Монголын соёлыг түүчээлэх СУИС-ийн эрдэмтдийн цуврал ном

2019-02-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА СУИС-ийн “Оюутан театр”-ын хойморт есөн шинэ ном залжээ. Багш, судлаач хүнд ном өлгийдөж авахаас илүү сайхан мөч байдаггүй билээ. Энэ өдөр тус сургуулийн эрдэмтэн багш нар номын баяраа хийж, Соёл урлагийн тайлбар толь III Музей”, “Соёл урлагийн тайлбар толь IV Хөгжим”, “Соёл урлагийн тайлбар толь V Бүжиг”, “Түмэн хээ” тэргүүн дэвтэр, “Монгол болон дорно дахины бурхны шашны өв”, Дорно дахины хөгжим судлал, “Дуун найруулга”, “Театрын хил хязгаарыг давахуй”, “Нүүр хувиргах урлаг” гэсэн цуврал номоо танилцуулсан юм. СУИС-ийн эрдэмтдийн эдгээр бүтээл нь Монголын соёл урлагийн хөгжил, судлал, энэ мэргэжлээр сурч байгаа оюутнуудад цаашлаад Монголын соёл урлаг, уламжлалыг судлах гадны судлаачдад гарын авлага, ширээний ном болохуйц бүтээл болсон тухай танхимд цугласан зочид онцолж байв. СУИС-ийн захирал, доктор профессор Э.Сонинтогос “Өнөөдөр манай сургуулийн үе, үеийн эрдэмтэн багш нарын олон жилийн хөдөлмөр шингэсэн бүтээлүүд уншигчдын хүртээл болж байна. Зөвхөн сургууль ч биш хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын үүрэг их байлаа. Соёл урлагийн тайлбар толь 2014 оноос эхэлсэн. Энэ хугацаанд таван боть бэлэн болоод байна. Цаашлаад 12 боть ном гаргана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ удаад биднийг дэмжиж ажилласан БСШУСЯ, Олон улсын Монгол судлалын холбооныхонд талархсанаа илэрхийлье” гэсэн юм.  

Есөн цуврал ном 90 сая төгрөгөөр бүтжээ

Эдгээр есөн ном өөр, өөрийн онцлог, агуулгатай. “Соёл урлагийн тайлбар толь Музей” бүтээлд хүүхэд залуучууд, эрдэмтэн судлаач, цуглуулагч, өв шинжээч, музейн ажилтан, хяналт шинжилгээ, гаалийн албан хаагч нарт зориулж тус улсын музейн байгууллага, соёлын өв, музейтэй холбогдох эрхзүй, ном сэтгүүл, үзэсгэлэн, хүмүүс, нэр томъёо, түүх, хөшөө дурсгал, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн тухай тайлбарласан байна. Харин “Нүүр хувиргах урлаг” номд орчин үеийн нүүр хувиргалтын шинэ техник, түүнд хэрхэн суралцах тухай дэлгэрэнгүй бичжээ. Тус бүтээлийн төслийн удирдагч, багш Э.Нарангэрэл “Орчин үеийн театр болон киноны салбарт нүүр хувиргалт их чухал болсон. Харин тэр техникийг хэрхэн сурах тухай энэ номноос суралцах боломжтой” гэсэн юм. Эдгээр цуврал ном 90 сая төгрөгөөр бүтжээ. Харин төсвийг дотоодоосоо босгосон гэдгийг сургуулийн удирдлагууд ярьж байсан юм.  

“Театрын хөгжлийн чиг хандлага хурдтайгаар өөрчлөгдөж байна”

  Театрт судлаач, доктор, профессор Д.Батсайханы өөрийн эмхтгэсэн “Утга зохиолын судлал шинжлэл театрын хил хязгаарыг давахуй” номынхоо тухай “Энэ цаг үед дэлхийн театрын хөгжлийн чиг хандлага хурдтайгаар өөрчлөгдөж байна. Олон улсын театрын уран бүтээлчид өөрийн орны театрын чиг баримжааг тодорхойлох үйл явцыг нэгэн зууны өмнөөс хийж ирсэн. Энэхүү ном театрын урлагийн хөгжлийг судлах оюутнууд, багш, сурган хүмүүжүүлэгчдийн ширээний ном байгаасай гэж хүсч байна” гэв. Харин “Дорно дахины хөгжим судлал” номын төслийн удирдагч Төрийн шагналт, хөгжмийн зохиолч С.Соронзонболд “Монголын соёлыг түүчээлэх гүүр нь энэ цуврал ном. Соёл урлагийн салбарын ажилтнууд, уран бүтээлчид болон оюутнууд эдгээр номыг судалж, мэдлэгээ дээшлүүлж, Монголын түүх, соёл ямар арвин болоод шавхагдашгүй гэдгийг ойлгоосой“ гэж сэтгэгдлээ хуваалцсан юм. Ийнхүү олон жилийн судалгаа, хөдөлмөрийн шимээр бүтсэн эдгээр цуврал номыг СУИС-ийн салбар сургуулиуд болон УДЭТ, Үндэсний урлагийн их театр, УДБЭТ-ын уран бүтээлчдийн төлөөлөлд гардуулснаар энэ өдрийн үйл ажиллагаа өндөрлөсөн юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.2.19№ 33 (6000)
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

6 цаг 3 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

13 цаг 32 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

14 цаг 23 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

14 цаг 30 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

14 цаг 44 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

15 цаг 5 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

19 цаг 29 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

19 цаг 34 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

19 цаг 44 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

19 цаг 49 мин