Протокол-2: Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлт ба гишүүдийн байр, суурь

2019-05-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн /05.29/ хуралдаанаар  Оюутолгой төслийн хэрэгжилтийг шалгасан УИХ дахь ажлын хэсгийн дүгнэлтийг  хэлэлцлээ. Энэ үеэр ажлын хэсгийн дүгнэлт юу өгүүлэв, УИХ-ын гишүүд,  Оюутолгойн талынхан чухам юу хэлэв.   Дэлгэрэнгүй протоколыг хүргэе.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 10 гаруй жилийн бид буруу замаар будаа тээчихлээ

-Монголын тал анхны хөрөнгө оруулалтаа нөхмөгц 51 хувьд хүргэнэ гэсэн. Гэтэл одоо эзэмшиж байгаа 34 хувиа ч өрөнд алдлаа шүү дээ.  500 гаруй сая төгрөгийн хүү төлөх нь. 10 гаруй жилийн бид буруу замаар будаа тээчихлээ шүү дээ. Дэд ажлын хэсгийн нөхөд арай дэндүү байна. Ямар ч асуудал тавиад "Рио-тинто” -гийнхон хүлээж авахгүй байна л гээд сууж байх юм. Олигтой хариулт ч өгсөнгүй. Засгийн газрын нийгэмд шударга ёс тогтооё, Монголчууд баялагийнхаа эзэн байя гэж байгаа бол Оюутолгойгоос энэ уриалгаа эхэлмээр байна. УИХ-аар асуудлыг ярихад Ч.Улаан сайдын ахалсан лобби бүлэг хаачив аа.  Бид 2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар оруулж ирэхэд 8-9 гишүүн тэмцэж байгаад 67 дугаар тогтоолыг баталж байсан. Өндөр хүүтэй зээлээр биш 34 хувиа үнэ төлбөргүй авах тогтоол шүү дээ. Төсөл ашиглалтад орсноор 4-5 жилийн дотор анхны хөрөнгө оруулалтаа бүрэн хэмжээгээр нөхнө. 10 жилийн дотор Монголын талын хувь 50 хувьд хүрнэ гэж тогтоол баталсан. Гэтэл тал еэвэнгийн үлгэр болчихлоо.

УИХ-ын гишүүн Л.Болд:Монголчууд эрхээ хамгаалах цаг болсон

-Оюутолгойн А лицензийг 2003-12-31 нд бүх хүмүүс баярлаж байхад хулгайгаар олгосон. Анхнаасаа хууль бусаар олгосон. Монголын ард түмэн, улс төрчид бүх эрх мэдлээсээ татгалзаж олгосон. Б.Фрийдланд гэж Канадын иргэний өмч болсон. Дараа жил нь болсон олон улсын хурал дээр тэр хүн очоод "Би Монгол улсад Грекийн нутаг дэвсгэрээс том нутагтай болсон. Монголд хүн байхгүй, сул газар шороо л бий” гэж мэдэгдсэн шүү дээ. Монголчууд эрхээ хамгаалах цаг болсон.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Хөрөнгө оруулагч талтайгаа хэлэлцээ хийх санал тавьсан уу?

-Сангийн яам, Уул уурхайн яам хөрөнгө оруулагч талтайгаа гэрээний талаар ширээний хоёр талд сууя гэсэн санал тавьсан уу. Тавьсан бол саналыг яаж хүлээж авсан бэ. Монголын тал 34 хувийг зээлээр эзэмшээд зээлд нь хүү төлж нэг тэрбум ам.долларын өрөнд орлоо гэдгийг ихэнх гишүүн хэлж байна. Заавал манайх 34 хувийг эзэмшихгүйгээр нэг мөсөн хувийг нь ч  ялыг нь үүрүүлээд эрдэс баялгаа гаргах тал дээр нь бүх татвараа тодорхой болгоод авбал манайх хувь эзэмшсэнээс илүүтэй ашиг хүртэх боломж байгаа эсэх талаар судалж үзсэн үү. Мөнгөн урсгалыг барих тал дээр ямар бодлого баримталж байна вэ. Ажлын хэсэг:-Гэрээ хэлэлцээрийн тухайд анхны хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх асуудал нэлээд түвэгтэй гэж үзэж байгаа. Далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээний тухайд Хууль зүйн дэд ажлын хэсэг  нэлээд ажилласан. Сангийн яамны хувьд санхүүгийн тооцооллуудыг хийж үзэхэд зээлийн хүнд их хэмжээний хүү бодогдож байгаа учраас төслийн үр ашгийг бууруулж байна гэж үзэж байгаа. Зээлийн хүүг бууруулах тал дээр хөрөнгө оруулагч талтай нэлээд ярилцаж үзсэн ч үр дүнд хүрээгүй. Саналыг  та нарын түвшинд шийдэхгүй гэдгийг хэлсэн.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: 34 хувийн өр нэмэгдээд  тэрбум ам.долларт хүрч байгаа

-Монгол Улс Оюутолгой төслийн 34 хувийг эзэмшдэг. Тийм байтал ямар бүтээгдэхүүнийг хэдээр борлуулаад байна вэ гэдгийг Засгийн газар яагаад мэдэж чаддаггүй юм бэ.  Монгол Улс хүртэж буй үр ашгаа хүлээж байгаа үүрэгтэйгээ харьцуулж тооцох боломжгүй байгаа юм бэ. Мөн 34 хувийн өр нэмэгдсээр  одоо бараг нэг тэрбум ам.долларт хүрч байгаа. Яагаад бид энэ хэмжээний өрөнд ороод байна вэ гэдгээ зээлийн гэрээнүүдийг хүү, төлбөртэй нь авч танилцаж болдоггүй юм бэ. Монголын талын ТУЗ-ийн гишүүдээр дамжуулж яагаад авч болдоггүй юм. Бүтээгдэхүүн борлуулах гэрээг авч чадаагүй, тооцоолол нь байхгүй. 2015 оны ТЭЗҮ-г ашиглахад боловсруулсан санхүүгийн моделийг өгөөгүй. Мөн 2016 оны ТЭЗҮ-д үндэслэсэн тооцоо 2018 оны тоо үзүүлэлтүүдээр шинэчлэгдсэн санхүүгийн моделийг ирүүлсэн. Гэтэл 2016 оны ТЭЗҮ-г албан ёсоор хүлээлгэн өгөөгүй байгаа. Ийм нөхцөл байдлыг яаж засах вэ.Ус ашиглаж байгаа. Секундэд 870 литр усыг шахаж байсан одоо секундэд 915 литр болж нэмэгдүүлсэн. Үүний үндэслэл нь юу юм бэ. Цаашид усны төлбөр, нөөцөө яаж тогтоох юм.

"Оюутолгой-н ТУЗ-ийн гишүүн Ц.Түмэнцогт: Борлуулалтын гэрээг үзүүлэхэд худалдааны нууц гэж бий

-Зээлийн гэрээ нууж хаах зүйлгүй. Бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлийн үнээр борлуулж байгаа. Борлуулалтын гэрээг үзүүлэхэд худалдааны нууц гэсэн асуудлаар эмзэг байдаг юм билээ. Гэхдээ бид гишүүдийн хүсэлтийн дагуу тус гэрээг үзүүлсэн. Ажлын хэсэг: -Санхүүгийн моделийн тухайд үр, ашгийн  тооцоо, зээлийн хүүгийн өр, өгөөж зэрэг энэ бүх тооцоог хийхийн тулд санхүүгийн моделийг өөрийнхөө хүрээнд гаргаж, тооцоо хийж байсан. Хөрөнгө оруулагч талд санхүүгийн тооцоо хийдэг моделио өгөөч гэдэг хүсэлтийг тавьж байгаа. Бидэнд нэг хувилбараа өгсөн. Тэр хувилбараар санхүүгийн тооцоог хийж гаргасныг ажлын хэсгийн тайланд дурдагдсан. Хоёр талаасаа санхүүгийн нэг модель дээр ажиллаж хоёр талаасаа хүлээн зөвшөөрсөн тооцоо хийгдээгүй. Оюутолгой компани 2003-2005 онуудад усны эрэл хайгуул хийсэн. 2007 онд  секундэд 870 литр байхаар усны нөөцөө тогтоосон. 2015 онд нэмэлт усны хайгуул хийж 918 литр болгож секундэд тогтоосон.  Оюутолгой компани Ханбогд сумын усны хангамжийг сайжруулах зорилгоор Бургасны гол, Сайрын худагт хайгуул хийсэн.  Ханбогд сумын 13 мянган хүн амыг хангах зорилгоор секундэд 22 литр усны нөөцийг тогтоосон. Усны нөөц эрдэс хатуулаг өндөртэй гарсан. Тухайн компанийн хөрөнгө оруулалтаар усны нөөцийг цэвэршүүлэх үйлдвэр байгуулан ашиглалтад оруулсан. Усны төлбөрийн тухайд Засгийн газрын 2013 оны 326, 317 тогтоолын дагуу усны төлбөрийг төлдөг. Жилдээ 16-17 сая метр куб орчим усыг ашиглаж байгаа. Үүний төлбөрт өнгөрсөн жилийн байдлаар 17 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн  Д.Тэрбишдагва: ТЭЗҮ-г батлаагүй байж хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурчихсан

-Эхнээсээ ТЭЗҮ-гээ батлаагүй байж хөрөнгө оруулалтын гэрээнд 2009 онд гарын үсэг зурчихсан. Дараа нь ТЭЗҮ оруулж ирсэнээр алдаанууд гарч эхэлсэн. Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөгөөр ТЭЗҮ-ийг заавал баримтлах баримт бичиг биш гээд өөрчлөлт оруулчихсан. Монгочлууд бид өөрсдөө санаатай юм уу санамсаргүйгээр алдаа гаргасан байна шүү дээ” гэлээ.

УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал: Яах аргагүй ТЭЗҮ дээр асуудалтай байсан

-Яах аргагүй ТЭЗҮ дээр асуудалтай байсан. 2015 есдүгээр сарын 15-ны өдрийн Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар ТЭЗҮ-г хүлээж авахад алдаа гарсан. Манай талаас санхүүгийн моделио дутуу үнэлсэн алдаа бий. Энэ онд Эрдэс баялагийн зөвлөлөөр дахин хэлэлцүүлнэ. Энэ зөвлөл чадвартай боловсон хүчнээр хангагдсан байх шаардлагатай. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Тухайн үеийн гэрээ байгуулсан улс төрчид эх орноосоо урвасан гэрээ байгуулжээ.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Орж ирээгүй хөрөнгөд эрүүгийн хэрэг үүсгээд шалгагдаж байгаа гэж ойлгосон

- Анхны хөрөнгө оруулалтын гэрээ, 2009 оны нэмэлт гэрээнд  илүү их анхаарал тавьж ярьж ирсэн. Хамгийн анх “Рио-Тинто” компаниас орж ирэхээс өмнөх зургаан тэрбум ам.долларын тал нь орж ирсэн гэдэг асуудал яригддаг. Орж ирээгүй хөрөнгөд эрүүгийн хэрэг үүсгээд шалгагдаж байгаа гэж сонссон. Төслийн одоогийн явц байдлыг үнэлэхдээ гадна, дотоод тал гэхгүйгээр бүх л хүчин нөлөөллийг авч үзэж дүгнэх нь зөв.  Асуудлыг илүү өргөн хүрээнд хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа. Нууцын чанартай хоёр материал бий. Санхүүжилтийн өртгүүд өндөр байгаа нь бидний үр өгөөжид нөлөөлөөд байна гэдэг энэ бүгдийг гаргахад тооцооллын хувьд нарийн гаргасан дүгнэлт Засгийн газрын материал дотор байгаа. Эх сурвалж:www.polit.mn     
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

1 цаг 44 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

9 цаг 13 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

10 цаг 4 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

10 цаг 11 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

10 цаг 24 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

10 цаг 46 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

15 цаг 10 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

15 цаг 15 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

15 цаг 25 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

15 цаг 30 мин