С.САРУУЛ
Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан салбарынхандаа үүрэг чиглэл өгчээ. Төв, орон нутгийн прокурорын газрын нийт прокурор, ажилтнуудад Прокурорын байгууллагын өмнө тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга зам, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулсан байна. Мөн дээд шатны прокуроруудын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх талаар албан даалгавар гаргажээ. Уг даалгаварт прокурор, ажилтнуудын ажлын хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх, ялангуяа эрүүдэн шүүх аливаа хэлбэрийг гаргахгүй байхад прокурорын хяналтыг чиглүүлж ажиллахыг даалгасан байна. Түүнчлэн прокурорын байгууллага олон нийттэй харилцах, үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй болгон ажиллах чиглэл өгчээ.
Эх сурвалж: www.polit.mn
Дээд шатны прокуроруудын хариуцлагыг дээшлүүлэх албан даалгавар гаргажээ
2019-04-30
Нийтэлсэн: Админ
 1 мин