“Цагаан захтан”-уудын хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар цагаадсаар байна

2019-06-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна өчигдөр салбарын сайдыг эсэргүүцсэн зурагттай жагсаал болов. Жагсагчдын тавьж буй нэг шаардлага нь  хөөн хэлэлцэх хугацааг богиносгож, цагаан захтнуудад боломж олгож буй Ц.Нямдорж сайдыг огцрох ёстой гэж үзэж байв. Үнэхээр нийгэмд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал шүүмжлэл дагуулаад байна.  Саяхан гэхэд Улсын Дээд шүүхийн Практик судлалын хэлтсээс улсын хэмжээнд анхан шатны шүүхээр 2016-2018 онд шийдвэрлэсэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах,  өгөх  гэмт хэргээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон гэмт хэргийн талаарх судалгааг хийжээ. Ингэхэд тухайн төрлийн есөн хэргийн 29 хүнийг цагаатгажээ. Мөн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, өгөх гэмт хэрэгт шалгагдсан 21 хүнд холбогдох хэргийг шүүх хэрэгсэхгүй болгосон байна. Үүний үндэслэлийг нарийвчлан судлахад 10 хүнийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр, найман хүнийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, нэг хүнийг нэмэлт нотлох баримтыг цуглуулах ажиллагааг хийсэн боловч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ. Түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хоёр хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна. Хөөн хэлэлцэх хугацааг богиносгосон нь цагаан захтнуудад хэргээ цагаатгах боломж олгож байна гэдэг нь үүнээс харагдаж байна.  Хамгийн сүүлд гэхэд 2017 онд МХЕГ-ын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, Хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын байцаагчид улсын хилээр түргэн муудах хүнсний зүйл оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг дарамталж 700 гаруй сая төгрөгийн авлига авсан гэх хэрэг гарч байлаа. Тэдний гэрт нэгжлэг хийхэд 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70 мянган юан бэлнээр гарч ирсэн юм. Энэ бол нотлох баримт хангалттай авлигын том хэрэг байлаа. Гэтэл хэргийг мөрдөн байцаалтын шатанд шалгаж байна, прокурорт шилжүүллээ, нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа гэх мэтээр хугацаа хожиж явсаар анхны шатны шүүхэд очсон ч хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргав. Удалгүй энэ үндэслэлээр Хөгжлийн банкнаас хууль бусаар зээл авсан 1.3 их наядын гэх хэрэг, “хүргэн” Г.Дэнзэн буюу тэрбумын тендерийн хэрэг, “Эрдэнэт” үйлдвэрийг “Стандарт” банкинд барьцаалж зээл авсан 110 сая ам.долларын хэргүүд цагаадахаар хүлээгдэж байна даа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.12  ЛХАГВА  №119  (6086)
уө
Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

10 цаг 13 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

10 цаг 40 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

10 цаг 43 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

10 цаг 46 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

10 цаг 50 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

11 цаг 7 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

17 цаг 15 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

17 цаг 20 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

17 цаг 26 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

17 цаг 36 мин