“Game of thrones” цувралын Night King "Сити”-ийн тайзнаа

2019-05-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР СИТИ их сургуулийн бүрэлдэхүүн "Барилга Архитектур - Дизайны сургууль”, "Гоо сайхны сургууль”-ийн хамтарсан төгсөх курсийн оюутнуудын дунд зохион байгуулагддаг  "Graduation show-2019” энэ сарын нэгний өдөр “Сити” их сургуулийн байранд тусгайлан зассан тайзнаа ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Уг шоу нь Гоо сайхан, Хувцас дизайн, График дизайн, Архитектур, Интерьер дизайны төгсгөх курсийн оюутнууд оюутнууд юу сурснаа тайлагнан харуулсан, шилдэг бүтээлүүд  мөн урлагийн тоглолт болдог томоохон хэмжээний шоу юм. 2010 оноос хойш жил бүр уламжлал болон ес дэх жилдээ зохион байгуулагддаг энэ шоунд хувцас дизайны ангийн оюутнуудын хийсэн бүтээлээс “Хаврын гоёл 2019” наадамд оролцох загварын эхний шатны сонгон шалгаруулалт, мөн ажил олгогчдод өөрсдийн бүтээлээ танилцуулдгаараа онцлогтой юм.  Нийтдээ 100 гаруй оюутан өөрийн шилдэг бүтээлүүдээ танилцууллаа. “Барилга- Архетиктур, Интерьэр дизайн”-ы сургуулийн захирал Д.Отгонзаяа  “Манай сургууль “Хаврын гоёл” наадмаас гурван удаа шилдгийн шилдэг сургуулиар шалгарч байсан. Мөн тэргүүн дэд “Гран-При” шагналыг дөрвөн жил дарааллан оюутнууд маань  авч байсан. Багшлах боловсон хүчний хувьд манай багш нар Итали, ОХУ, БНХУ-д суралцан, мэргэжил дээшлүүлсэн чадварлаг багш нар байдаг. Хувцас дизайнаас гадна компьютер-график дизайны ангийн  оюутнууд  ШУТИС- аас жил бүр зохион байгуулагддаг “Алтан- хулгана” наадамд хийсэн бүтээл, анимэйшнээрээ сүүлийн хоёр жил дарааллан тэргүүн дэд байрын шагналыг түүчээдэг, авьяаслаг оюутнуудтай. Мөн манай сургалтын хөтөлбөр хүүхдийн тоонд биш, сургалтын чанарт анхаарч, чадварлаг оюутнуудыг бэлтгэхийг эрмэлздэг” гэж хэллээ. Мэргэжлийн нүүр хувиргалтын төрлөөр “Яг түүн шиг” шоуны нүүр хувиргалтыг гурав дахь жилдээ хийж гүйцэтгэж байсан Make-up артистийн дөрөвдүгээр курсийн оюутан Э.Янжинлхам, Сити их сургуулийн кино дэлгэцийн  тусгай эффектийн багш Г. Хос-Эрдэнэ нар хамтран сүүлийн үед дэлхийн үзэгчдыг байлдан дагуулаад байгаа “Game of thrones” цувралын Night King-ийг хоёр жанжинтай нь хамт бүтээн, түүнчлэн  make-up артистуудын төгсөх ангийн оюутнуудын гайхам бүтээлүүдээр дүүрэн бүрэн хэмжээний шоу болж өндөрлөсөн юм. Уг шоунд уран сэтгэмжийн төрлөөр оролцож буй үсчин стилистийн дөрөвдүгээр ангийн оюутан Б.Цэгмид  “Үсчин стилист”, “нүүр хувиргалт”- аар суралцаж буй хүүхдүүдийн төсөөллийн чадвар өндөр хөгжсөн байдаг.Миний хувьд  хоёр модел дээр өөрийн уран сэтгэмжийн чадвараа бүрэн харуулж чадсан гэж бодож байна. Энэхүү шоунд оролцож байгаа маань маш нэр төрийн хэрэг юм.  Мөн манай сургуулийн төгсөх ангийн оюутнуудын хийсэн бүтээлүүд нь үнэхээр гайхалтай болсон бөгөөд маш ширүүхэн өрсөлдөж байна”гэлээ. Шилдэг интерьер дизайн төрөлд “Интерьэр дизайн”-ы дөрөвдүгээр ангийн оюутан Цолмон, Шилдэг анимейшн төрөлд “Компютер график дизайн”-ы  гуравдугаар ангийн оюутан Энх-Амгалан, Шилдэг авангард хувцас төрөлд  “Хувцас дизайн”-ы нэгдүгээр  ангийн оюутнууд маань тус тус шалгарлаа. Мөн тус наадмын хамгийн том шагнал болох "Шилдэг сургууль” цом хүртсэн бахдам амжилтаар дүүрэн болж өндөрлөлөө. Эх сурвалж: www.polit.mn
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

1 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

23 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

4 цаг 46 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

4 цаг 51 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

5 цаг 1 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

5 цаг 6 мин
Сурах бичигт сул тал бий юү?

“Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хү

5 цаг 11 мин
Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт

СЭЗИС-ийн НББ-ийн тэнхимийн ахлах багш, татварын мэргэшсэн зөвлөх Ч.Өнөржаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

5 цаг 16 мин
Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо

Парламент Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг эцэслэн батлав.  Монгол Улсын Ү

5 цаг 21 мин
Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

20 цаг 12 мин