Протокол-1: Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлт ба гишүүдийн байр, суурь

2019-05-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН
Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн /05.29/ хуралдаанаар  Оюутолгой төслийн хэрэгжилтийг шалгасан УИХ дахь ажлын хэсгийн дүгнэлтийг  хэлэлцлээ. Энэ үеэр ажлын хэсгийн дүгнэлт юу өгүүлэв, УИХ-ын гишүүд,  Оюутолгойн талынхан чухам юу хэлэв.   Дэлгэрэнгүй протоколыг хүргэе.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:  Бид "Рио-тинто-той хэлэлцээ хийх ёстой

-Оюутолгой төсөлд бидэнд засаж залруулах алдаа их байна. Зөвхөн энэ төсөл ч биш цаашдаа, бусад төсөлд анхаарах асуудал байна.  Cая 2019 оны дөрөвдүгээр сарын 24-нд TRQ-ийн гол хувьцаа эзэмшигч "Sailing Stones"  компани бусад жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ хамтаар Рио Тинтод хандаж мэдэгдэл гаргасан “Бид Оюутолгой төслөөс ашиг хүртэнэ гэж хүлээгээд үр дүнгүй олон жил боллоо. ТУЗ-д нь ч тэр, гүйцэтгэх засаглалд нь ч тэр Рио Тинто дангаар шийдвэр гаргаж бидний эрх ашиг зөрчигдлөө. Энэ дэлхийн хэмжээний орд юм бол энэ компани дэлхийн хэмжээний компанийн засагалалтай байх ёстой. Одоо эсэргүүцэхээс өөр аргагүй боллоо” гэсэн байгаа. Тэгэхээр Зөвхөн Монгол Улсын Засгийн газар хувь нийлүүлэгч Рио Тинтод хууртагдсан биш энэ төсөлд шууд бусаар хөрөнгө оруулсан гаднын хөрөнгө оруулагчид хүртэл энэ компанийн засаглалыг сайжруулах, ногдол ашиг, үр өгөөжийн төлөө дуугарч эхэлж байна. Энэ бол бид Оюутолгой төсөлд дахиж хэлэлцээ хийж ширээний ард суух ёстой байгаагийн бодит жишээ. Хоёр тал хэлэлцээрийн ширээний ард суух ёстой.  Рио-Тинто компани саяхан гаргасан мэдэгдэлдээ гэрээний нэг ч өгүүлбэр, таслалыг өөрчлөхгүй гэж мэдэгдсэн нь тэдэнд нэг үг, үсэг ямар үнэ цэнэтэй байдаг вэ гэдгийг харуулж байна гэж ойлгосон. Бид хэлэлцээрт орох ёстой. Энэ бол бизнесийн зарчим. Үүнд “Рио-Тинто” компани эмзэглэх шаардлага байхгүй. Төсөл 60-100 жил үргэлжилнэ.  Харилцан ашигтай болгох арга хэмжээг Засгийн газраас авах ёстой.

 УИХ-ын дэд дарга  Л.Энх-Амгалан: "Рио Тинто” монголчуудын толгой дээр гараад суучихсан байна

-Оюутолгойн гэрээ байгуулагдахад нийт өртөг 4,1 тэрбум доллар байсан бол өнөөдөр 14,6 тэрбум ам.доллар болж дөрөв дахин өссөн. Монголын талыг Оюутолгойн төсөлд төлөөлж байгаа нөхдүүд 2048 онд Монгол Улс эхний ашгаа хүртэнэ гэж яаж хэлж чадаж байна аа. 35 жилийн дараа үр ашгаа хүртэх төсөлд хөрөнгө оруулдаг, хувьцаа эзэмшигч болдог тэнэг хүн гэж байдаг юм уу. "Рио Тинто” бол үнэхээр монголчуудын толгой дээр гараад суучихсан байна. Хөрөнгө оруулчихаад, хувьцаа эзэмшигчээ өрөнд оруулдаг төсөл гэж байх ёсгүй. Оюутолгойн ирээдүйн орлого 118 тэрбум доллар гэж тооцсон байдаг. Гэтэл тухайн үед зэсийн үнэ 4400 ам.доллар байсан. Одоо үнэ өсөөд 6200 ам.доллар байгаа. Яагаад зах зээлийн бодит үнийн тоогоо Монголын тал засч янзлаад "Рио Тинто"-той хэлэлцээрийн ширээний ард сууж болохгүй байгаа юм бэ. Бизнес бол байнгын хэлэлцээрийн үр дүн дээр л явагддаг. Бид 10 жил энэ мэт боломжоо алдлаа. Зөвхөн Оюутолгойг хангах цахилгаан станцаа барьж чадаагүйн улмаас 400 сая ам.доллараа алдчихаад сууж байна. Бид өдөр бүр ард түмэндээ хайртай гэж ярьдаг. Гэтэл ард түмнийхээ хүртэх ёстой үр өгөөж, хувьцааг, хувь эзэмшдэг төслийг ийм байдалд хүргэсэн УИХ-д сууж байгаадаа ичиж байна. Гэрээг үр ашигтай болгох олон хувилбар байгаа ч яагаад УИХ-д нэг ч удаа танилцуулдаггүй юм бэ. Би долоон жил УИХ-д суухдаа нэг ч хувилбар оруулж ирснийг санахгүй байна. Монголын талын 34 хувийг төлөөлж байгаа нөхөд өө. 2048 он гэхэд энэ орд чинь ашиглагдаад дуусчих юм биш биз дээ. Энийгээ хэлж чадахгүй сууж байдаг, ийм хариуцлагагүй байж болохгүй ээ. Зэсээ дагаж гардаг алт, мөнгө бусад дагалдах баялгийн тоо хэмжээ, тооцоо судалгааг хийж чадахгүй, хэлж чадахгүй ийм өрөвдөлтэй байж болохгүй.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:“Рио-Тинто” хөрөнгө оруулагч бус мөнгө хүүлэгч юм байна

 -“Рио Тинто” компани менежментийн ашиг 2017 онд 133 сая ам.доллар, мөн өртөг дэх мэргэжлийн үйлчилгээ гээд 69 сая ам.доллар, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү нь 470 сая ам.доллар байгаа юм. “Рио-Тинто”-гийн авч буй ашиг 2017 оны байдлаар 744  сая ам.доллар, Монголынх 175 сая ам.доллар. Ийм л харьцангуй байна. “Рио-Тинто” хөрөнгө оруулагч компани бус харин мөнгө хүүлэгч компани байна. Бид энэ компанийг хөрөнгө оруулагч гэж дөвийлгөх  ч хэрэггүй. Монгол Улс о өрөнд орж байна. 2021 он гэхэд Монгол улс Риотинтод 18,6 тэрбум долларын төлөгдөөгүй өр төлбөртэй болно. Хүүнд 8,6 тэрбум доллар өгөх болно.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Гэрээг цуцлах үндэслэл зөндөө л байна

-Оюутолгойн орд бол алт зэсний орд. 1500 тонн алттай. "Бороо гоулд” 50 тн алттай бол 30 ширхэг Бороо гоулдаа бид алдаж байхад зүв зүгээр дуугай суугаад байх юм. Риотинто зээлдэгч үү. Хөрөнгө оруулагч уу. Зээлд төлж байгаа мөнгө нь манайд төлж байгаа татвараас их байгаа. 2015 онд 166 тэрбум, 2017 онд 47 тэрбум, 2018 онд 18 тэрбум төлж байна. Менежментийн баг ашигтай ажиллахын төлөө ажилладаг байтал зардлыг өсгөж ажилладаг баг гэж дэлхий дээр байхгүй. Гэрээг цуцлах үндэслэл зөндөө л байна. Бид эргэж ярих ёстой. Эрдэнэт шиг 100 000 хүн тэжээчихээд том ярих ёстой. Зурагтаар техник хэрэгсэл л харуулах юм. Бид тэр техникээр яах юм бэ. Бидний баялагийг хурдан авч явах гэж байна шүү дээ. Толгой компанийхаа оффисын гадаад зардлыг ч Оюутолгой компаниар төлүүлдэг юм байна.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Бид хамаг баялагаа алдчихаад яагаад ширээний ард суухгүй байгаа юм бэ? 

-Ажлын хэсэг 300 гаруй хуудас материал гаргасан. Таван дэд ажлын хэсгүүдийн гаргасан таван том тусдаа материал ч бий. Эрдэмтэн судлаачдын гаргасан нь ч бий. Одоо бид нэгтгэсэн 40 гаруй хуудас материалтай л танилцлаа. Бид ямартаа ч дүгнэлтээ гаргалаа. ЭЗБХ-ны дарга цаашид яах, чиглэл өгөхөө шийднэ биз. УИХ-ын тогтоол гаргах юм уу, Засгийн газарт чиглэл өгөх юм уу. Гэхдээ энэ гэрээг ширээний ард сууж ярилцах ёстой гэсэн байр суурьтай байна. Ким Трамп хоёр хүртэл цөмийн зэвсгээр дайтах гэж байгаад ширээний ард суугаад ойлголцоо биз дээ. Бид хамаг баялагаа алдчихаад яагаад ширээний ард суухгүй байгаа юм бэ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:Ашиг хүртэх нь битгий хэл өрөнд орж байна

-Манай улсын ганц том нөөц шүү дээ. Аль аль талынхаа эрх ашгийг хамгаалж, хадгалах хэрэгтэй. ТЭЗҮ-г хамгийн түрүүнд зөв гаргаж ирэх ёстой. Жил болгон дүгнэлт нь өөрчлөгдөөд байх юм. 2013 оны гүйцэтгэлээр анхны хөрөнгө оруулалт 6,3 болж нэмэгдсэн байна. Анх 5,3 байсан шүү дээ. Ингээд өөрчлөгдөөд байх юм уу. 2039 онд нэг тэрбум долларын өрөнд орох магадлалтай гэсэн дүгнэлт гарчээ. Гэтэл анхны гэрээгээр бид 2039 онд ашгаа авах ёстой гэж байсан. Ашиг хүртэх нь битгий хэл харин ч өрөнд орох нь л дээ

"Оюутолгой-н ТУЗ-ийн гишүүн Ц.Түмэнцогт:2038 оноос ногдол ашгаа хүртэж эхэлнэ 

-Өнөөдрийн байдлаар Оюутолгой ХХК гурван эх үүсвэрээс 12 тэрбум 460 сая ам. долларын санхүүжилт авсан байна. Хувь нийлүүлэгчдийн  зээлээр таван тэрбум 11 сая ам. доллар, хувьцааны санхүүжилтээр гурван тэрбум 12 сая ам. доллар, төслийн санхүүжилт буюу далд уурхайн бүтээн байгуулалт, гуравдагч этгээдийн зээлээс дөрвөн тэрбум 340 сая ам. долларын санхүүжилт авсан. Өнөөдрийн байдлаар гүний уурхайн бүтээн байгуулалтад 9 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. 2022 он гэхэд гүний уурхайн бүтээн байгуулалт дуусахад 12 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ. 2022 оноос гүнийн уурхайн бүтээн байгуулалт ашиглалтад орсноор үйл ажиллагаа явуулж эхлээд 2029 он гэхэд ашигтай ажиллаж эхэлнэ. Үндсэн зээлээ хувьцаа эзэмшигчид төлж дуусаад 2038 оноос ногдол ашгаа хүртэж эхэлнэ гэж тооцоолсон. Эх сурвалж:www.polit.mn 
Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

2 цаг 17 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

2 цаг 41 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

2 цаг 41 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

2 цаг 42 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

3 цаг 53 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

4 цаг 27 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

4 цаг 49 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

5 цаг 10 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

5 цаг 27 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

5 цаг 43 мин