Афганистаны талаар хэлэлцэнэ

2019-03-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД АНУ-ын тусгай төлөөлөгч Залмай Халилзад өнөөдөр Вашингтонд ОХУ, БНХАУ, Европын холбооны төлөөлөгчидтэй уулзана. Энэ үеэр Афганистанд энхтайван тогтоох үйл явцын талаар хэлэлцэнэ гэж тус улсын Төрийн департамент гаргасан мэдэгдэлдээ дурдсан байна. Мэдэгдэлд “Афганистан дахь АНУ-ын тусгай төлөөлөгч, Элчин сайд Залмай Халилзад, ОХУ-ын Замир Кабулов, БНХАУ-ын Дэн Ижун, Европын холбооны төлөөлөгч Роланд Кобиа нарыг Вашингтоны Төрийн департаментын байранд хүлээн авч уулзсан” гэж бичжээ. Мөн Афганистанд энхтайван тогтоох үйл явцыг дэмжиж байгаа олон улсын дэмжлэг, талууд энэ дайныг зогсоохын тулд гүйцэтгэж чадах үүрэг, одоог хүртэл хийсэн энхтайвны хэлэлцээрийн үйл явцын талаар хэлэлцсэн гэж нэмж дурдсан байна. Харин Замир Кабулов “ОХУ АНУ-ын зүгээс Талибан хөдөлгөөний удирдагчидтай саяхан хийсэн хэлэлцээрийн үр дүнгийн талаар сонсоно гэж найдаж байгаагаа “Спутник” агентлагт ярьжээ. Афганистан дахь мөргөлдөөний гол нэг оролцогч Талибан хөдөлгөөнийхөн, АНУ-ын эрх баригчдын хооронд болсон түүхэн уулзалт өнгөрсөн сарын сүүлээр Катарын нийслэл Доха хотод эхэлсэн юм. Мөн энэ сарын дундуур талууд тус улсын Засгийн газрын зэвсэгт хүчнийг 18 жил дэмжиж ирсэн АНУ-ыг цэргээ Афганистнаас татах тухай төслийг хэрэгжүүлсэн байна. Түүнээс гадна Москва Афганистаны тухай зөвлөгөө өгчээ. Харин өнгөрсөн сарын эхээр Кабулын төлөөлөгчид оролцоогүй ч Москвад Афганистаны төлөөлөгчид уулзсан аж. Учир нь Талибаны удирдагчид АНУ-ын хүүхэлдэй гэж  үздэг Афганистаны эрх баригчидтай  шууд хэлэлцээр хийхээс татгалзсан байна. Энэ сард өмнө нь ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “АНУ болон Талибаны хөдөлгөөний хооронд хийж байгаа хэлэлцээрийг тус улсын Афганистан дахь тусгай төлөөлөгч ахалж байгаа. Түүнээс гадна ОХУ-ын Гадаад хэргийн сайд Игорь Моргулов, Замир Кабуловтой байнга уулздаг” гэв. Тэрээр тэмцэлдэхээ больж, энэ дайныг дуусгахын тулд афганчуудыг үндэсний хэмжээнд хэлэлцээр хийж эхлэхэд нь туслахын тул хүчээ нэгтгэх нь сайн зүйл болохыг онцолжээ. Эх сурвалж: www.polit.mn
Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

3 цаг 44 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

4 цаг 7 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

4 цаг 8 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

4 цаг 8 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

5 цаг 20 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

5 цаг 54 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

6 цаг 16 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

6 цаг 37 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

6 цаг 54 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

7 цаг 10 мин