“Уяхан замбуу тивийн наран” наадмыг Д.Доржсүрэн найруулж байна

2019-07-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Ирэх наймдугаар сарын 9-11-ний өдөр Дундговь аймаг, “Их газрын чулуу”-ны Задгай театрт болох “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадмыг зохион байгуулахаар болжээ.  “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадмын ерөнхий зураачаар соёлын гавьяат зүтгэлтэн, зураач П.Цэгмид, ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төв халхын дуулалт жүжгийн театрын дарга Д.Доржсүрэн ажиллаж байна. Д.Доржсүрэн 1987 онд Мандалговь хотын Улсын тэргүүний 10 жилийн сургуулийг төгсч, улмаар Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангийг дүүргэн, төрөлх Дундговь аймагтаа ирж, ажил амьдралын гараагаа эхэлснээс хойш 30 гаруй жил хөдөө орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллаж байгаа билээ. Тэрээр энэ удаа  “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадмаар  олон түмэнтэйгээ уулзах гэж байна.  Зорин очсон хэн бүхний сэтгэл, оюуныг баясгах тус наадам  олон сонирхолтой үзүүлбэрээр хөтөлбөрөө боловсруулсан аж. Тухайлбал, наадмын эхний өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай уртын дууч Намжилын Норовбанзадын төрсөн бууц “Сүүдэртийн улаан овоо” хэмээх газарт босгох гэрэлт хөшөөний нээлт болох бол “Мөнх тэнгэртээ өргөх дуун цацал” 3000 уртын дуучид, морин хуурчдын хүндэтгэлийн тоглолт, айрагны баяр, “Уран үгсийн чуулган” яруу найргийн цэнгүүн, “Монгол хувцас” загварын шоу тоглолт, Дундговь нутгаас төрөн гарсан урлаг соёлын алдартнуудын нэгдсэн тоглолт болно. Эх сурвалж:www.polit.mn   
Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

1 цаг 35 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

1 цаг 58 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

1 цаг 58 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

1 цаг 59 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

3 цаг 11 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

3 цаг 45 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

4 цаг 7 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

4 цаг 28 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

4 цаг 45 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

5 цаг 1 мин