлсоноор дүрэмт хувцас болон, гэрлийн унтраалга, сандал ширээ, болон хүүхдийн цүнхний стандарт гаргахад чухад нөлөөтэй. Гэхдээ бид ганц биеийн хэмжээг тодорхойлоод зогсохгүй өгөгдөлийн санг бий болгож байгаа юм. Энэ нь судалгаанд хамрагдсан хүүхдүүлийн биеийн онцлогыг аймаг тус бүрээр нь гаргасан судалгаа гэсэн үг. Мөн судалгааны үед ажиглагдсан нэг зүйл бол Монгол хүүхдүүдийн өсөлт Европ болон Азийн хүүхдүүдтэй ижил түвшинд байгаа бөгөөд гар утас хэрэглэснээс болж бөгтөр нуруутай болсон байх бөгөөд хүнд цүнх үүрсэнээс болж мөр унжсан тохиолдолууд элбэг байсан” гэв. ШУТИС-ийн үйлдвэрлэлийн технологийн сургуулийн хөнгөн үйлдвэрлэлийн технологийн инженерчлэлийн салбарын ахлах багш доктор Р.Юмжирмаа “Судалгааны үр дүнд Бага ангийн хүүхдийн дундаж өндрийн хэмжээ 128.4 см, харин эрэгтэй  129.6 см Дунд ангийн эмэгтэй  хүүхдийн өндөр 140 см, эрэгтэй 142 см, Ахлах ангийн  эмэгтэй хүүхдийн өндөр 158.2 см, эрэгтэй 169 см гэж тодорхойлсон. Сурагчдын 6-17 насанд нас бүрт нь бүх үндсэн хэмжээ дагалдах хэмжээг тодорхойлоод стандарт хийж байгаа. Энэ нь манай судалгааны онцлог тал юм. Бид судалгааныхаа үр дүнг 2008 онд хийсэн  Г.Амгалан судлаачийн үр дүнтэй харьцуулж үзэхэд зургаан настай хүүхэд 6.9 см-аар 17 настай хүүхэд 2.7 см-аар өссөн байна” гэв. Эх сурвалж: www.polit.mn
Фото: Газрын гүн дэх уурхайн музей

Фото: Газрын гүн дэх уурхайн музей

4 цаг 21 мин
Х Богд Жавзандамба хутагтын өлмий бат орших болтугай

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 23-нд төрсөн өдөр нь тохиож

5 цаг 8 мин
“Миний дайсны дайсан бол миний найз”

Дөрөвдүгээр сарын 14-ний шөнө Ираны нисгэгчгүй онгоц, баллистик болон далавчит пуу

7 цаг 17 мин
Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?

Манай улс анх 1964 онд төв цэвэрлэх байгууламжийг шүүх буюу механик цэвэрлэгээ хи

7 цаг 47 мин
Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс ажиллаж эхэллэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

7 цаг 52 мин
Л.Оюун-Эрдэнийн онилсон нь “хүн” үү, хүний эрх үү

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан “Ирээдүйн төлөө өнөөдөр өчигдрийг дүгнэх ёстой” гэжээ.

7 цаг 57 мин
Т.Сайнжаргал: Бусдын төлөө хийж чадах бүхнээ хийхийг зорьж, тэмүүлсэн

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

8 цаг 2 мин
С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав

УИХ дахь намын бүлгүүд даваа гарагт хуралдах товтой ба

8 цаг 7 мин
Б.Булган: Да.Ганболдыг би новш л гэж хэлнэ

Б.Булган: Да.Ганболдыг би новш л гэж хэлнэ

Өчигдөр 14 цаг 41 мин
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа, Крупская мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү

Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа, Крупская болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шү

Өчигдөр 14 цаг 05 мин