Т.САЙХАН
Монгол цэргийн нэгдсэн холбооны анхдугаар их хурал өнөөдөр/04.04/ боллоо. Энэ хурлаар тус холбооны тэргүүнээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг төлөөлөгчдийн олонхын саналаар сонголоо. Монгол цэргийн нэгдсэн холбооны тэргүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Би офицер болсноороо бахархдаг. Цэрэгт очиж, дарга захирагч нараар удирдуулж, эр хүн төлөвшиж чадсандаа баярлаж явдаг. Өдий зэрэгтэй ажиллаж амьдарч, төр улсдаа хүчин зүтгэж яваагийн буян бол миний төгссөн цэргийн сургууль, намайг хүмүүжүүлсэн эрдэмтэн багш нар, генерал офицер та бүхэн. Та бүхэн бол Монгол Улсын илд бамбай. Илдний ир, иш хоёрыг ялгаж чаддаг хүмүүс. Эх орон, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал газар нутгийн бүрэн бүтэн байдал гэж юу байдгийг та бүхэн өөрсдийнхөө цусаар, хөлсөөр мэдэрсэн хүмүүс. Тиймээс эх орны үнэ цэнийг бусдад хэлж сургах эрхэм үүрэгтэй хүмүүс гэж боддог” гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn
"Монгол цэргийн нэгдсэн холбоо”-г Ерөнхий сайд У.Хүрэлсүх удирдана
2019-04-04
Нийтэлсэн: Админ
 1 мин