Мустафа Шентоп: Урал-Алтайн хэлний бүлгийн улс орнууд хамтран ажиллана

2019-07-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп өчигдөр манай улсад айлчлан ирлээ. Түүнийг УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй албаны хүмүүс угтан авч хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Тиймээс Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп энэ удаагийн айлчлалдаа нэлээд ач холбогдол өгч байна. Өчигдөр хоёр орны  Их хурлын дарга нар уулзаж, эхний хэлэлцээг хийлээ.  Парламентын хамтын ажиллагааг хөгжүүлэх, нийгэм эдийн засаг, иргэний нисэх, аялал жуулчлал тэргүүтэй олон салбарт хамтрах талаар санал солилцсон байна. Тухайлбал хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагааг дэмжих, Орхоны хөндийн аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэхэд хоёр орны зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахаар тогтлоо. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар Турк улсын туршлага, ноу-хау, ололт амжилтаас Монголд нэвтрүүлэх, хоёр орны бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр санал солилцсон байна. Айлчлалын хүрээнд  УИХ-ын дарга Г.Занданшатар, Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп нар мөн өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр  УИХ-ын дарга Г.Занданшатар “ Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн шугамаар  монголд 600 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Турк, Монгол хоёр улс санаачилж Урал-Алтайн хэлний бүлгийн улс орнуудын парламентын хамтын ажиллагааны санаачилгыг дэвшүүлж ажиллана.  Манай хоёр орны хэл, соёл, түүх, угсаа гарлын язгуур ойролцоо байдагт тулгуурлаж байгаа юм” гэлээ. Харин Мустафа Шентоп “ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буйдаа баяртай байна. Олон мянганы улбаатай түүх, соёлын уламжлалт харилцаанд тулгуурлан Бүгд Найрамдах Турк Улс болон Монгол Улсын харилцаа хамтын ажиллагааг бүх салбарт хамгийн дээд төвшинд хүргэх чин хүсэлтэй буй бөгөөд хоёр орны төрийн дээд байгууллагууд, Засгийн газрууд эв санаа нэгтэй байгаад баяртай байна. Урал-Алтайн хэлний бүлгийн улс орнуудын парламентын хамтын ажиллагааны санаачилгыг ойрын хугацаанд эхлүүлнэ. Хоёр улсын харилцаанд эдийн засгийн салбарын харилцаа чухал нөлөөтэй. Одоогоор хоёр улс эдийн засгийн харилцааны бололцоогоо бүрэн ашиглаж чадахгүй байгаа. Цаашид худалдааны эргэлтийг олон зуун сая ам.долларт хүргэх зорилт тавиад байгаа” гэв. Түүнчлэн  Турк, Монголын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх нэг гарц бол “Туркиш-Эйрлайнс” компанийн өдөр тутмын шууд нислэгүүд гэж үзэж байна. Тиймээс “Туркиш-Эйрлайнс” компанийн зорчигчдын тоог нэмэгдүүлэх талаар санал солилцсон  байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.30  МЯГМАР  №150  (6117)  
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

25 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

59 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

1 цаг 21 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

1 цаг 42 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

1 цаг 59 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

2 цаг 15 мин
Н.Алтанхуяг: Цэцийн хууль морин дэл дээгүүр явчихвий

Н.Алтанхуяг: Цэцийн хууль морин дэл дээгүүр явчихвий

4 цаг 13 мин
Ройтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ

Ройтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ

5 цаг 44 мин
Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Энэ долоо хоногт дэлхий дахинаа болсон үйл явдлын нэг нь Газын зурвастай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс нэн даруй гал зогсоох тогтоолыг баталж чадлаа. Түүнчлэн өнгөрсөн баасан гарагт Москва хотноо болсон зэвсэгт халдлагын дараа улс орнууд ОХУ руу иргэдээ зорчихгүй байхыг анхааруулсаар байна.

8 цаг 18 мин
Сошиал орчинд ёс зүйтэй мэдээлэхийг уриаллаа

Бодит байдлыг сурвалжлан мэдээлэхдээ хэн нэгнийг ялгаварлан гадуурхаж, хэвшмэл ойлголтын золиос болгохгүй байх нь хэвлэл мэдээллийн мэргэжлийн ёс зүйн зарчим билээ. Иймд, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид жендэрийн тэгш эрхийг хангах чиглэлд манлайлж, хариуцлагаа дээшлүүлж ажиллах шаардлага сонгууль хаяанд ирсэн энэ үед чухал болоод байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ёс зүйтэй нийтлэл, нэвтрүүлэг түгээхийг уриалж байдаг “Хэвлэл мэдээллийн зөвлөл”, Их британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран “Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь” сэдэвт симпозиумыг өчигдөр зохион байгуулав. 

8 цаг 28 мин