Зөрчлийн хуулийг эргэн харахыг хүсэв

2019-04-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Сүхбаатарын талбай дээр өчигдөр Монголын  жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооноос  “Хамтын хүч, хамтын амжилт”   уриатай эв нэгдлийн цуглааныг хоёр дахь удаагаа зохион байгуулав. Бид өөрсдөө хийх боломжтой зүйлүүд дээр төрөөс хууль эрх зүйн хүрээнд таатай орчин бүрдүүлэхэд зарим нэг амьдралд нийцэхгүй байгаа хуулийн заалтыг засч залруулахад төртэй  хамтарч ажиллая, биднийг дэмжээч гэсэн зорилгоор энэ жагсаалыг зохион байгууллаа” гэж тус холбооны ерөнхийлөгч Д.Нарантуяа хэлсэн юм. Жижиг худалдаа эрхлэгч 204 мянган  иргэн байгаагийн 70 орчим нь жижиглэнгийн худалдаа эрхлэгчид буюу дэлгүүрийн худалдаа эрхэлдэг хүмүүс байна. Тэд бизнес хийхэд хууль эрх зүйн хүрээнд 30 гаруй хүндрэл байна гэв. Цуглаанаар эдгээр асуудлаас  тулгамдсан таван асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүсч байгаагаа илэрхийлэв.  Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ш.Цэцэгмаа “Өдөр тутам зээлээ төлөхөөр ажиллаж байдаг бидэнд  нэгдүгээрт, банкны өндөр хүүтэй зээлийн хүүг бууруулах. Хоёрдугаарт, гурван хуульд өөрчлөлт оруулах саналтай. Учир нь манайх өнөөдөр худалдааны бие даасан хуульгүй. Тиймээс энэ салбарт холбоотой  50 гаруй хуулиас түүвэрлэсэн 100 заалтыг нэгтгэж  худалдаачид өдөр тутамдаа мөрдөж байх  хууль гаргаж өгөх. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулиар өндөр торгууль ногдуулдаг. Үүнийг эргэж харах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр Тамхины  хяналтын тухай хууль, цагдаа хүчний байгууллагынханыг тэтгэдэг хэрэгсэл болж  хэрэгжиж буйг шүүмжилсэн. Уг цуглаанд нийслэлийн худалдаачин оролцжээ.  Ховд аймгийн жижиглэнгийн худалдаа эрхлэгч Ц энэ үеэр ярихдаа “ Би “Витсамо” компанийн боовыг 1950 төгрөгөөр авч аймгийн төвийнхөө дэлгүүрт 2550 төгрөгөөр борлуулдаг.  Хадгалах хугацаа долоо хоног учраас Улаанбаатараас аймгийн төвд хүргэх хүртэл гурав хоног, дэлгүүрийнхээ лангуун дээр тавитал дор хаяж  нэг хоног, зарагдах явцад хугацаа нь дуусдаг гэнэ.Өөрөөр хэлбэл дөнгөж долоо дахь өдрийн өглөө ганц хоёрхон үлдсэн байсныг Мэргэжлийн хяналтын байцаагч хугацаа хэтэрсэн гэдгээр 500 мянган төгрөгийн торгууль тавьдаг. Торгуулиа гурав хоногийн дотор төлөөгүй бол Прокурорын байгуулагад шилжүүлдэг. Гэтэл тэр малаа зараад аймгийн төвд жижиг дэлгүүр худалдан авахдаа банкнаас тал мөнгийг нь  зээлээр авсан . Дээр нь хүүхдийн сургалтын төлбөрийн зээлтэй. Түүнчлэн өдөрт 150-250 мянган төгрөгийн орлоготой дэлгүүр арван уут боов борлуулсны төлөө торгуулж, хэрэгтэн болж байна гэсэн юм. Мөн сум болгонд  сургууль, цэцэрлэг, соёлын төв, Засаг даргын Тамгын газар, дэлгүүр зэрэг нь нэг дороо байрладаг. Гэтэл Тамхины хяналтын тухай хуулиар сургууль, цэцэрлэгээс 500 метрээс хол зайд тамхи зарах цэгийн зөвшөөрөл олгодог. Гэвч энэ хууль  хөдөө суманд хэрэгжих үндэслэлгүй. Харин ч Цагдаа, хуулийнхан тамхи худалдаалах цэгийн зөвшөөрөл өгөх нэрийн дор авлига авдаг. Тэднийг тэтгэдэг хэрэгсэл энэ хуулиар бий болсон гэж байлаа. Энэ мэт хуулиа өөрчилж бидэнд бизнес хийх боломж олгож өгөхийг тэд хүслээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

5 цаг 26 мин
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн

5 цаг 26 мин
Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэли

5 цаг 26 мин
О.Батнайрамдал: Оюу толгойн далд уурхайн асуудлаар Рио Тинто АНУ-ын санд 138.75 сая доллар төлөхөөр тохирч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч

5 цаг 26 мин
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

19 цаг 25 мин
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

19 цаг 28 мин
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

20 цаг 21 мин
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

Өчигдөр 06 цаг 00 мин
МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

Уржигдар 17 цаг 12 мин