“АлтанБумба Санхүүгийн Нэгдэл” нь “Сайн засаглал” хөтөлбөрт нэгдэнэ

2019-05-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР Давуу эрхийн хувьцааг анх удаа зах зээлд гаргаж буй “Алтан Бумба Санхүүгийн Нэгдэл” нь“Компанийн засаглалын үндэсний зөвлөл”- өөс /КЗҮЗ/ хэрэгжүүлж буй “Сайнзасаглал” хөтөлбөрт хамрагдаж үйл ажиллагаагаа ил тод, шудрага олон улсын стандартад нийцүүлэн явуулахаар болжээ. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд  “Алтан Бумба Санхүүгийн Нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэдалай, КЗҮЗ-ийн дарга Д.Ганбаяр нар гарын үсэг зурсан юм. “Алтан Бумба Санхүүгийн Нэгдэл” барьцаат зээлийн үйлчилгээг тогтмол үзүүлж ирсэн ба “Дэлгэрэн үржих капитал ББСБ”-г take over хийсэн юм байна. Цаашид  санхүүгийн зах зээлд тогтвортой үйл ажиллагаа явуулах үүднээс компанийн хуулийн дагуу давуу эрхийн хувьцаа гаргах нь ашигтай аж.Тиймээс засаглалаа сайжруулж, комплаенс нэвтрүүлэх шилжилтийг тус нэгдэл ийнхүү КЗҮЗ-тэй хамтарч хэрэгжүүлэхээр болсон байна. Одоогоор 27 давуу эрхийн хувьцаа, 2 энгийн хувьцаа эзэмшигчтэй болж шилжилтийн үйл явц 20 хувьтай байгаа аж.Цаашид тус нэгдэл зуун хувь давуу эрхийн хувьцаа руу шилжиж байгаа бөгөөд одоогоор гурван зуун тавин дотоод хөрөнгө оруулагчдаас  хоёр зуу гаруй нь ногдол ашиг, хөрөнгө оруулалтаа авсан байгаа,хэмээнтус Нэгдэлийн захирал Ч.Эрдэнэдалай ярьж байна. Давуу эрхийн хувьцаа гаргаж, хөрөнгө босгосноор хөрөнгө оруулагч сар, улирал, жил тутамд ногдол ашиг тараадгаараа энгийн хувьцаанаас ялгаатай юм.Өөрөөр хэлбэл, банкны хадгаламж эзэмшигчтэй ижилгэж хэлж болно.Тус Нэгдэлд энгийн хоёр хувьцааэ зэмшигчийн нөөц хөрөнгө таван зуун сая төгрөг.Одоогоор ногдол ашиг авахгүйгээр зээлийн багцаа өсгөхөөр ажиллаж байгаа аж. Давуу эрхийн хувьцааны нийт хөрөнгө ойролцоогоор 5.6 тэрбум төгрөг юм.Тус Нэгдэлд хөрөнгө оруулалт хийж, давуу эрхийн хувьцаа эзэмшигч болсноор  тогтмол ногдол ашиг хүртэх боломжтой. Иймээс хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг баталгаажуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор  комплаенс буюу сайн засаглалыг  нэвтрүүлэх болсон нь бусад ижил төрлийн үйл ажиллагаа байгууллагад үлгэр жишээ үзүүлэхүйц үйл явдал болж байна. Эх сурвалж:www.polit.mn  
ЭЦА: Их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй дөрвөн хүнийг яллагдагчаар татах хүсэлт өгсөн

ЭЦА: Их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй дөрвөн хүнийг яллагдагчаар татах хүсэлт өгсөн

5 цаг 4 мин
Б.Энхбаяр: Манай нам нэг хүний өмч биш, би нэр дэвшинэ

Б.Энхбаяр: Манай нам нэг хүний өмч биш, би нэр дэвшинэ

5 цаг 23 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

6 цаг 33 мин
Сингапурын Ерөнхий сайд Ли Сиен Лун 20 жилийн дараа албан тушаалаасаа огцорлоо

Ерөнхий сайд Ли Сиен Лун ирэх сарын 15-нд албан тушаалаасаа огцрохоор болсон юм.

9 цаг 5 мин
Ж.Нарантунгалаг: Дасгалжуулагч тамирчинтай адилхан хэмжээнд өөрийгөө бэлдэх хэрэгтэй

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн дугаарын зочноор Гавьяат тамирч

13 цаг 8 мин
Дэлхийн хамгийн өндөр IQ-тай олны танил хүмүүс

Дэлхийн хамгийн өндөр IQ-тай олны танил хүмүүсийн талаарх мэдээллийг хүргэе.  

15 цаг 3 мин
Сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулах талаар сургалт, мэдээлэл хийв

​​​​​​​Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боло

15 цаг 13 мин
Г.Гэрэл: МҮОНРТ олон нийтэд шинэчлэлийн бодлогоо танилцуулах цаг болсон

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

15 цаг 38 мин
“Мэдээллийг ил тод хуваалцах нь хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлнэ”

Эдийн засагт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд Дэлхийн банк хөрөнгө

15 цаг 48 мин
“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна

Канадад өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн Фейсбүүк платформд мэдээний линк

15 цаг 53 мин