Н.Удвал: Хүүхэд хамгаалалд хүсэл зориг л дутаж байна

2019-05-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА МАХН-ын эмэгтэйчүүд  “Хүчирхийлэлгүй Монголын төлөө” нэгдэж буйгаа мэдэгдлээ. Монгол Улс хүчирхийллийг өөгшүүлдгийн нэг тод жишээ нь Хэнтий аймгийн нөхөн сонгуультай холбож тайлбарлалаа. Тодруулбал, хүчингийн хэрэгт холбогдож УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөөд байгаа Д.Гантулгын тойрог төрд төлөөлөлгүй болоод удаж байгаа юм. УИХ-аас өнгөрсөн намар тус тойрогт нөхөн сонгууль явуулах шийдвэр гаргасан ч Үндсэн хуулийн цэц цуцалсан бол дахин ирэх сарын 30-нд нөхөн сонгууль явуулахаар болсон. Гэтэл дахин Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж энэ удаагийн нөхөн сонгуулийг хойшлуулах, бүр цуцлахыг санаархаж байгааг эсэргүүцэж байгаагаа МАХН-ын эмэгтэй гишүүд мэдэгдлээ. МАХН-ын Гүйцэтгэх товчооны гаргасан шаардлагад   явуулж, тус тойргийн сонгогчдыг УИХ-д төлөөлөлтэй болгохыг шаардав. Уг шаардлагад “Өнгөрсөн оны есдүгээр сард болохоор товлогдсон нөхөн сонгуулийг МАН-ынхан хойшлуулж, сонгогчдын эрх ашгийг хохироосон. Мөн энэ оны зургаадугаар сард товлогдсон нөхөн сонгуулийг МАН-ынхан хойшлуулах, бүр сонгууль явуулахгүй байх арга хэмжээ авч байна. Тэр ч бүү хэл хүчингийн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын бүрэн эрхийг сэргээх асуудал ч яригдаж эхэллээ. Эмэгтэй хүн хүчирхийлсэн Д.Гантулгыг МАН илт хамгаалж байна. Тиймээс МАХН-ын эмэгтэйчүүдийн байгууллага энэхүү бусармаг явдалтай эвлэрэхгүй гэдгээ мэдэгдэж байна” гэжээ. Энэ талаар МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Н.Удвал “Хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг тэмцэхэд бодлого, хөрөнгө хангалттай бий. Зөвхөн улс төрийн хүсэл зориг, сэтгэл зүрх дутагдаж байна. Энэ хүчирхийлэл явсаар байгаад өнөөдөр улс төрийн хүчирхийлэл болж хувирлаа.Эмэгтэй хүнийг хүчирхийлээд, өөрөө тэрийгээ хүлээн зөвшөөрөөд, чөлөөлөгдсөн хүнийг өнөөдөр хамгаалаад явж байгаа нь хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийлэлтэй тэмцэх ямар ч хүсэл зориггүй гэдгээ харуулж байна. Тиймээс манай намын эмэгтэйчүүдийн холбоо охид, эмэгтэйчүүдээ хамгаалъя, хөвгүүдээ боловсруулъя гэж уриалж байна” гэлээ. Харин УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ “Охид, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл өнөөдөр гамшгийн хэмжээнд хүрээд байна. 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын эзэмшдэг зочид буудалд үйлдэгдсэн. Тийм хэрэг гарчихаад байхад яагаад тэр зочид буудалд ажиллаж байсан хүмүүс хариуцлагаас мултрав. Яагаад УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад хүчиндүүлсэн эмэгтэйн буруу болж хоцордог юм. Тиймээс гамшгийн хэмжээнд хүрсэн энэ үзэгдлийн бид хамтын хүчээр даван туулах хэрэгтэй байна” гэв. Эх сурвалж: www.polit.mn
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

6 цаг 10 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

13 цаг 39 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

14 цаг 30 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

14 цаг 37 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

14 цаг 51 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

15 цаг 13 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

19 цаг 36 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

19 цаг 41 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

19 цаг 51 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

19 цаг 56 мин