Б.Хурц нарын шүүх хурлын үеэр хэн юу хэлэв

2019-08-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогчоор ажиллаж байсан Ц.Эрдэнэбат нарын есөн хүнийг шүүх хурал Төв аймгийн шүүхэд үргэлжилж байна. Хуралд ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын 9 хүн шүүгдэгчээр оролцож байгаа. Мөн өнөөдрийн хуралд С.Зориг агсны эхнэр Б.Булган оролцож байгаа юм. Энэ удаагийн хуралд УИХ-ын түр хорооны гишүүд ажиглагчаар оролцох хүсэлт гаргасан ч шүүгчид хүлээж аваагүй.  Мөн Шүүх хуралдааны танхимын гадна тайлбад иргэд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл тайван жагсаал хийж, эсэргүүцлээ илэрхийлээд байгаа юм. Ингээд шүүх хурлын үеэр хэн юу хэлснийг тоймлон хүргэе. Өмгөөлөгч Б.Мэргэн -Хурал хэвийн үргэлжилж байна. Шүүх хуралдааныг хаалттай, нээлттэй явуулах тал дээр нилээд маргаан үүсээд байх шиг байна. Шүүх хуралдааныг нээлттэй явуулах боломжгүй. Маш нууцын зэрэглэлтэй хэрэг учраас үүнийг шүүх шийдэхгүй. Засгийн газрын 115 дугаар тогтоолд энэ хэсгийн гээд жаахан хэсгийн тасдаж аваад олон нийтэд ил болгосон шүү дээ. Бусад 30 гаруй хавтаст хэрэг нууц хэвээрээ байгаа. Энэ хэргийн нууцыг ил болгох асуудлыг Тагнуулын ерөнхий газрын саналаар Засгийн газар шийдвэрлэх ёстой. Тэрнээс биш шүүхийн байгууллага шийдэхгүй. Тэгэхээр шүүхээс хамаарч энэ хэргийг хаалттай хэлэлцээд байгаа юм биш. С.Зориг агсны гэргий Б.Булган: -Би барагтаа юм ярьж болохгүй. Хурал эхэлсэн учраас дуусах ёстой. Одоо хойшилно гэж байхгүй. Тиймээс шийдэгдэх байх гэж бодож байна. Хэтэрхий олон хүн байна. Есөн хүн байна, тэдний өмгөөлөгч нар үг хэлнэ гэхээр өнөөдөртөө багтах болов уу. Би шүүх хуралд хохирогчоор оролцож байгаа. -Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа: -Энэ хэргийг Монголын ард түмэн бүгд мэдэж байгаа. Гадаадын хүний эрхийн байгууллагууд ч гэсэн энэ хэргийн талаар мэддэг боллоо.  Жирийн иргэнийг 100 хувь хэлмэгдүүлж, өчнөөн зодуур, нүдүүрийн арга хэрэглэлээ. Б.Хурц яахаараа ингэж зүтгээд байдаг хүн бэ.  Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг л түргэн суллахгүй бол одоо бие нь улам муудаж байна. Одоо дөрвөн жил боллоо шүү дээ. Сар болоод нэг удаа хүүтэйгээ уулздаг юм. Сүүлд 20-иод хоногийн өмнө хүүтэйгээ уулзсан. Би өнөөдрийн шүүх хурлыг үнэн зөв шийдэх байх гэж бодож байна. Би хохирогч хэдий ч шүүх хуралд орж чадахгүй, оруулахгүй байгаа. Яагаад оруулахгүй байгаа юм бэ. Өөрсдөө хуйвалдаан зохион байгуулах гээд ингэж байгаа юм болов уу гэж хардаж байна. Эх сурвалж: www.polit.mn
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

35 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

40 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

50 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

55 мин
Сурах бичигт сул тал бий юү?

“Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хү

1 цаг 0 мин
Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт

СЭЗИС-ийн НББ-ийн тэнхимийн ахлах багш, татварын мэргэшсэн зөвлөх Ч.Өнөржаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

1 цаг 5 мин
Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо

Парламент Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг эцэслэн батлав.  Монгол Улсын Ү

1 цаг 10 мин
Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

16 цаг 1 мин
“Х.Баттулгыг намын үндсэн дүрэмд заасны дагуу намаас яаралтай хасахыг шаардаж байна”

АН-ын "Эрх чөлөө төв"-өөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гишүүнээ

17 цаг 1 мин
"АН-ын дарга нарын ялыг наймаалцаж байхаар 1072 хувьцааны асуудлыг цэгцэл"

Сөрөг хүчин хийдэггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар иргэн Ч.Хажидмаа мэдээлэл өглөө. 

17 цаг 3 мин