Т.Төрмөнх: Үслэг эдлэлийн үйлдвэрийг сум бүрт байгуулах нөөц бий

2019-08-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Энэ удаагийн “Бизнес хөгжил” булангийн зочноор  ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрлэл судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Т.Төрмөнхийг урилаа.   -Ноос ноолуурын салбарыг хөгжүүлэх талаар голчлон яриад байна.  Гэвч арьс шир, тэр дундаа үслэг эдлэлийн салбар өдий болтол эн зэрэгцэхүйц хэмжээнд хүртлээ хөгжихгүй байна. Энэ талаар яриагаа эхэлье? - Малын арьс, шир, нэхий үнэгүйдээд байгааг бүгд мэддэг. Хонины нэхий гэхэд л өлөнтэйгөө 500, арьс шир 5-7 мянган төгрөгийн үнэтэй болсон.  Өнгөрсөн оны судалгаагаар Монгол Улс 80 сая толгой мал тоолуулсан. Тиймээс түүхий эдийн нөөц бололцоо хангалттай байна гэсэн үг. Харин малын түүхий эдээр үслэг эдлэл хийх нь харьцангуй ховор байдаг. Үслэг эдлэлийн эрэлт хэрэгцээ нь хот суурин газар гэхээсээ илүүтэйгээр хөдөө орон нутгийн иргэдэд их. Үслэг эдлэл хийхэд арьс ширийг гар аргаар боловсруулах нь хүндрэлтэй. Тиймээс иргэд түүхий эдээ хямд үнээр зардаг эсвэл хаядаг. Өөрөөр хэлбэл, түүхий эд болон хэрэглэгчид нь хөдөө орон нутагт байгаад байна. Тиймээс орон нутагт үслэг эдлэлийн жижиг дунд үйлдвэрүүдийг бий болгох нь чухал. Ноос ноолуурын салбар өдий хэмжээнд хөгжиж байгаа нь тоног төхөөрөмжтэй нь холбоотой. Харин Улаанбаатар хотод арьс ширний 30 гаруй үйлдвэр байгаагийн хоёрхон нь л нь үслэг эдлэлээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол үлдсэн нь савхин эдлэл хийдэг. Дээр хэлсэнчлэн эрэлтийн дийлэнх хэсэг нь орон нутагт байгаа учир тэнд үйлдвэрлэл хөгжүүлэхгүйгээр энэ байдал өөрчлөгдөхгүй байгаа юм. -Танай хүрээлэнгээс малын түүхий эдийг үр ашигтай болгох талаар үйлдвэр эрхлэгчдэд сургалт хийдэг юм билээ. Энэ талаар сонирхуулаач? -Манай хүрээлэнгээс 2001 онд боловсруулалтын машин зохион бүтээсэн. Энэ машин нь хурганы арьс, нэхий, шир зэргийг угаах дэвтээх, махлах, халимлах, тосыг нь авах, гандах, идээлэх, талхих, элдэх, хөрсийг нь зүлгэх зэрэг хүний үйл ажиллагааг хөнгөвчилсөн долоон төрлийн 11 дамжлагаар эцсийн бүтээгдэхүүн болох нэхий болон хурганы арьсыг бэлэн болгодог. Энэ технологийг ашиглавал орон нутагт нь Жижиг, дунд үйлдвэрлэл бий болгох, малчдыг үслэг эдлэлээр хангах боломж бий болж байгаа юм. Үүнийхээ дагуу арьс шир боловсруулах сонирхолтой иргэдэд төхөөрөмжтэй хэрхэн ажиллах, арьс ширээ яаж боловсруулах талаар сургалт зохион байгуулж сертификат олгож байна. -Жилд хичнээн иргэнд сургалт зохион байгуулдаг юм бол? -Манайх дан үслэг эдлэл боловсруулалтын чиглэлээрээ сургалт явуулдаг. Жилд дунджаар 10-13 хүн л сургалтад хамрагддаг. Энэ бол чамлалттай тоо. Уг нь үслэг эдлэлээр юм хийх сонирхолтой хүн бүрт манай үүд хаалга нээлттэй байдаг. -Тоног төхөөрөмжийн үнэ ханшийн хувьд ямар байдаг юм бэ? -Дээрх төхөөрөмжүүд нийлээд 23 сая төгрөгийн үнэтэй. Тоног төхөөрөмжүүд бүгд нийлж байж нэг үйлдвэр болдог. Гэхдээ манай тоног төхөөрөмжийг сонирхсон хувь хүн болон аж ахуй нэгж, аймаг, сумдад хэрэгтэй төхөөрөмжийг нэг бүрчэн зарж болно. Зээл тусламжийн хувьд манайх өөрөө төсвийн байгууллага учраас боломжгүй. Харин иргэд Сум хөгжүүлэх сан болон ЖДҮ-ээс зээл тусламж авах боломжтой. Хэрэв төр засгаас ЖДҮ-г дэмжээд өгвөл 360 суманд нэг нэг үйлдвэр байгуулаад арьс шир, үслэг эдлэлээ дотооддоо боловсруулах боломжтой болно. -Одоо ямар аймаг үслэг эдлэл хийх үйлдвэртэй болсон байгаа вэ? - Австралийн Элчин сайдын яамны санхүүжилтээр Өвөрхангай аймгийн “Ариун шунхлай” хоршоо аймгийн төв дээрээ үйл ажиллагаа явуулаад гурван жил болж байна. Мөн Багануур, Сэлэнгэ, Говь-Алтай аймгуудад манай тоног төхөөрөмжийг ашиглан үйл ажиллагаа явуулж байна. Мөн өнгөрсөн хавар буюу дөрөвдүгээр сард Увс, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймгуудын 11 суманд Дэлхийн ирвэс хамгаалах байгууллагын хүсэлтээр судалгаа хийсэн. Дэлхийн ирвэс хамгаалах байгууллага нь тухайн ирвэс байгаа газар, орон нутагт амьдарч байгаа иргэд малчидын амжиргааг сайжруулах зорилготой. Үүнийхээ хүрээнд Увс аймгийн Түргэн сум болон Ховд аймгийн Дарви сумдад үслэг эдлэлийн үйлдвэр бий болгохоор үйлдвэрийн тоног төхөөрөмж манайхаас захиалсан. Тавдугаар сард  тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгсөн. Одоо сум тус бүрийн хоёр хүн сургалтандаа хамрагдаад явж байна. -Тоног төхөөрөмжийн хүчин чадлын хувьд? -Энэ төхөөрөмж нь цагт арав гаруй хурганы арьс, болон 5-6 шир боловсруулах хүчин чадалтай. Иймээс өдөрт 120 ширхэг хурганы арьс боловсруулна гэсэн үг юм. Тоног төхөөрөмжийн хувьд эко, байгаль орчинд ээлтэй. Мөн үнийн хувьд хямд суралцахад хялбар технологи юм. -Эко талаас нь яривал? -Арьс ширний үйлдвэрүүд ус их ашигладаг бол тус төхөөрөмж нь ус бага ашигладаг. Мөн хог хаягдал багатай, хаягдал бүтээгдэхүүнээ дахин ашиглах боломжтой, тог цахилгаан бага хэрэглэдэгээрээ давуу талтай. -Танай хүрээлэн дээр хийгдэж байгаа бүтээгдэхүүний үнэ ханш ямар байна? -Манайх дээр боловсруулалт явагддаг. Нэг хурганы арьсыг 5000 төгрөгөөр боловсруулдаг. Бүтээгдэхүүний зах зээл дээрх хамгийн өндөр үнэтэй байгаа нь дэвсгэрийн зориулалттай үхрийн шир 500 мянган төгрөгийн үнэтэй байна. -Хүрээлэнгийнхээ үйл ажил­лагаа­наас танилцуулахгүй юу? -Манай хүрээлэн 1990 оноос өмнө буюу социализмын үед хөнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн зураг төслийн институт гээд 200 гаруй хүнтэй эрдэм шинжилгээ, судалгааны зураг төслийн байгууллага байсан. Түүний суурин дээр одоогийн Хөнгөн үйлдвэрлэл судалгаа, хөгжлийн хүрээлэнг байгуулсан. Дотроо гурван үндсэн хэсэгт хуваагдаж үйл ажиллагаа явуулдаг. Үүнд арьс шир, ноос ноолуур болон металл машин судлал. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.7  ЛХАГВА  №156  (6123)
Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Өчигдөр 18 цаг 01 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

Өчигдөр 14 цаг 14 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

Өчигдөр 13 цаг 59 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

Өчигдөр 13 цаг 52 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Өчигдөр 13 цаг 42 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Өчигдөр 09 цаг 06 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

Өчигдөр 07 цаг 45 мин