Ялгааг ол: Б.Энхбаяр ба Г.Элбэгсайханы CV

2019-02-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Засгийн газар шинэ оны өмнөхөн зарим нэг халаа сэлгээ хийсний нэг нь Хууль зүйн дэд сайд Б.Энхбаярыг чөлөөлсөн явдал байв. Үндэслэлийг нь салбарын сайд Ц.Нямдорж тайлбарлахдаа “Та нар тэр твиттер, фэйсбүүкээр ажлаа хийдгээ боль, ажлаа хий. Ажил хийж сур” гэж. Энэ мэт асуудал байсан учраас би өөрөө албан тушаалаас нь чөлөөлөх саналыг оруулсан. Улс төрийн чанартай зүйлд орооцолдох гээд байгаа юм л даа” гэж байв. Харин түүний дараахан Засгийн газрын 2019.01.09-ний хуралдаанаар Г.Элбэгсайханыг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилсон юм. Хуучин болон шинэ сайдын мэдлэг, туршлага, ажлын ялгааг тэдний CV-нээс хараарай.  

Б.Энхбаяр

 
  • 1994 онд Дорнод аймгийн Чойбалсан хотын 10 жилийн дунд сургууль
  • 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль
  •  1999 онд мөнх сургуулийн магистрантур төгссөн. АНУ-ын Виржинийн их сургуульд хэлний чиглэлээр, Тайвань, Швед, Австрали улсад Хүний нөөцийн удирдлагаар мэргэжил дээшлүүлсэн. Хууль зүйн ухааны магистр. Эрх зүйч мэргэжилтэй. Орос, англи хэлний мэдлэгтэй.
  • 1998-2004 онд “Улаанбаатар Эрдэм” дээд сургуульд багш,
  • 2000-2001 онд УИХ-ын гишүүний туслах,
  • 2001-2002 онд УИХ дахь МАХН-ын Ажлын албанд референт, зөвлөх,
  • 2002-2006 онд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт Тамгын газрын дарга,
  • 2006-2007 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга,
  • 2009 онд УИХ-ын даргын Ажлын албанд хуулийн асуудал хариуцсан зөвлөх,
  • 2009-2011 онд Нийгмийн даатгалын ерөнхий газарт Тамгын газрын дарга,
  • 2011-2013 онд МАН-ын даргын зөвлөх,
  • 2013-2014 онд УИХ-ын гишүүний зөвлөх,
  • 2014 оноос УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албанд хуулийн зөвлөхөөр ажиллаж байна.
Төрийн албанд 15 жил ажилласан. Үүнээс улс төрийн захиргааны албан тушаалд долоон жил ажиллажээ.  

Г.Элбэгсайхан

 
  • 1977 онд Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн.
  • 1994 онд нийслэлийн 10 жилийн дунд сургууль
  • 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль
  • 2006 онд Английн Эксетерийн их сургуулийг төгссөн.
  • Англи, орос хэлний мэдлэгтэй.
  • 1998-2001 онд “Балко” ХХК-д хуулийн зөвлөх
  • 2001-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, газрын дарга
  • 2012 онд Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга
  • 2013-2017 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хэлтсийн дарга, газрын дарга, дэд дарга
  • 2017 оноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж, төрийн албанд тэр дундаа хууль эрхзүйн салбарт  тасралтгүй 18 жил ажилласан.
Эх сурвалж: www.polit.mn  
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

7 цаг 4 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

14 цаг 33 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

15 цаг 24 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

15 цаг 31 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

15 цаг 45 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

16 цаг 7 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

20 цаг 30 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

20 цаг 35 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

20 цаг 45 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

20 цаг 50 мин