Д.Эрдэнэбат: Татварын хуулийн өөрчлөлтийг дэмжинэ

2019-03-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Ээлжит бус чуулган эхэлсэнтэй холбогдуулан АН-ын бүлэг хуралдаж, хэлэлцэгдэх асуудлуудаар байр сууриа нэгтгэсэн байна. Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат  “Татварын багц хуульнд эерэг сөрөг олон зүйл бий. Манай намын бүлэг татварын багц хуулийн шинэчлэлийг дэмжих нь зүйтэй гэдэг байр суурьтай байна. Гэхдээ татварын орлогыг нэмэгдүүлэхэд ачааллын хүнд нь хаана очих вэ, олон төрлийн хөнгөлөлт нийгэмд хэр зэрэг ач холбогдолтой вэ зэрэг ярилцах зүйлүүд гарч ирж байна. Мөн татварын бааз суурийн асуудал яригдаж байна. Зөвхөн орлогоороо амьдрах нь зөв үү буруу юу, татварын бус орлогыг хэрхэн яаж тооцоолсон бэ зэрэг тооцооллын асуудлууд бүрхэг харагдаж байгаа. Иймд бид маргааш 11 цагт Сангийн яамны хууль боловсруулсан ажлын хэсгийнхнийг татварын багц хуулийн тооцооллын асуудалд санал солилцохыг урьж байна. Мөн Ашигт малтмалын тухай хууль маш олон сар гацлаа. Хуулийн тодорхойгүй байдал бий болсон нь эдийн засагт тодорхой хэмжээнд нөлөө үзүүлж байгаа. Тиймээс эрх баригчид энэ хуулийг нэг даруй нэг тийш нь болгох хэрэгтэй” гэв. -АТГ-ын даргын бүрэн эрхийг хугацаа дуусгавар болсон гэж Ерөнхийлөгч оруулж ирсэн. Гэтэл Авлигын эсрэг хууль дээр дээрх үндэслэлээр чөлөөлж болохгүй заалттай? -Энэ дээр хуулийн тайлбарыг хийж чадахгүй байна. Хэлэлцүүлэг явагдана. Хуулийн тайлбарыг хэн хийх вэ гэдэг асуулт тавигдах зайлшгүй нөхцөл бүрдэх байх гэж харж байна. -Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал дээр АН-ын бүлгийн байр суурь хэвээрээ юу. Хэдийд авч хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна вэ? -АН Үндсэн хуулийг өөрчлөх нь зүйтэй гэж үзээд ажлын хэсэгт хамтран ажиллаж байгаа. Гэхдээ эрх баригчдын хуваагдал Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлахад эргэлзээ төрүүлж байгаа гэдэг байр сууриа илэрхийлсэн. Хэрэв Үндсэн хуулийг өөрчлөх бол ард нийтийн санал асуулгаар шийдэх ёстой. Зөвшилцөл явуулах нь иргэдийн сэтгэл санаанд нийцэхгүй байгаа. Эх сурвалж:www.polit.mn 
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

15 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

22 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

35 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

57 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

5 цаг 21 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

5 цаг 26 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

5 цаг 36 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

5 цаг 41 мин
Сурах бичигт сул тал бий юү?

“Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хү

5 цаг 46 мин
Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт

СЭЗИС-ийн НББ-ийн тэнхимийн ахлах багш, татварын мэргэшсэн зөвлөх Ч.Өнөржаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

5 цаг 51 мин