ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөдөлмөрийн хууль зөрчиж байна

2019-02-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН Ийм гомдол төрийн албан хаагчдын зүгээс гарах болов. Цагаан сарын шиний дөрөвнөөс  хойш Засгийн газрын яамд, агентлагууд үйлээ үзэж байгаа бололтой. Учир нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-аар томилогдсон даруйдаа сар шинийн баяраар хүртэл зарим яам, агентлагийн удирдлагуудыг дуудаж үүрэг чиглэл өгч ажиллуулсан байна. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2019 оны хоёрдугаар сарын 8-ны баасан гаригт Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүдийг дуудаж, зээлийн төлөлт, чанаргүй зээлийн эзлэх хувь зэргийг яаралтай нэгтгэж, ирэх долоо хоногийн Мягмар гаригт танилцуулахыг үүрэг болгосон. Тэр өдрийг сар шинийн баярын өмнөх Засгийн газрын хуралдаанаас амралтын өдөр болгохоор шийдчихсэн байв. Гэвч тэр өдрөөс хойшх бүх амралтын өдрөөр ЗТХЯ, Үндэсний хөгжлийн газар, Хөгжлийн банк, ер нь бүх яам агентлагийнхан ЗГХЭГ-ын даргын “тушаал”-аар ажиллах болсон байна. МАН-ынхан 2016 оны сонгуулиар ялалт байгуулж, эрх мэдэлд хүрснээсээ хойш хоорондоо “зодолдсоор” өнөөдрийг хүрчихээд, тэгж алдсан цаг хугацаагаа нөхөхийн тулд төрийн албан хаагчдыг хөлдөө чирж байна. Монгол Улс хуультай. Хуулийн дор амьдарч, хуулийн дагуу ажиллах ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 70.1-т “...Долоо хоногийн ажлын цаг нь 40 хүртэл байна”, 70.2-т “...Ердийн ажлын өдрийн үргэлжлэл найман хүртэл цаг байна”, , 70.3-т “...Ажлын дараалсан хоёр өдрийн хоорондох тасралтгүй амралт нь 12 цаг ба түүнээс дээш хугацаатай байна” гэж заасан. Мөн 77.1-т “....Бямба, ням гаригт нийтээр амарна” гээд 53.1-т “...Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно” гэж заасан байдаг. Эндээс ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж байна гэсэн үг. Тэгэхээр төрийн албан хаагчдыг илүү цагаар ажиллуулсны цалинг Л.Оюун-Эрдэнэ өөрөө төлөх үү гэдэг асуудал ч босч ирж болох юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.2.19 № 33 (6000)
Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

12 цаг 7 мин
“Х.Баттулгыг намын үндсэн дүрэмд заасны дагуу намаас яаралтай хасахыг шаардаж байна”

АН-ын "Эрх чөлөө төв"-өөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гишүүнээ

13 цаг 7 мин
"АН-ын дарга нарын ялыг наймаалцаж байхаар 1072 хувьцааны асуудлыг цэгцэл"

Сөрөг хүчин хийдэггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар иргэн Ч.Хажидмаа мэдээлэл өглөө. 

13 цаг 9 мин
П.Цагаан Монгол Улсын Ерөнхийлөгчид ил захидал бичжээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА

13 цаг 13 мин
Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

13 цаг 44 мин
Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

14 цаг 49 мин
Девид Камерон 11 жилийн дараа Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна

17 цаг 58 мин
Хоёр гавьяатын хоршил “Дурлалын ундаа”

“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын ээлжит бүтээл болох “Ду

20 цаг 46 мин
Дөрвөн улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, ОХУ-ын С.А.Гера

20 цаг 51 мин
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ

Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима

20 цаг 56 мин