Хүүхдийн ардын урлагийн их наадам болно

2019-05-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД “Монгол туургатны урлагийн өв сан”  ТББ-аас  “дэлхийн  Монгол туургатан хүүхдийн  ардын урлагийн их наадам”-ыг хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус сангийн тэргүүн О. Лхагважав “Энэ наадмыг зохион байгуулснаар мартагдаж байгаа үндэсний соёл бахархал,нүүдэлчдийн соёл урлагийг сэргээх зорилготой. Тиймээс үүнийгээ  эргэн сануулах, сэргээх, дэмжих, хүүхдүүдэд түгээн дэлгэрүүлэх, үндэснийхээ өв соёлоор бахархах үзэлтэй болгохын тулд энэ наадмыг зохион байгуулж байна гэв. Тэрээр “Энэ наадамд Монгол Улс,Өвөрмонгол,Буриад, Халимаг,Тува болон бусад улсад суурьшсан монгол туургатан иргэдийн төлөөлөл оролцоно.Тухайлбал, Өвөрмонголоос 200 гаруй хүүхэд оролцохоор болсон. Энэ асуудлаар ОХУ-ын Элчин сайдын яаманд хүлээн авч уулзаж холбогдох бүх байгууллагатай нь холбож өгсөн гэв. Тиймээс Буриад руу явж холбогдох хүмүүстэй уулзахаар болсон гэж ярилаа. Харин наадамд оролцох хүүхдүүдийг тусгай шалгуураар шалгаруулах удирдамжийг хот болон орон нутгийн  соёл урлагийн газруудад хүргүүлсэн байгаа. Учир .нь олон улсын хэмжээний наадам болж өргөжиж байна.  Тиймээс цаашид оролцох хүүхдүүдийг анхан болон дараагийн шатны тэмцээнд оролцуулан шалгаруулна гэж бодож байгаа юм байна. Буриад, Монгол, Тува, Өвөрмонгол 500 гаруй хүүхэд энэ наадамд оролцоно гэж таамаглаж байгаа аж. Харин оролцохоор ирэх  бусад монгол туургатны хүүхдүүдийг Улаанбаатар хоттой ойрхон байгалийн үзэсгэлэнт газруудаар аялуулж, амраахаар төлөвлөсөн. Энэ наадам нь долдугаар сарын  22,23 нд “Улаанбаатар чуулга”-ын байранд болно. Наадмыг  Монгол Улсын Засгийн газрын  хэрэгжүүлэгч  агентлаг соёл, урлагийн газар, Өвөрмонголын “Одон” телевиз”, Алсү нөхөд” ХХК, “Color music” дуу бичлэгийн студи, “Sound  of Mongolia production”, “Уран бүтээлийн Соёмбо” нэгдэл  гэсэн байгууллага дэмжин хамтран ажиллаж байна.  Хэвлэлийн хуралд “Монгол туургатан урлагийн өв сан” ТББ-ын ТУЗ-ын зөвлөлийн гишүүн П.Сүхдамба,ӨМӨЗО-ын дуучин,Монгол Улсын СУИС-ын урлаг судлалын докторант Б.Анар, ӨМӨЗО-ын Улаанцав аймгийн Олон улсын Морин хуурын боловсролын төвийн захирал  Т.Өргөн, “Соёмбо” уран бүтээлийн нэгдлийн гүйцэтгэх захирал, “Түмэн эх чуулга”-ын дуучин С. Нэргүй нар оролцлоо. Эх сурвалж: www.polit.mn
Дэлхийн цирк Мөрөөдөл биелсэн Мөсөн өргөөнд

Саяхан, AIC Степпе Арена буюу Мөсөн Өргөөнд  “Дэлхий цирк, Монголд” оло

2 цаг 10 мин
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны нэгдүгээр улирл

2 цаг 20 мин
Гадаад дахь "Монгол"-оос мэдээлж байна

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улс

2 цаг 25 мин
Б.Дэлгэрсайхан: Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар  Хот, тосгоны эрхзүйн байдлын

2 цаг 30 мин
Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна.

2 цаг 40 мин
Р.Энхтайван: Экологийн коридор байгуулахаар судалгаа хийж байна

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайвантай ярилцлаа.

2 цаг 45 мин
50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Хоттой малаа авч үлдэхийн тулд халаасан дахь хамгаа барсан малчид “Ноолуурын үнэ өсөөсэй”

2 цаг 50 мин
Урсула фон дер Ляйений өвөө СС-ийн генерал байгаагүй

Европын комиссын даргын өвөө, эмээ нь нацистууд, Адольф Гитлерийг д

17 цаг 0 мин