Төсвийн зардал төрийн албан хаагчдын цалингаас бус тооноос болж өсчээ

2019-06-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Ц.МЯГМАРБАЯР Дэлхийн банк өнөөдөр/06.24/ Монгол Улсын төсвийн зардалын тойм судалгааг танилцуулав. Өнгөрсөн жилүүдийн эдийн засаг, төсвийн орлого нэмэгдүүлэх боломж, төсвийн зардал, түүний үр ашиг, зарим гол салбар, тэтгэврийн сан, төсвийн институцтэй холбоотой асуудлын хүрээнд судалж, зөвлөмжөө боловсруулсан байна. Үүнээс төсөвтэй холбоотой институтын асуудал анхаарал татаж байв. Түүнчлэн Монголын эдийн засгийн өсөлт уул уурхайгаас хэт хамааралтай байгаа нь мөчлөгийг дагасан төсвийн тэлэлтийг бий болгосон. 1990-2004 онд манай эдийн засаг уул уурхайгаас 44 хувийн хамааралтай байсан бол 2018 онд 72 хувь болж өссөн. Энэ хамаарал нь төсвийн зардал болон санхүүжилтыг  их хэмжээгээр нэмэгдүүлсэн. Урсгал зардал дотроо хөрөнгийн зардал нэлээн өндөр төвшинд өссөн нь төсвийн зардалын тэлэлтийг бий болгосон.Төсвийн орлогод голлон нөлөөлөх татварын хувь хэмжээ бусад ижил эдийн засагтай оронтой харьцуулахад бага төвшинд байна. Тиймээс том, жижиг компанид  татварыг  ялгамжтай тогтоох,татварын бааз суурийг бэхжүүлэх шаардлагатай байгааг  тус банкны ахлах эдийн засагч Жийн Паскаль Н.Нrany зөвлөсөн юм. Мөн хүн бүхэнд хүрсэн өрийн дарамтгүй эдийн засгийн өсөлтийг бий болгох хэрэгтэйг онцолж байна. Сүүлийн жилүүдэд төсвийн зардал бусад орнуудтай  харьцуулахад өндөр байв. Энэ нь цалингийн өсөлтөөс бус төрийн албан хаагчдын тооны өсөлтөөс голлон шалтгаалсан гэлээ. Боловсрол, эрүүл мэндийн салбарт өртөг өндөр тоног төхөөрөмжийн зардал их байсан бол сургалтын материалын зардал бага байсан аж. Засгийн газраас хэрэгжүүлсэн төсвийн тогтвортой байдлыг сэргээх, төсөвт бүтцийн реформ хийх, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх эдийн засгийн төрөлжилтөд чиглэсэн арга хэмжээнийн үр дүнд төсвийн гадуурх зарцуулалт зогссон. “Нэмбэл- Хас” зарчмыг хэрэгжүүлснээр УИХ-ын төсвийн зардлыг өсгөдөг байдал буурсан. Мөн цалинг царцааж, хөрөнгө оруулалтыг эрэмбэлэхэд анхаарч орлогоо өсгөх арга хэмжээнүүд үр дүнгээ өгсөнг хэллээ. Цаашид эдийн засгийн өсөлттэй байгаа давуу талаа ашиглан  шинэтгэлийн үйл явцыг тууштай хэрэгжүүлэх. 2017,2018 онд хуримтлуулсан хөрөнгийг өрөө барагдуулахад зарцуулж, эдийн засгаа төрөлжүүлэх нь уул уурхайгаас хэт хамааралтай эмзэг эдийн засгийг аварна хэмээн зөллөв. Эх сурвалж:www.polit.mn
Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

5 цаг 10 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

5 цаг 34 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

5 цаг 34 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

5 цаг 35 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

6 цаг 46 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

7 цаг 20 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

7 цаг 42 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

8 цаг 3 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

8 цаг 20 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

8 цаг 36 мин