Ц.Нямдорж: С.Зоригийн хэрэгтэй холбогдсон хүмүүсийг эрүүдэн шүүсэн

2019-03-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнөөдөр /2018.03.21/ мэдээлэл хийж, уучлал гуйлаа. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгаж байсан цагдаа, тагнуул, прокурорын хамтарсан ажлын хэсэг хууль бус арга хэрэглэж, хэрэгтэй холбогдсон хүмүүсийг эрүүдэн шүүсэн гэдгийг сайд Ц.Нямдорж хүлээн зөвшөөрч, Монголын хуулийн байгууллагынхан 1937 оны аргыг хэрэглэсэн байна, үүгийг системээр нь өөрчлөх хэрэгтэй гэдгийг онцлов. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах явцад хууль хяналтын байгууллагуудын хууль бус ажиллагааны талаар Ц.Нямдорж сайд хэлэхдээ “С.Зоригийн амь нас хохирсон хэрэгтэй холбогдуулан эрүүдэн шүүлт явагдсан.  1937 оныбүхаргыгхэрэглэсэн.Тагнуулын хоёр ажилтан хоригдсон. Шийдвэр гүйцэтгэл дээр тагнуулаас тавигдаад энэ бүх ажиллагааг зохион байгуулахад гар бие оролцсон нэг хүн бас хоригдсон.Би сайдын ажлаа хүлээж авангуутаа нэг хүнийг ажлаас нь халсан юм. Тагнуулын хүн яахаараа шийдвэр гүйцэтгэлд ажиллаж байдаг юм бэгээд явуулж байсан.Энэ хүнийг одоо шалгаж байгаа, цаашлаад ч үргэлжилнэ. Би тэр хоёр ялтантай очиж уулзсан.Хийгээгүй хэрэгт хилсээр шийтгүүлж, шоронд 20-25 жилийн ял авсан.Аль аль нь 40 гарсан улс.Тэр эмэгтэйтэй ч уулзсан.Өчигдөр эмнэлэгт хэвтүүлсэн. Миний чадах юм энэ.Цаашид эмнэлэгт хэвтүүлж байгаад суллаж гаргана гэж бодож байгаа. Би Монгол Улсын Хуул зүйн, дотоод хэргийн сайдын хувиар тэр гурван хүний ар гэрээс уучлал гуйж байна.Би амьдралдаа уучлал гуйж байгаагүй хүн шүү. 1937 оны систем эргэн сэргэснийг нүдээрээ үзлээ.Ахиж Монголын хуульчид эрүүдэн шүүх явдлыг системээр нь өөрчлөх шаардлага харагдаж байна.Би ийм аймшигт юм үзээгүй, сонсоогүй .Аймшигтай юм болоод байгаад мэдсэн учраас чадан ядан тэмцлээ.Хэд хэдэн хэрэг үүсгэлээ. Захиалагчийг олох нь битгий хэл бүр будилуулаад, замхаруулсан байна билээ.Хэлээд байсан юм билээ.Тодорхой хүн рүү чиглүүлээд, нэр усыг нь дурдаад, төгрөг мөнгийг нь хэлээд, авсан өгснөө ч ярьсан. Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаад нас барсан эмэгтэй нар гэрийнхэнтэй хуулийнхан уулзсан.Би уулз гэсэн юм.Аль аль талаасаа ойлголцож байгаа байх. С.Зоригийн амь нас хохирсон хэрэг дээр сүүлийн үед тагнуулын байгууллага их нааштай ажиллаж байгаа.АТГ ч учир зүйг нь олох гэж дэмжиж байгаа" гэж ярилаа. Эх сурвалж: polit.mn  
Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

9 цаг 8 мин
“Х.Баттулгыг намын үндсэн дүрэмд заасны дагуу намаас яаралтай хасахыг шаардаж байна”

АН-ын "Эрх чөлөө төв"-өөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гишүүнээ

10 цаг 8 мин
"АН-ын дарга нарын ялыг наймаалцаж байхаар 1072 хувьцааны асуудлыг цэгцэл"

Сөрөг хүчин хийдэггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар иргэн Ч.Хажидмаа мэдээлэл өглөө. 

10 цаг 9 мин
П.Цагаан Монгол Улсын Ерөнхийлөгчид ил захидал бичжээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА

10 цаг 13 мин
Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

10 цаг 45 мин
Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

11 цаг 49 мин
Девид Камерон 11 жилийн дараа Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна

14 цаг 58 мин
Хоёр гавьяатын хоршил “Дурлалын ундаа”

“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын ээлжит бүтээл болох “Ду

17 цаг 46 мин
Дөрвөн улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, ОХУ-ын С.А.Гера

17 цаг 51 мин
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ

Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима

17 цаг 56 мин