АНУ, Хойд Солонгосын уулзалт үргэлжилж байна

2019-02-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Вьетнамын нийслэл Ханойд болж байгаа Хойд Солонгос, АНУ-ын хоёр дахь өдрийн уулзалт  “Метрополь” зочид  буудалд боллоо гэж “Спутник” агентлагийн сэтгүүлч мэдээлэв. Тэрээр  Цагаан ордны ажлын хөтөлбөрийн дагуу үүний дараа том хэмжээний хурал болохоос гадна Дональд Трамп, Ким Жон Ун нар ажил хэргийн чанартай өдрийн зоог барих юм байна.  Харин өнөөдөр гринвичийн цагаар 14:05 цагт  хамтын гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ болно. Энэ үеэр уулзалт хийж байгаа хоёр орны тэргүүнүүд өнгөрсөн жил Сингапурт хийсэн түүхэн уулзалтад хийсэн шиг мэдэгдэл эсвэл хамтарсан тунхаглал хийж болохыг үгүйсгэсэнгүй. Урьдчилан төлөвлөснөөр хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа чуулганы хэлэлцээрийг таван цаг гаруй хийхээр юм байна.  Ерөнхийлөгч Дональд Трамп Ханойгоос явахынхаа өмнө  Гринвичийн цагаар  8:50 цагт хэвлэлийн хурал хийх ажээ.  Харин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай хийж байгаа уулзалтыг үр дүнтэй болгоход хүчээ дайчлахаа амласан байна. Тэрээр “ Би түүнд өнөөдөр энэ уулзалтыг дээд зэргийн үр дүнтэй болгохыг хичээнэ” гэж хэлсэн гэж хоёр дахь өдрийн уулзалт эхлэхийн өмнө мэдэгджээ. Түүнээс гадна түүний зөн совин нь Дональд Трамптай хийж байгаа хоёр дахь уулзалтын үр дүн сайн болно гэж хэлээд байгаа талаар нэмж ярьсан байна.  Энэ уулзалтыг сайшааж байгаа, эргэлзэж байгаа хүмүүс ч байгаа. Гэхдээ бүгд бид хоёрыг хамт суугаад уулзаж байгаа энэ мөчийг кино үзэж байгаа мэт харсаар байх болно гэж бодож байгаагаа илэрхийлжээ. Харин Дональд Трампын зүгээс  Хойд Солонгосыг цөмийн зэвсгийн туршилт явуулахаа хойшлуулсаныг сайшааж байгаа өнөөдөр болж байгаа чуулган эхлэхийн өмнө хэлсэн байна. Тэрээр “Цөмийн зэвсгийн туршилтыг хийхгүй болсныг их үнэлж байна. Энэ талаар өчигдөр орой ярилцсан” болохыг онцлон тэмдэглэжээ. Харин өчигдөр хийсэн тэдний эхний уулзалт хоёр цаг гаруй үргэлжилсэн байна.  Дональд Трамп Пхеньяныг  Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулсны хариуд Хойд Солонгосын эдийн засгийг хөгжүүлнэ гэдгээ амлажээ. Харин Ким Жон Ун удирдагч хэлэлцээрээр хамтдаа сайн үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байгаагаа харуулсан байна. Эхний өдрийн уулзалт өндөрлөх үеэр Дональд Трамп Ким Жон Унтай том хэмжээний уулзалт , сайн хэлэлцээр хийсэн гэв. Эх сурвалж:www.polit.mn .  
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

2 цаг 26 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

2 цаг 38 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 44 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин