Зээлдэгчид арилжааны банкыг шүүхэд өгөхөө мэдэгдлээ

2019-06-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
П.ДОЛГОРСҮРЭН Өнөөдөр Зээлдэгчдийн холбоо, зээлтэй иргэд хамтран арилжааны банк, ББСБ-уудын эсрэг хэвлэлийн бага хурлыг “Үндэсний мэдээллийн төв”-д зохион байгууллаа.  Тэдний дуу хоолойгоо нэгтгэх гол шалтгаан нь төр эдийн засгийг зохицуулах үүргээ биелүүлэлгүй 30 жил болсонтой холбоотой хэмээн Зээлдэгчдийн холбооны тэргүүн З.Солонго хэлэв. Мөн зээлдэгчдийн холбооноос арилжааны банк болон ББСБ-ууд зээлийн хүүг бууруулах, үйлчилгээний хууль бус мөлжлөг явуулахаа зогсоох шаардлагыг хүргүүлнэ. Хэрэв уг асуудлыг шийдвэрлэж өгөхгүй бол тэмцэгчид дараагийн алхамд шилжиж жагсаал зохион байгуулж шинээр үүссэн нөхцөл байдлыг үндэслэн банк болон ББСБ-уудыг шүүхэд өгч, зээлдэгчдийн зээлийг шилжүүлнэ гэдгээ ч онцолж байлаа. Сүүлийн жилүүдэд банк хоорондын шилжүүлгийн хураамж, мессеж үйлчилгээ, интернет банк зэрэг шинэ үйлчилгээ гаргаж иргэдээс боловсон аргаар дээрэм хийж байна. Жишээлбэл: Нэг хүн өдөрт дундажаар таван гүйлгээ хийлээ гэж бодоход 500 төгрөгийн хураамж төлнө. Энэ нь сард 15000, жилд доод тал нь 180000 болж байна. Үүнийг хаан банкны хоёр сая үйлчлүүлэгчид үржүүлэхэд 360 тэрбум төгрөг болно. Иймээс ард иргэд болоод аж ахуйн нэгж хамтран эсэргүүцлээ илэрхийлж байна. Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны мэдээнээс үзэхэд, арилжааны банкны зээлийн хүү дундажаар жилийн 25 хувь, ББСБ 38.4 хувь,хадгаламж зээлийн хоршоо 34.8 хувь, ломбард 42 хувьтай байна. Монголд өнөөдөр үйл ажиллагаа явуулж 14 арилжааны банк, 539 ББСБ байна. Тухайлбал, арилжааны банк740000 гаруй, ББСБ 234000 зээлдэгчтэй. Зээлийн хүүг бууруулах гол арга бол инфляцыг бууруулах, төгрөгийн ханшийг тогтвортой барих явдал юм. Эх сурвалж: www.polit.mn
Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

42 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

4 цаг 30 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

4 цаг 44 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

4 цаг 52 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

5 цаг 2 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

9 цаг 8 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

9 цаг 8 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

9 цаг 38 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

10 цаг 59 мин