Ц.Элбэгдоржийн авлигын хэргийг мэдэх ганц хүн ТЕГ-ын дарга Д.Гэрэл юм

2019-03-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой элдвийн “хэрэг”-үүд дэлгэгдээд эхэллээ. Хэд хоногийн өмнө Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад ахлах зөвлөх нь байсан Л.Гансүх телевизийн ярилцлагад оролцохдоо “...Ерөнхий прокурор Дорлигжав намайг жорлондоо дагуулж ороод усаа татаж байгаад Алтанхуягийг Элбэгдоржтой уулзуул. Тэгж байж чи асуудлаас мултарна. Хурц намайг чагнаад байгаа болохоор хамаагүй ярьж болохгүй байна” гэж хэлсэн тухай ярьсан. Мөн тэрээр “...Элбэгдорж Тавантолгойтой холбоотойгоор шаардлага тавиад байгаа гэж Алтанхуяг надад хэлсэн” гэсэн юм. Үүнээс хоёр хоногийн дараа Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ажлаа өгөх болсноо мэдэгдсэн юм. Н.Алтанхуяг энэ талаар хэвлэлд ярихдаа “...Сүүлийн үед манай намын гишүүд намайг амиа бодож байна гэж хэлэх боллоо. Бас “Таны ярьдаг шударга бус зүйл чинь АН-д ч нүүрлэлээ. Ц.Элбэгдорж, М.Энхболдын хамсаатан болсон гар хөл нь АН-ын удирдлагад гарлаа. Бид 30-аад жил юуны төлөө явсан юм бэ. Сүүлдээ бид Эрдэнэтийн 49 хувийг хамтран идэгсдийн тоонд орчихлоо. 60 тэрбумын хэрэгт АН-ын гишүүд бид эсэргүүцсэн. Гэвч АН-ын удирдлага болох С.Эрдэнэ УИХ-д шившгийн зүйл их хийлээ. Та ямар зүйлээ хийгээд суугаад байгаа юм бэ” гэж байна” гэв. Бас “...Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Оюутолгой, Тавантолгойгоос юм авна гээгүй. Тийм, тийм зүйл хий гэсэн. Үгүй гээд хэлчихсэн чинь Л.Гансүх маань шоронд орчихсон” гэлээ. Ер нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан он жилүүддээ хууль бусаар Онцгой бүрэн эрхт комисс байгуулан ажиллаж байсныг ийн нотолцгоож байна гэсэн үг. “Зууны мэдээ” сонин ч 2017 оны арванхоёрдугаар сарын 19-ний дугаартаа “Коридор буюу Онц бүрэн эрхт комисс одоо ч ажилласаар байна уу” гэсэн нийтлэл бичиж байлаа. Энэ нь батлагдаж явсаар одоо хагарч дэлбэрэх дээрээ тулж байгаа бололтой. Гэхдээ Ц.Элбэгдоржийн хууль бус Онц бүрэн эрхт комиссын талаар өмнө нь энэ комиссынх нь ажиллагаанд өртөж хэлмэгдсэн хүмүүс, тэдний өмгөөлөгч нар хэлж ярьдаг л байв. Гээд ямар нэг үр дүнд хүрч байгаагүй юм. Өөрөөр хэлбэл, 2017 оны арванхоёрдугаар сарын 15-нд Төрийн ордонд болсон Нийтийн сонсголын үеэр эрхэм гишүүдээс “...Ц.Элбэгдоржийн Солонгосоос авлигал авсан тухай мэдээлэл гурван улсын сайтад гарсан. Тэгвэл сайтад гарсан мэдээлэл улсын нууц юм уу. Өөрсдөд нь таалагдахгүй бол төрийн нууцад хамруулдаг арга барилаасаа салмаар байна” гэсэн үг гарч байлаа. Үнэхээр ч Ц.Элбэгдоржийн солонгосуудаас авсан 360 сая ам.долларын асуудал нэг хэсэг ил гарч, тэгээд нам дарагдсан. Энэ нь Тагнуулын хурандаа Д.Цогтбаатарын “хэрэг”-тэй холбоотой гэдэг. Улсын нууц задруулсан хэргээр шүүхээс таван жилийн хорих ял авч, түүнийг эдэлж байхдаа Б.Хурцыг гүтгэсэн гээд нэг жил гаруйн ял нэмүүлсэн Д.Цогтбаатар хурандаагийн хэрэг маш их асуудалтай гэдэг юм. Өөрөөр хэлбэл, Д.Цогтбаатарын задруулсан улсын нууц нь Ц.Элбэгдоржийн солонгосуудаас авсан авлигын хэрэг гэх мэдээлэл бий. Энэ хэргийн хамгийн том, хамгийн тодорхой гэрч бол ТЕГ-ын дарга Д.Гэрэл юм. Учир юу гэвэл Д.Гэрэлийг анх 2012 оны дөрөвдүгээр сарын 18-нд Ерөнхий сайд Сү.Батболд ТЕГ-ын даргаар томилж байв. Харин үүнээс жил нэг сарын дараа буюу 2013 оны тавдугаар сарын 19-нд Ерөнхий сайд Н.Алтанхуяг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Б.Ариунсанг томилж байсан юм. Тэр үед Д.Гэрэл “…“Намайг ямар үндэслэлээр ажлаас халсныг мэдэхгүй байна. Засгийн газар хуралдах үед би эмнэлэгт байсан. Одоо ч эмнэлэгт хэвтэж байна. Эмнэлгээс гараад тушаалтай танилцана. Би ажлаа өгөх хүсэлт гаргаагүй” гэж байсан юм. Гэвч Д.Гэрэл ТЕГ-таа дахин очсон. 2017 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас Б.Хурцыг ТЕГ-ын даргын албан тушаалаас чөлөөлж, оронд нь түүнийг томилсон юм. Түүний 2012-2013 онд ТЕГ-ын даргаар ажилласан хугацаа бол хурандаа Д.Цогтбаатарыг ид “нааш нь цааш нь” болгож байлаа. Бас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн солонгосуудаас авсан олон зуун сая ам.долларын авлигын асуудал гарч ирээд алга болж байсан. Энэ утгаараа сураг нь хэдийнэ алдарсан экс Ерөнхийлөгчийн авлигын хэргийг мэдэх цорын ганц, баталгаатай эх сурвалж, гэрч нь ТЕГ-ын дарга Д.Гэрэл болж таарч байгаа юм. “Зууны мэдээ” сонин энэ мэтчилэн хууль бусаар байгуулан ажиллуулж, олон хүнийг “тээрэмдэж” ирсэн Ц.Элбэгдоржийн Онцгой бүрэн эрхт комиссын талаарх томоохон нийтлэлийг хүргэхээр бэлтгэж байгаа юм. Удахгүй уншигчиддаа хүргэнэ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.18 № 55, 56 (6022, 6023)
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

2 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

25 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

45 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

1 цаг 3 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

1 цаг 18 мин
Н.Алтанхуяг: Цэцийн хууль морин дэл дээгүүр явчихвий

Н.Алтанхуяг: Цэцийн хууль морин дэл дээгүүр явчихвий

3 цаг 17 мин
Ройтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ

Ройтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ

4 цаг 48 мин
Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Энэ долоо хоногт дэлхий дахинаа болсон үйл явдлын нэг нь Газын зурвастай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс нэн даруй гал зогсоох тогтоолыг баталж чадлаа. Түүнчлэн өнгөрсөн баасан гарагт Москва хотноо болсон зэвсэгт халдлагын дараа улс орнууд ОХУ руу иргэдээ зорчихгүй байхыг анхааруулсаар байна.

7 цаг 22 мин
Сошиал орчинд ёс зүйтэй мэдээлэхийг уриаллаа

Бодит байдлыг сурвалжлан мэдээлэхдээ хэн нэгнийг ялгаварлан гадуурхаж, хэвшмэл ойлголтын золиос болгохгүй байх нь хэвлэл мэдээллийн мэргэжлийн ёс зүйн зарчим билээ. Иймд, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид жендэрийн тэгш эрхийг хангах чиглэлд манлайлж, хариуцлагаа дээшлүүлж ажиллах шаардлага сонгууль хаяанд ирсэн энэ үед чухал болоод байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ёс зүйтэй нийтлэл, нэвтрүүлэг түгээхийг уриалж байдаг “Хэвлэл мэдээллийн зөвлөл”, Их британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран “Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь” сэдэвт симпозиумыг өчигдөр зохион байгуулав. 

7 цаг 32 мин
Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Уг нь энэ УИХ “багц”-аараа маш том реформуудыг хийсэн юм. Үндсэн хуулийн томоохон өөрчлөлт, авлига, адбан тушаалын ашиглалт, гэмт хэргийн эсрэг олон хуулийг батлан гаргасан. Баргийн УИХ чадахааргүй улс төрийн “шийдвэр” л дээ.

7 цаг 37 мин