Б.Пүрэвдорж: Оюутолгойн гэрээг шалгуулахгүй гэсэн хар хүч байгаа юм уу

2019-05-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /05.06/  хуралдаанаар Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнг улираан томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.  Үүний дараа Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ. Ингээд Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.  Үүний дараа Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томилох асуудлыг хэлэлцсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: - Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа Оюутолгойн гэрээг шалгахад саад учирч байна.  Аудит хийх сэдвээс гэрээний асуудлыг хасч баталсан.  УИХ-д энэ гэрээнд шалгалт хийлгэхгүй гэсэн хар хүч байна гэжээ.  УИХ дарга Г.Занданшатар,  Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн та нар хариулж өгнө үү. Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн: - Аудитын байгууллагын төлөвлөгөөг манай байнгын хороо баталдаг.   Оюутолгойтой холбоотой  шалгалтын төлөвлөгөө орж ирсэн.  Тэрийг нь бид батлаад явуулсан.  Харин төсөв нь долоон тэрбум байсан учраас Засгийн газраас зарим асуудлыг хассан зүйл бий гэсэн тайлбар өглөө. Ингээд Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томилохыг 92.3 хувийн саналаар дэмжив. Эх сурвалж:www.polit.mn   
ЭЦА: Их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй дөрвөн хүнийг яллагдагчаар татах хүсэлт өгсөн

ЭЦА: Их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй дөрвөн хүнийг яллагдагчаар татах хүсэлт өгсөн

3 цаг 53 мин
Б.Энхбаяр: Манай нам нэг хүний өмч биш, би нэр дэвшинэ

Б.Энхбаяр: Манай нам нэг хүний өмч биш, би нэр дэвшинэ

4 цаг 12 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

5 цаг 22 мин
Сингапурын Ерөнхий сайд Ли Сиен Лун 20 жилийн дараа албан тушаалаасаа огцорлоо

Ерөнхий сайд Ли Сиен Лун ирэх сарын 15-нд албан тушаалаасаа огцрохоор болсон юм.

7 цаг 54 мин
Ж.Нарантунгалаг: Дасгалжуулагч тамирчинтай адилхан хэмжээнд өөрийгөө бэлдэх хэрэгтэй

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн дугаарын зочноор Гавьяат тамирч

11 цаг 57 мин
Дэлхийн хамгийн өндөр IQ-тай олны танил хүмүүс

Дэлхийн хамгийн өндөр IQ-тай олны танил хүмүүсийн талаарх мэдээллийг хүргэе.  

13 цаг 52 мин
Сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулах талаар сургалт, мэдээлэл хийв

​​​​​​​Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боло

14 цаг 2 мин
Г.Гэрэл: МҮОНРТ олон нийтэд шинэчлэлийн бодлогоо танилцуулах цаг болсон

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

14 цаг 27 мин
“Мэдээллийг ил тод хуваалцах нь хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлнэ”

Эдийн засагт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд Дэлхийн банк хөрөнгө

14 цаг 37 мин
“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна

Канадад өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн Фейсбүүк платформд мэдээний линк

14 цаг 42 мин